Нэгэн зэрэг 2-р хичээлийн видео дагалдах материал нь дараахь асуултуудыг асууна: Уламжлал гэж юу вэ? Аль уламжлалууд сайн байдаг вэ? Теологи яагаад уламжлалын нэг хэлбэр байдаг вэ? Бид Библид заасан зүйлийг юунаас нь ялгаж чадах вэ? Ортодокси, ортопраксис, ортопатос тэнцвэртэй байхыг сүмүүд хичээх ёстой юу? Ортодокси, ортопраксис, ортопатос бүгдийг нь орон нутгийн сүмд онцлох ёстой юу? Уламжлалаар хязгаарлагдсан теологи яагаад муу байдаг вэ? Хэрэв теологийн зорилго бол объектив үнэн бол бид өөрсдийн талаар мэдэхгүй байх ёстой юу? Эдгээр хичээлүүд нь оюутнуудыг тодорхой уламжлал руу хөрвүүлэх зорилготой юу? Янз бүрийн деоминагууд бие биенээсээ ашиг тустай юу? Реформацийн таван солас гэж юу вэ? Солас нь шашны болон зан үйлийн талаар хэрхэн хамааралтай вэ? Реформацийн солас нь Эцэг, Ариун Сүнхний тухай үл тоомсорлодог уу? Зөвхөн итгэлээр зөвтгөгдсөн бол Библи яагаад сайн үйлсийг онцлодог вэ? Хэрэв бүх зүйл Бурханы 영яны төлөө хийгдэх ёстой бол бидний 영яныг хаана байрлуулдаг вэ? Хуучин ба Шинэ Гэрээтүүд яагаад нэгдмэл байдаг вэ? Шинэ Гэрээт нь бидний хувьд Хуучин Гэрээтээс илүү хамааралтай юу? Библи Бурханы трансцендент байдлыг имманент байдлаас илүү онцлодог уу? Одоогийн сүм Бурханы трансцендент байдал эсвэл имманент байдлын талаар илүү их сонсох хэрэгтэй юу? Сүм ертөнцийн соёлыг хэр их өөрчлөхийг хичээх ёстой вэ? Яагаад орчин үеийн сүм соёлыг өөрчлөх гэж хичээдэг вэ? Христийн теологи нь Христийн итгэл гэж тодорхойлогддог уу? Бүх Христийн итгэлтнүүд баталгаажуулж чадах үндсэн итгэл үнэмшил байдаг уу? Хэр их теологийн олон янз байдал хүлээн зөвшөөрөгдөх вэ? Зарим шашинууд Христийн шашинтай илүү ойр байдаг уу? Итгэлтнүүд заримдаа Бурхан илчилсэн үнэнийг дарах уу?
From the transcript
Христ итгэлийн теологийг тодохойлоход христ итэглийн болон христ итгэлийн бус теологийн хил заагийг тогтооход тун хэцүү байдаг. Зарим тохиолдолд ялгаа заагийн олж харахад амархан байдаг ч голдуу л христ итгэлийн теологийг бусдаас ялгахад тун хэцүү байдаг.
үүнийг дараах байдлаар харж болох юм. Хэрэв христ итгэлийг бусад гагнуудтай харьцуулбал тэдгээрийн зарим нь тун их ялгаатай болохыг олэ харж болох юм. Жишээ нь индуизмыг христ итгэлтэй адилтгах гэж хичнээн оролдсон ч индуизмын олон янз байдал нь христ итгэлтэй зүйрлэхийн аргагүй учраас эдгээр теологийн системүүдийг хольж хутгаад байх юмгүй.
нөгөө талаас ислам нь христ итгэлтэй нэлээд ойр юм. Кораныг зохиосон зөнч Мухамед болон түүний дагалдагчид христ итгэлийн нөлөөн дор байсан байна. Ислам нь өөрийн түүхийг Абрахаамаас эх авсан байдаг. Ийм учраас ислам ба христ итгэлийн хооронд төстэй зүйл бий. Гэхдээ л тэдгээрийг ялгаж салгахад тйим хүнд биш юм. Учир нь тэдгээрийн хооронд баттай ялгаа бий. Жишээ нь христ итгэл Христийн тэнгэрлэг мөн чанар ба туйлын дээд эрх мэдлийн тухай сургадаг бол ислам энэ үнэнийг эрс үгүйсгэдэг.
эсвэл иудеизмыг жишээ болгон авч үзье. Иудейзм нь христ итгэлд нэлээд ойр юм. Учир нь Христ итгэл иудейзмаас урган гарсан. Гэвч Есүс бол аврагч юм гэдгийг тэд үгүйсгэдэг байна. Тйим учраас иудйезмийг христ итгэлтэй хольж хутгах хүн байхгүй биз ээ.
эдгээр болон бусад шашны теологийн үзэл бодол нь христ итгэлийнхээс эрс ялгаатай учраас олонх хүний хувьд тэдгээрийг ялгаж салгаад байхад нэг их төвөггүй юм. Бид өөрсдийн теологийг хангалттай тодорхой харуулж болох юм.
гэхдээ теологийн зарим сургууль христ итгэлийн үзэл санааг христ итгэлийн бус үзэл санаатай хольж хутгадаг тул цэвэр христ итгэлийг ялгахад заримдаа хэцүү болчих тал бий. Үүний тод жишээ нь Иоховагийн гэрчүүд, мормончууд, сайентологчууд, мүнийхан гэх зэрэг гаж буруу урсгалынхан юм. Үүнчлэн өнөөгийн либералчлалд тохируулан урьдын теологийн байр сууринаасаа ухарсан олон сүм цуглаан урсгал чиглэлүүд ч ялгаагүй. Иймэрхүү шашны христ итгэлийн бус шинж чанар амархан танигддаг ч зарим талаараа жинхэнэ христ итгэлтэй төстэй талууд ч байдаг. Ийм учраас христ итгэлийн бх итгэлийн бус теологийн хооронд хил зааг тогтоох нь амаргүй юм.
жинхэнэ итгэгчдийн дундах теологийн байдал ч нөхцөл байдлыг нэлээд хүндрүүлдэг тал бий. жинхэнэ христ итгэлийн хүрээнд теологуудын талаар ярих нь христ итгэлийн теологийн талаар ярихаас амар юм. христ итгэлийн өч төчнөөн урсгал чиглэлүүд байдаг нь бүх итгэгчдэд таалагдах тийм тодорхойлолтыг өгөхөд хэцүү юм. тэдгээр урсгал чиглэлийн алийг нь жинхэнэ гэх билээ? Католик сүмйин сургаал жинхэнэ христ итгэлийн теологийнх уу? Тэгвэл ортодокс? Протестант итгэлийн аль нь цэвэр итгэл вэ? Англикан уу? Баптист уу? Лютеран уу? Методист уу? Пресвитеран уу? Христийн сүмийн хэсэг бүр христ итгэлийн цэвэр ариун байдлыг өөрийнхөөрөө ойлгодог. Урсгал бүо өөрийн теологийг цэвэр гэж үздэг. Христ итгэлийн дотоод зөрчилдөөний улмаас христ итгэлийн теологийг тодохройлохлд тун хэцүү болж байна.
би оюутнууддаа христ итгэлийн теологийг тодорхойлохдоо итгэгч хүний үзэл бармтлалыг жагсаан бичих даалгавар өгдөг юм.
Нэг их удалгүй самбарт христ итгэлийн салшгүй шинж тэмдгийг бичсэн уртаас урт жагсаалт бий болдог юм. Нэг иймэрхүү жагсаалт байдаг юм. Есүс-Аврагч, Есүс-Эзэн, Есүс-авралын цорын ганц зам, Есүс бидний гэмийн улмаас нас барсан, Есүс үхлээс дахин амилсан, Ертөнцийн Эзэн бол нэгдмэл гурвал, Есүс-төгс хүн ба төгс Эзэн, бүх хүн гэмтэй, зөвхөн итгэлээр цагаатгагдана, христ итгэлт хүн ариун байх ёстой, Библи бол Ертөнцийн Эзэний үг гэх мэт. Эндээс харахад л эдгээр илэрхийлэлд итгэх төдийгүй тэдгээрийг ойлгохйн тулд теологийн тодорхой ойлголттой байх хэрэгтэй нь илэрхий байна.
оюутнуудын хариуг самбарт бичсэний дараа би тэдэнд “Христийг дөнгөж хүлээж авах үедээ эдгээрийн алинд нь итгэж байсан бэ?” гэдэг түлхүүр асуултыг тавьдаг юм. оюутнуудын олонх нь зарим нэгэнд нь итгэж байсан гэдгээ хэлдэг. Тэгэхэд нь би тэдэнд “ тэгээд та нар бусад зүйлд нь итгээгүй байсан хирнээ тэр үедээ ч итгэгч байгаагүй гэж үү?” гэж асуудаг юм.
оюутнууд маань христ итгэлийн сургаалын үнэнээс чухал зүйлүүдийг жагсаан бичсэн гэдэг нь эргэлзээгүй хэрэг. Гэхдээ дээрх жагсаалтанд бичгдсэн зүйлсийн талаар тэдгээрийг дагаж мөрдөх байтугай сонсоо ч үгүй байж жинхэнэ христ итгэл ба теологитой байж болох юм гэдэг нь ч тодорхой харагдаж байна.
Жинхэнэ христ итгэлд чухам ямар элементүүд зайлшгүй хэрэгтэй юм бэ? Христ итгэлийн теологийн хамгийн наад захын зүйл нь юу юм бэ? Энд хаана нь зааг хязгаар байгааг үнэндээ зөвхөн Ертөнцийн Эзэн л мэдэх хэрэг.
христ итгэлийн теологт тодорхойлолт өгөх гэж оролдох үед бид иймэрхүү бэрхшээлүүдтэй тулгарч байдаг. Бусад шашин шүтлэгээс өөрийгөө тусгаарлах нь тийм ч хэцүү биш. Харин чухам ямар сургаал нь христ итгэлийн теологийн салшгүй хэсэг вэ гэдгийг яг тодорхойлох гэвэл нэлээд хэцүү.
христ итгэлийн теологийг тодорхойлох нь нэлээд хэцүү гэдгийн улмаас энэ хичээлийн явцад хэрэглэх ажлын тодорхойлолтыг би санал болгож байгаа юм. энэ нь бүх боломжит асуултын хариу болохгүй ч нэлээд зүйлийг тодорхой болгоно. Энэ тодорхойлолт нь төгс биш боловч бидний зорилгод хангалттай юм.
Ажлын тодорхойлолт
ажлын энэхүү тодохойлолтоо бид “Төлөөлөгчдийн итгэлийн тунхаг ” хэмээх эртний алдартай тодорхойлолттой холбож үзнэ. Тэрхүү тодорхойлолт нь бүр 2р зууны үед байсан бөгөөд 6р зуунд өнөөгийн бидний мэдэх хэлбэрээ олсон байна. Бүхий л итгэгчид олон зууны туршид өөрийн итгэлийг илэрхийлэн энэхүү тунхагийг хэрэглэсээр ирсэн билээ. Тунхагт :
Би тэнгэр газрыг Бүтээгч,
Төгс хүчит Бурхан Эцэгт итгэдэг.
Ариун Сүнсээр олдож,
Онгон Мариас мэндэлсэн,
Понти Пилатын дор зовж явсан,
Цовдлогдон нас барж, оршуулагдаад
Үхэгсдийн орон руу яваад,
Гурав дахь өдрөө үхлээс дахин амилсан,
Тэгээд мөнхийн улс руу одож,
Төгс хүчит Бурхан Эцэгийнхээ
Баруун мутарт заларсан,
Тэндээс үхсэн, амьд
Бүх хүнийг шүүхээр ирэх
Түүний цорын ганц Хүү
Бидний Эзэн Есүс Христэд би итгэдэг.
Би Ариун Сүнсэнд итгэдэг.
Ариун нэгдмэл чуулган,
Ариун хүмүүсийн нөхөрлөл,
Гэмийн уучлал,
Биеийн дахин амилалт болон
Мөнхийн амьдралд итгэдэг. Амен.
дэлхий нийтэд танил энэхүү тунхаг нь христ итгэлийн мөн чанарыг илэрхийлж байгаа бөгөөд энэ нь бидний хувьд христ итгэлийн теологийн үндсэн тодорхойлолт болох юм. итгэлийн энэхүү тунхагт нийцэж байгаа бүхнийг бид христ итгэлийн теологт хамааруулна.
Төлөөлөгчдийн итгэлийн тунхагт дурдагдсан бүхнийг бид чухал гэж бид үзэхгүй гэдгийг ч хэлэх хэрэгтэй биз. Жишээ нь хүн христ итгэлийн теологийг хүлээж авахын тулд заавал Понти Пилатын тухай мэдсэн байх ёстой гэж үү? Тэрчлэн та бидний олонх нь ариун хүмүүсийн нөхрөлөл гэдгийг нэлээд бүрхэг л ойлгож байгаа шүү дээ.
гэхдээ л Төлөөлөгчдийн итгэлийн тунхаг нь христ итгэлийн теологийг хамгийн энгийн түвшнээс дээш хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай христ итгэлийн чухал зүйлсийг хөндсөн гэдгийг хатуу хэлж болох юм. энэхүү тунхагт дурдагсан зүйлс нь нийтлэг ерөнхий теологт хүрэх боломжийг өгч байна.
Жишээ нь итгэлийн тунхагт бүтээлийн тухай, Ариун гурвал-Эцэг Хүү Ариун Сүнсний тухай, Есүийн төрөлт, үхэл ба дахин амилалтын тухай, тэнгэрт өргөгдсөн тухай өгүүлж байна. Мөн гэмийн уучлал ба бүх нийтийн дахин амилалт, эцсийн шүүүлт ба мөнх амйин найдварын тухай өгүүлжээ.
төлөөлөгчдийн итгэлийн тунхагийг бид христ итгэлийн теологийн ажлын тодорхойлолт болгон хэрэглэх юм. бид энэхүү тунхагийн хүрээнээс давж хальсан зарим номлолыг авч үзэх боловч зөвхөн дээрх тунхагт нийцэх зүйл нь христ итгэлийнх юм аа гэсэн байр сууринаас авч үзэх юм.
төлөөлөгчдийн итгэлийн тунхагийг бид ажлын тодорхойлолт болгон хэрэглэхдээ христ итгэлийн теологт нэгдмэл болон ялгаатай талуудын аль аль нь байдаг юм аа гэдгийг үзэх болно. Итгэгчдийн хувьд итгэл үнэмшил ба үйлс, сэтгэл мэдрэмжийн нийтлэг зүйлүүд байгаа учраас нэгдмэл байдлын талаар ярьж болох юм. Гэвч нөгөө талаас христ итгэлийн теологи олон талтай гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Тэдгээр нь бие биеэсээ ялгаатай бөгөөд учир нь төлөөлөгчдийн итгэлийн тунхагт хөндөгдөөгүй асуудлуудаар итгэгчид янз бүрийн үзэл бодолтой байдаг билээ. Тэгэхээр эхлээд итгэгчдийг юу нэгтгэж байдаг тухай ярилцъя.
Нэгдмэл теологи
Янз бүрийн урсгал чиглэлийн талаар мэдэж байгаа хирнээ итгэгчдийн хувьд нэгдмэл теологийн талаар ярих нь тун амаргүй. “Итгэгчид та нар өөр хоорондоо үгээ ололцлхгүй хэрнээ намайг итгэ гээд байгаа юм уу?” гэсэн үгийг би итгэдэггүй хүнээс олонтаа сонсож байсан. Заримдаа ч үнэндээ Христэд итгэгчдийн дунд ямар ч нийцэл байаггүй юм шиг л харагддаг шүү дээ. Гэхдээ эв нэгдэлгүй байх нь зургийн зөвхөн нэг хэсэг юм.
Гэвч төлөөлөгчдийн итгэлийн тунхагт хэлсэнчлэн энэ дэлхийн итгэгчид “ертөнцийн ариун Сүмийг” бүрдүүлж байдаг. Бидний хоорондох санал зөрлөдөөнөөс үл хамаарч Христийн бие теологийн хувьд нэг юм. Учир нь бусад шашин бүтлэг ба хоосон сүсэг бишрэлээс Христэд итгэгчдийг тусгаарлаж байдаг итгэлийн үндсэн асуудлаар итгэгчид нэгдмэл байдаг. 27. Христ итгэлийн теологийг судлахдаа бид итгэгчдийг нэгтгэж байдаг итгэлийн нэгдмэл байдлыг санаж байх хэрэгтэй юм.
Сүмийн нэгдмэл байдлын талаар төлөөлөгч Пууль ингэж бичсэн байна:
“та нар дуудлагынхаа нэг найдвар дотор дуудагдсаны адил нэг бие, нэг Сүнс, нэг Эзэн, нэг итгэл, нэг баптисм байна (Эфэс 4:4-5).
Номлолын нэгдмэл байдал бол христэд итгэгчдийн гол зорилго байх ёстой. Чухам энэ тухайд Есүс залбирч байсан бөгөөд Тэр:
“ Бид нэг байдгийн адил тэднийг нэг байлгахын тулд Таны Надад өгсөн сүр жавхланг Би тэдэнд өгсөн билээ. Би тэдний дотор, Та Миний дотор байдаг. Ингэснээр тэд төгс нэгдэн Таны Намайг илгээснийг болон Намайг хайрласны адил тэднийг хайрласныг ертөнц мэдэх болно” (Иохан 17:22-23) гэсэн байна.
хэрэв анхааралтай ажиглах юм бол итгэгчдийн дунд теологийн нэгдмэл байдлын янз бүрийн түвшин байгааг олж харж болох юм. Өргөн утгаараа бидний тодорхойлолтоор бол бүх итгэгчид төлөөлөгчдийн итгэлийн тунхагт өгүүлсэнтэй санал нэгддэгээрээ нэгдмэл юм. Энэхүү нэгдмэл байдал нь биднийг дээрх тунхагийг баримтлагч аливаа хүнд хайр, хүндэтгэл, тэвчээртэй хандахыг сануулж байдаг. Ямар урсгал чиглэлийн сүмд хамаарахаас үл шалтгаалж төлөөлөгчдийн итгэлийн тунхагийг баримтлагч адиваа хүн бидний итгэлийн ахан дүүс юм. Бид “хайр дотор бие биеэ хүлцэн тэвчиж” /Эфэс 4:15/ сурах ёстой.
Тэрчлэн итгэгчдийн хувьд теологийн нэгдмэл байдал нь зөвхөн төлөөлөгчдийн итгэлийн тунхагт зааснаар хязгаарлагдахгүй. Жишээ нь Ариун Гурвал ба Христийн тэнгэрлэг мөн чанарт үнэн алдартан, протестант, католикуудын аль аль нь итгэдэг. Гэхдээ өв уламжлалдаа үнэнч үлдсэн протестантууд теологийн хувьд бусдаасаа илүү ойр дотно байдаг.
нийтлэг байдлаараа хэн нь илүү байна, түүнтэй бид нэгдмэл байхыг хичээдэг бөгөөд харин нийтлэг тал бага байгаа нэгнийг бид эсрэг талаа гэж үздэг. Гэхдээ Эзэн биднийг бүгдийг нь нэгдмэл байхыг уриалж байдаг. Тийм учраас Христийн дотор нэг байгаа тэр зүйлээсээ санал зөрөлдөөний улмаас холдон салахыг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Христэд итгэгчид бүх асуудлаар нэгдмэл байж чадахгүй байна гэж зовнихын оронд харин итгэлийн үндсэн гол асуудалд тэд ямар нэг хэмжээгээр нэгдмэл байдаг юм аа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм. Энэ утгаараа христ итгэлийн нэгдмэл теологийн талаар үнэхээр бодитой ярьж болох юм. Түүгээр ч зогсохгүй төлөөлөгч Пуулийн хэлсэнчлэн бид Христийн биеийн теологийн нэгдмэл байдлын төлөө зүтгэх нь бидний үүрэг юм.
“...бид цаашид...аливаа номлолын салхинд шидэгдэн туугдалгүй....харин хайр дотор...тэргүүн болох Түүн рүү, Христ рүү бүх талаар өсөх ёстой. Өөр хоорондоо холбоотой хэсэг нэг бүрийн зохист үйл ажиллагааны дагуу хамтдаа холбогдон нийлж буй бүхэл бие нь хайр дотор өөрийгөө босгон барихын тулд өсч байдаг” (Эфэс 4:4-16).
Бичээст хэлсэнчлэн Ертөнцийн Эзэний сүм ба бидний зорилго нь теологийн санал зөрөлдөөн биш харин өсч буй теологийн нэгдмэл байдал бөгөөд энэ нь Ертөнцийн Эзэний хүсэл юм.
Хэдийгээр христ итгэлийн теологи нь ямар нэг хэмжээгээр нэгдмэл боловч ялгаатай тал байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх нь чухал. Энэ нь христ итгэлийн теологуудын талаар ярих үндэс болж өгдөг байна.
Протестантууд бусад сүмүүдтэй хамтарч ажиллахдаа энэхүү ялгаатай талыг олж хардаг, ер нь нэг урсгалын сүм нөгөө урсгалынхтай харьцах бүрт ялгаатай байдалтай тулгарч байдаг. Энэхүү ялгаа нь өрнөдийн сүм ба үнэн алдартны сүмийн хооронд бүр ч их байна.
өөр үзэл бодолтой тулгарахдаа бид “Яагаад бидний хооронд үзэл бодлын зөрөө байдаг юм бэ? “гэж асуухгүй байж чадахгүй. Бид нэг Сүнстэй. Бид ганцхан Христэд итгэдэг. Үндсэн олон асуудлаар бид нэг л үзэл бодолтой байдаг. Итгэгчдийн санал зөрөлдөөний шалтгаан нь чухам юу юм бэ? Энэ асуултанд хариулахын тулд эхлээд хамгийн наад зах нь хоёр ялгаа байгааг харж болох юм.
Теологийн үнэнийг бид яг адилхан үнэмшилтэйгээр илэрхийлж чадахгүй байгаагаас зарим ялгаа байгаа хэрэг. Бид чинь хүн, бүтээлийн нэг л хэсэг, бидний боломж хязгаарлагдмал, бид итгэлийнхээ аль нэг талыг бусдаас нь илүүтэйгээр онцолж үзэх нь гарцаагүй юм.
Бид христ итгэлийн бүхий л элемэнтийг адилхан анхаараад байж чадахгүй. Итгэгчдийн хоорондын ялгааг чухамхүү яг имй хязгаарлагдмал байдлаар тайлбарлаж болох юм. Алив нэг зүйлийг онцгойлон үзэх байдлаар бий болсон ялгаа нь ашигтай бөгөөд Ертөнцийн Эзэн ч зөвшөөрдөг. Библийг бичсэн хүмүүс хүртэл өөр өөр зүйлийг онцолж байсан учраас энэ нь Ертөнцийн Эзэний тааллаас гажаагүй юм аа гэдгийг бид мэдэж байгаа билээ.
Жишээ нь Сайн мэдээний 4 ном байдаг нь Ертөнцийн Эзэн Матай Марк, Луух Иохан нарыг Есүсийн амьдралын янз бүрийн талбарыг анхаарч үзэхийг хүссэн учраас тэр юм. Өнөөдөр ч ялгаагүй Ариун Сүнсээр хөтлөгдсөн итгэгчид чухам юунд илүү анхаарал тавихаараа ялгаатай байгаад нь бид баярлах ёстой юм. Ертөнцийн Эзэн янз бүрийн мод цэцгэнд дуртай, уул нуруу, тал хөндий Түүнд таашаагддаг.
Тэрчлэн янз бүрийн хүмүүсийг бүтээх нь Түүнд таатай байдаг. Яг үүнчлэн хүмүүс өөр өөрийн гэсэн теологийг бий болгож байгаа нь ч Түүнд таатай байгаа.
Африкийн тосгоны христ итгэлийн теологи мэдээж Нью Иоркийнхоос өөр зүйлийг илүүтэй онцолж таарна. Өмнөд Америкийн христ итгэлийн теологи Хятадынхаас ялгаатай л байна. Иймэрхүү ялгаа нь Ертөнцийн Эзэн өөрийн хүмүүсийг итгэлийнхээ тодорхой үед өөрийн соёл ба хэрэгцээг илэрхийлж байхаар удирддагаас шалтгаалдаг байна.
Тэрчлэн өөр нэгэн хэсэг ялгаа байдаг бөгөөд тэдгээр нь хөнөөлтэй учраас болгоомжтой байхыг шаарддаг. Ийм ялгааны эх үндэс нь аль нэг зүйлийг онцлон анхаарахдаа биш харин зарим нэг хэсэг бүлэг хүмүүс үнэн сургаал болон практикаас холдсоноос болдог байна.
иймэрхүү ялгаа нь нэг буюу хэсэг бүлэг хүн алдаатай үзэл бодлыг баримталснаас үүсэх бөгөөд заримдаа нийтээрээ алдах нь ч бий. Энд л бид нууж хаалгүйгээр алдаагаа олж мэдэх нь чухал юм.
алдаагаа олж харахад нэг талаас өөртөө шүүмжлэлтэй байж, бидний теологт нэвтэрч орсон ямарваа буруу төсөөллөөс татгалзахад ямагт бэлэн байх хэрэгтэй. Нөгөө талаас бусаддаа алдаагаа засахад нь туслахад бэлэн байх ёстой. Энэ нь заримдаа хялбархан байж болох ч зарим тохиолдолд тун амаргүй байдаг. Зөвхөн Христ буцаж ирэх тэр цагт л бид өөрсдийн алдаанаас ангижран сална гэдэгт бүрэн итгэлтэй байж болох юм. Гэхдээ л бид Христийн дагалдагчийн хувьд Бичээс дэх сургаалд үнэнч байхыг хичээхийн зэрэгцээ бусдад мөн энэ талаар туслах үүрэгтэй юм. Пууль Тимотод:
“Өөртөө ба сургаалдаа анхаарлаа нарийн хандуул. Эдгээрт туйлбартай бай. Учир нь үүнийг хийхдээ чи өөрийгөө болон чамайг сонсогчийн хэн хэнийг нь аварна”(1Тимот 4:16) гэж бичсэнийг санаж байх хэрэгтэй.
Тэгэхээр Христийн дагалдагчдын дунд байдаг нэгдмэл ба ялгаатай талуудыг судлахдаа бид аль нэг тал руу хэт хэлтийхээс болгоомжилвол зохино. Теологийн нэгдмэл байдал чухал гэдгийг үгйүсгэх аргагүй, эс тэгвэл Христийн гуйж байсан тэрхүү нэгдлээс татгалзаж байгаа хэрэг болно. Тэрчлэн Христийн хоёр дахь ирэлтээс өмнө бид бүхий л асуудлаар нэгдмэл зөвшилцөлд хүрнэ гэж хүлээх ч хэрэггүй юм. энэ нь та бидний хүний хязгаарлагдмал мөн чанар ба бидний амьдралд гэм байнга нөлөөлөх гэж байдгийг үгүйсгэж байгаа хэрэг болох билээ.
Манай хичээлийн зорилго нь жинхэнэ Христэч теологи бөгөөд бид Төлөөлөгчдийн итгэлийн тунхагийг бидний теологийн үндсэн илэрхийлэл болгон хэрэглэнэ.. Энэ тунхаг итгэгчдийн үзэл бодолд хичнээн олон нийтлэг зүйл байдгийг бидэнд сануулж байх юм. Үүний зэрэгцээ олон асуудал энэхүү тунхагийг гадна байгаа учраас итгэгчдийн дунд олон янзын үзэл бодол байдгийг мөн сануулж байх болно.
Бид Христ итгэлийн теологи хэмээх нэр томъёотой танилцлаа. Тэгэхээр одоо теологийн уламжлалын асуудалд анхаарлаа хандуулцгаая. Христ итгэлийн теологи бүрэлдэн бий болоход уламжлал ямар үүрэгтэй байсан бэ?
Энэхүү сэдэвт хариу олохын тулд дараах гурван асуултыг авч үзэх хэрэгтэй юм. Энэ нь нэгд, теологийн өв буюу уламжлал гэж юу вэ? Хоёрт, уламжлалууд ямар чиг хандлагатай байдаг вэ? Гуравт, өөрийн христ итгэлийн амьдралд уламжлал нөлөөтэй гэдгийг ухамсарлах нь хэр чухал вэ? Гэсэн асуулт юм. Тэгэхээр теологийн өв уламжлал гэж чухам юу вэ?
Евангелийн итгэгчид өв буюу уламжлал хэмээх нэр томъёог нэлээд өргөн хэрэглэдэг. Тэгвэл бид энэ үгийг ямар утгаар хэрэглэх вэ гэдгээ тодорхой болгож авах хэрэгтэй юм. эхлээд бид сөрөг ойлголтыг нь авч үзнэ. Мэдээж бид энэ утгаар нь хэрэглэхгүй. Дараа нь та бидний авч хэрэглэх эерэг утгыг авч үзэх болно. өв буюу уламжлал хэмээх ойлголт нь уламжлалт ёс хэмээх үзэгдэлтэй нягт холбоотой байдаг учраас евангелийн итгэгчдийн дунд нэлээд сөрөг утгагтай болсон байна.
Жон Фрейм Уламжлалт ёс хэмээх өгүүлэлдээ “Сола Скрипчэ буюу зөвхөн бичээс хэмээх зарчим алдагдахад уламжлалт ёс бий болдог” хэмээн бичсэн байна. Нэг үгээр хэлэхэд уламжлалт ёс нь теологийн үндсэнд хүний үзэл бодлыг тавьдаг бөгөөд Бичээсийг биш харин өв уламжлалд илүүтэй анхаардаг байна.
Сайн мэдээнээс харахад Есүс тухайн үедээ уламжлалт ёсыг эсэргүүцэж байсан нь тодорхой байна. Есүс хуулийн багш нар, садукайчууд фарисайчуудын өв уламжлылын эсрэг зогсож байсан. Учир нь тэдгээр нь Бичээсийг биш харин өөрсдийн үзэл санааг хүчтэйгээр хамгаалдаг байсан юм. Тэд Бичээст биш харин өөрсдийн хүний үзэл бодолд илүүтэй үнэнч байсан учраас Есүс тэдэнд:
:”Ертөнцийн Эзэний хуулиудыг та нар орхигдуулан хүний ёс заншилд баригддаг...уламжлан авсан ёс заншлаараа Эзэний үгийг хүчингүй болгодог. Үүнтэй адил олон зүйлийг та нар үйлддэг” /Марк 7: 8, 13/ гэж хэлсэн байдаг
Бичээст ноогдох ёстой тэрхүү нэр хүндийг хүний үзэл санаанд тохоон өгч байгаагаараа уламжлалт ёс нь Христийн дагалдагчдын хувьд охүлээж авах аргагүй зүйл юм. Хүн өөрийн итгэл үнэмшилдээ Ертөнцийн Эзэний илчлэлтээр бус харин өөрийн ашиг сонирхлоор удирдуулахад амархан уруу татагддаг учраас уламжлалт ёсны ямарваа илрэлийг бид эсэргүүцэх ёстой.
Уламжлалт ёсыг эсэргүүцэх нь зүйтэй боловч уламжлалд мөн анхаарах нь зүйн хэрэг юм. Теологи бүрэлдэн бий болоход уламжлал эерэг үүрэг гүйцэтгэдэг болов уу?
Эерэг тодорхойлолт
хэдийгээр евангелийн итгэгчид бидний чихэнд таагүй сонсогдож байгаа ч өв уламжлалын Христийн биед гүйцэтгэдэг эерэг үүрэг ролийн тухай төлөөлөгч Пууль бичсэн байдаг. Тэрээр 1-р Коринтын 15-н 3-т:
“Учир нь би хүлээн авсан дараах зүйлийг та нарт дамжуулсан юм. Бичээсийн дагуу Христ бидний гэмийн төлөө үхсэн” гэсэн банйа.
Энэхүү “хүлээж авсан” буюу параламбона, “дамжуулсан” буюу парадидоми хэмээх үгсийг Пууль Христ итгэлийн сургаал дамжиж байгаа тухай бичихдээ нэг бус удаа хэрэглэсэн байдаг.
Нэгдүгээр зуунд еврейчүүд эдгээр үгсээр еврей уламжлал өвлөгдөж байгааг илэрхийлдэг байсан учраас энэ нь тун чухал юм. Пууль энд христ итгэл хүнээс хүнд нэг үеэс нөгөө үед уламжлагдан өвлөгдөж байгаа гэсэн утгаар ярьж байна. Хэдийгээр бид өв уламжлал хэмээх үгийг өөр утгаар хэрэглэж болох ч Пууль христ итгэлийн өв уламжлалын тухай буюу өвийн тухайд бүхэлд нь эерэг утгаар ярьж байгаа учраас бид энэ үгэнд эмзэглээд байх хэрэггүй юм.
Тэгэхээр бид энэ хичээлээрээ өв уламжлал гэдгийг сүмүүдийг бие биеэс нь ялгаатай болгож байдаг харьцангуй эртний теологийн сургаал, практик, үзэл санаанууд хэмээн тодорхойлж цаашид хэрэглэж болох юм.
Энэхүү тодорхойлолтыг хоёр хэсэгт хуваацгаая. Эхнийх нь: “харьцангуй эртний сургаал, практик үзэл санаа” Өөрөөр хэлбэл саяхан үүсч бий болсон үзэгдлийн тухай яриагүй байна гэсэн үг. Үзэл санааны систем нь урт удаан хугацааны туршид оршин байгаагаас өв уламжлал болон тогтдог. Тэгэхээр сүмд олон жилийн туршид хүлээн зөвшөөрөгдсөн үзэл бодлыг л өв уламжлал хэмээн үзэж болох юм.
Хоер дахь хэсэг нь: сүмүүдийг бие биеэс нь ялгаатай болгож байдаг” гэсэн үгс юм. Өөрөөр хэлбэл бид итгэгчдийн урсгал чиглэлийг өвөрмөц онцлог болгож байгаа хэв шинжийг хэлж байнаа гэсэн үг. Баптистуудыг юу баптист болгож байдаг вэ? Баптист уламжлал. Тэгвэл методистуудыг чухам юу методист болгодог вэ? Методист уламжлал. Итгэгчдийн хэсэг бүлэг урт удаан хугацааны туршид нийтлэг нэг үзэл санааг баримталж ирсэн бол тэдгээр үзэл санаа тухайн хэсгийн теологийн ялгагдах тал болдог байна. Тэгээд л сүмийн аль нэг урсгал чиглэл илүүтэй ойр болж хувирдаг.
Зарим сүм тогтсон номлолд уламжлал ёсоор илүүтэй ач холбогдол өгдгөөрөө бусдаас ялгагддаг. өөрийн онцлогийг сургаал номлолтойгоо холбож өгдөг урсгалуудыг бид мэднэ. Тэдгээрийн итгэлийн мөн чанар нь сургаал номлолын үйлчлэл ба теологийн тогтсон ойлголтуудад тулгуурлаж байдаг. Харамсалтай нь ийм сүмүүд номлолын маргаанд хэт анхаардаг байна. Тэдгээр сүмд өөр үзэл бодлыг огтхон ч хүлээж авдаггүй. Тогтсон номлолыг хэт анхаарснаас итгэл үнэмшлийнхээ талаар мэдлэгтэй болохыг гол зорилгоо болгодог, мэдлэгийг гол болгодог оюун санааны тал руу хэлтийж ордог байна. 52. Зарим сүм тогтсон номлолд уламжлал ёсоор илүүтэй ач холбогдол өгдгөөрөө бусдаас ялгагддаг.
өөрийн онцлогийг сургаал номлолтойгоо холбож өгдөг урсгалуудыг бид мэднэ. Тэдгээрийн итгэлийн мөн чанар нь сургаал номлолын үйлчлэл ба теологийн тогтсон ойлголтуудад тулгуурлаж байдаг. Харамсалтай нь ийм сүмүүд номлолын маргаанд хэт анхаардаг байна. Тэдгээр сүмд өөр үзэл бодлыг огтхон ч хүлээж авдаггүй. Тогтсон номлолыг хэт анхаарснаас итгэл үнэмшлийнхээ талаар мэдлэгтэй болохыг гол зорилгоо болгодог, мэдлэгийг гол болгодог оюун санааны тал руу хэлтийж ордог байна.
зарим нэг сүмийн онцлог нь сургаал номлолдоо биш харин хийж байгаа зйүлдээ буюу практикт голлон анхаардагт оршдог. Тэдний хүчтэй тал нь үйлчлэл ба хөтөлбөрүүд болдог байна. Сүмд ирж байгаа хүмүүс юу хийж болох эсвэл хийж болохгүй талаар уртаас урт жагсаалт гаргасан байх жишээтэй. Харамсалтай нь иймэрхүү сүмд итгэлийг зөвхөн үйлсээр ойлгож Христ итгэлийг бүхэлд нь гар хумхин сууж болохгүй гэдгээр л ойлгоход хүргэдэг талтай. Үйлсэд хэт анхаарах нь хуулийг шүтэх хэлбэрт оруулдаг.
Мэдрэмж
Сүмийн гурав дахь хэлбэр нь үзэл санаа буюу сэтгэл мэдрэммжид илүүтэй анхаардаг байна. Энд сэтгэл мэдрэмж христ итгэлийн цөм болсон байдаг. Юуг мэдэрч байгаа нь бусад бүх зүйлээс чухал болж хувирдаг байна. Имэрхүү итгэгчид өөрсдөд нь таатай сайхан санагдахгүй л бол сургаал номлол ба үйлсэд нэг их сэтгэл зовохоо больдог. Тэгэхээр ийм сүмүүдийн ялгагдах тал нь хэт сэтгэлийн хөөрөл байдаг байна.
Эдгээр гурван хандлагын аль алийг нь сайтар бодож үзвэл зохино. Ямарваа теологийн уламжлал эдгээр хандлагуудын нэг юм уу хоёрыг илэрхийлснээр бүрэлдэн бий болдог хэмээн хэлэх үндэслэл бий.
Тэгэхээр бид теологийн өв уламжлал гэж чухам юу болох талаар тодорхойлж өв уламжлал илэрхийлэгддэг хандлагуудын талаар авч үзлээ. Одоо өв уламжлал хэмээх ойлголт теологт ямар нөлөө үзүүлдэг тухайд ярилцъя.
Уламжлалуудын чухал байдал
Товчхон хэлэхэд өв уламжлал хэмээх ойлголт нь өөрийн болон бусдын үзэл бодлыг тунгааж үзэхэд тусалдаг байна. Теологийг судалж байгаа хүн теологийн уламжлалтай хэр холбоотой байлдаг тухай ярилцъя.
Итгэгчид голдуу сүмд тогтсон урсгал чиглэлийг тоолгүйгээр өөрийн теологийг бий болгох гэж хичээдэг. Оюутнууд маань ямар ч уламжлалд баригдалгүй зүгээр л Библиэ уншиж Ариун Сүнс тэдэнд зааж байдаг тухай олонтаа надад хэлдэг л юм.
Ийм үзэл баримтлал Сэргэн мандалтын үед нэлээд алдартай болж байсан бөгөөд энэ үед Библийг өргөн хүрээтэй судлах нь шашны аливаа уламжлал ойлголтуудаас тусгаарлагдах ганц зам мэтээр ойлгогдож байлаа.
Жишээ нь 17-р зуунд Декарт христ итгэлийн язгуурыг тогтоох гэж оролдсон байдаг. Тэрээр мэдлэгийг итгэлээс ялгахын тулд эхлээд юм бүхэнд эргэлзээтэй хандах ёстой гэж үзэж байсан юм. Декартынхаар бол жинхэнэ язгуур мэдлэгийг олохын тулд бүхий л итгэл үнэмшил ба шашны уламжлалыг үгүйсгэх ёстой байлаа.
Өнөөгийн оюутнууд шашны өв ба христ итгэлийн уламжлалыг үгүйсгэх гэж оролдохдоо олон талаараа өнөөх л Декартын хандлагыг гаргаж байгаа хэрэг юм. харамсалтай нь чухамхүү ийм хандлага олон зууны туршид өрнөдийн сүмд оршин байгаа итгэлээс няцах явдлын шалтгаан болдог байна. Сүм дэх орчин цагийн либериализм бол теологт сэргэн мандлын үеийн үзэл санааг хэрэгжүүлсний ул мөр юм.
Гэвч теологийн уламжлалд өөр байдлаар хандаж болноо. Теологийн байр сууринаас хол байх гэж хичээхийн оронд ухамсарт хандлагыг баримталж болох юм. Өөрсдийн теологийн байр суурийг бүрэлдүүлж бий болгоход бидэнд нөлөөлж байгаа тэрхүү өв уламжлалын талаар бүр илүүтэй олж мэдэх нь тун ашигтай юм. Ийм ухамсарт хандлага нь тэрхүү нөлөөг олж харах төдийгүй тэдгээрт шүүмжлэлтэй хандаж сурахад тус болдог байна.
Ер нь өөртөө тавьж үзвүүштэй асуултууд бий. Энэ нь сүмийн ямар урсгал чиглэлийг би өөрийн гэж үзэж байна вэ? Манай уламжлалд ямар хандлагууд байдаг вэ? Манайд ортодокс, ортопрактик, ортопафосын алийг нь илүүтэй анхаардаг вэ? Манайд сургаал номлол, үйлс, сэтгэл мэдрэмжийн чухам алийг нь илүү чухал гэж үздэг вэ? Намайг чухам юу хөдөлгөж байна? Христийн доторх амьдралд минь юу хүч өгч байна? гэх зэрэг юм. Тэрчлэн ямар номлолууд илүү чухал гэж тооцогдож банйа? Үйлсэд чухам юу нь илүү чухал вэ? Ямар сэтгэл хөдлөл нь боломжийн ямар нь байж боломгүй вэ? гэх зэрэг өв уламжлалын шинж байдлыг илүү гүнзгий судлахад хэрэг болох асуултууд ч бий. Иймэрхүү асуултанд хариулж байж л та эх үндсийнхээ нөлөөг даван туулж өөрийн гэсэн христ итгэлийн теологийг бүрдүүлж чадах юм.
Өв уламжлалыг ойлгох нь чухал юм. Учир нь өв уламжлал бидэнд төдийгүй бусдад ч нөлөөлж байдаг.
Бусад итгэгчидтэй теологийн асуудлыг хэлэлцэж байхдаа бид та бидний өв уламжлал бидэнд нөлөөлж байдгийн адилаар бусдын өв уламжлал ч тэдэнд нөлөөлж байдгийг мартаж болохгүй. Тэдний итгэл үнэмшлийн олонх нь тухайн урсгал чиглэлтэй холбоотойгоор тайлбарлагддаг. Өөрөөр хэлбэл тэдэнд ч гэсэн өөрийн гэсэн зорилго, өөрийн гэсэн үзэл бодол, сул ба хүчтэй талууд байгаа. Түүнийг нь хэр сайн ойлгосноос бидний харилцааны үр өгөөж хамаарах юм.
Хэрэггүй зөрчилдөөнөөс зайлсхийж, маргаан мэтгэлцээн маань үр өгөөжтэй байхын тулд зөвхөн өөрийгөө ойлгоод зогсохгүй бусдыг ч мөн ойлгох нь итгэгч бидний хувьд зайлшгүй юм аа гэж би итгэдэг.
Христ итгэлийн теологи гэж юу болох, теологи бүрэлдэн бий болоход теологийн уламжлал нөлөөтэй гэдгийг ойлгох нь хичнээн чухал болох тухай бид ярилцлаа. Одоо шинэчлэлийн уламжлалын сэдвийг авч үзье. Манай хичээлүүд олон талаар шинэчлэлийн теологийн үзэл баримтлалыг тусгах учраас бид энэ сэдэвт анхаарало хандуулах нь зүйн хэрэг юм.
Харамсалтай нь өнөөдөр сүмийн уламжлалын энэхүү чиглэлийг зөв ойлгох хүн бараг алга болжээ. Хичээлээ үр өгөөжтэй болгохын тулд бид энэхүү уламжлалын мөн чанарыг ерөнхийд нь авч үзэхээс өөр аргагүй. Чухамхүү энэ л уламжлалын байр сууринаас би хичээлээ явуулж байгаа билээ.
Багш хүн өөрийн теологийн байр суурийг илэрхийлж байхад суралцагчид түүнийг илүүтэй ойлгож хариуцлагатайгаар хүлээж авдаг гэдэгт би итгэлтэй байна. Энэ хичээлийн хувьд ямар нэг хэсэг нь танд таатай байж зарим нэг хэсэг нь тийм ч таатай санагдахгүй байж болно. Зарим зүйлтэй та санал нийлж заримтай нь нийлэхгүй байж болно. Гэхдээ л эдгээр хичээлүүд танд тодорхой теологийн байр суурь тодорхой нэг сүмийн нөлөөн дор бий болдог гэдгийг олж харах боломж олгоно гэж би итгэж байна.
Гэхдээ энэ хичээл нь хэн нэгнийг шинэчлэлийн теологийн талд уруу татах зорилго агуулаагүй гэдгийг шуудхан хэлэхийг хүсч байна. зарим итгэгчид энэ теологийн байр суурийг баримталдаг байхад зарим нь үгүй. Ийм ч байх болно. Би зөвхөн чухам ямар чиглэл манай хичээлийн агуулгыг олон талаар тодорхойлох вэ гэдгийг л тодорхой болгохыг хичээлээ.
Шинэчлэлийн уламжлалыг ерөнхийд нь авч үзэхдээ бид гурван асуудлыг анхаарах болно. Энэ нь сүмийн энэ чиглэлийн үүсэл ба хөгжлийн иүүх, шиэнчлэлийн уламжлалын чиг хандлага, түүний теологийн зарим нэг ялгаатай талууд гэсэн асуудлууд юм.
Үүсэл хөгжил
Шинэчлэлийн теологийн тухай ойлголт нь протестант шинэчлэлээс эх үүсэлтэй юм. Гэвч 16-р зуунд Шинэчлэл нь янз бүрийн теологийн хөдөлгөөнийг нэгтгэж байв. Эдгээрээс хамгийн нөлөөтэй нь Германы лютеранууд, Цюрихийн цвингличууд, Женевийн кальвинистууд байлаа. Шинэчлэл өргөн утгаараа эдгээр бүхий л сүмийг нэгтгэж байсан бөгөөд харин “шинэчлэлийн теологи” хэмээх нэр томъёо нь гурав дахь бүлэг буюу Жан Кальвины теологийн нөлөөн дор байсан протестантуудтай холбогдох болжээ.
Энэ сүм зөвхөн Женевийн хил хязгаарт баригдсангүй. Тэр он жилүүдэд шинэчлэлийн сүмүүд баруун Европ даяар болон түүний ойр орчинд Сайн мэдээг идэвхтэйгээр тарааж байлаа. Кальвин өөрөө франц гаралтай хүн байсан бөгөөд түүний олон шавь Францад гугенотын хөдөлгөөнийг толгойлж тэднийгмөрдөж мөшгөж байлаа. Үнэндээ Францад сүм тарих гэж ирсэн залуу хүний амьдрал 6 сараас илүү байж чаддаггүй байсан цаг. Гэвч залуучууд Францад Христийн сүм тарих гэж олноороо явж байсныг бодоход женевийн теологи хэр хүчтэй байсан нь тодорхой юм.
Шинэчлэлийн хөдөлгөөн улам бүр өссөөр байв. Франц, Герман, Бельги, Голланд, Унгар болон бусад оронд мянга мянган сүм бий болов.
1561 оны Бельгийн тунхаг, 1563 оны Гейдельбергийн катехизис зэрэг теологийн хөгжил дэх агуу үйл явдлуудыг тэмдэглэн хэлж болох юм. Эдгээр нь шинэчлэлийн сүмийн хувьд маш том ач холбогдолтой бөгөөд Женевийн теологийн системийн анхны бичиг баримтууд юм.
Европ дахь шинэчлэлийн уламжлалын хүчтэй хэсэг бол голландын шинэчлэлийн сүм юм. Энэ сүм 1618-1619 оны Дортын синодоороо алдартай. Шинэчлэлийн номлолыг ерөнхийд нь тодорхойлж өгсөн энэхүү синодын канонууд “Кальвинизмын таван зүйл” хэмээх нэрээр алдаршсан байна.
Шинэчлэлийн уламжлал Британий арлуудад ч таржээ. Жон Нокс/1505-1572/ Женевт суралцсаныхаа дараа шинэчлэлийн буюу пресвитериан сүм байгуулахаар Шотландад буцаж ирсэн байна. Тэрчлэн 1560 онд алдарт Шотландын тунхаг бий болжээ. Англид ч шинэчлэл үндэс сууриа хэдийнэ тавьсан байлаа. Энд пуританчууд бусад бүлгүүдийн хамтаар 1646 онд Вестминстерийн итгэлийн тунхагийг гаргасан байна. Тэрчлэн Их ба Товч катехизисыг 1647-48 онд гаргажээ.
Эдгээр бичиг баримтууд өнөөдөр ч шинэчлэлийн олон сүмд хэрэглэгдсээр байна. Шинэчлэлийн уламжлалд хамаарагдах Британий олон баптист бүлгүүд өөрсдийн итгэлийн хэв маягийг 1644 оны Лондонгийн анхны тунхагт илэрхийлсэн байдаг.
Шинэчлэлийн уламжлал дэлхийн бусад хэсэгт ч тархаж байлаа. Английн пуританчууд, дараа нь шотландын пресвитерианчууд шинэчлэлийг Умард Америкт аваачсан байна. Миссионерууд шинэчлэлийг Африк, Индонез, Зүүн өмнөд Ази болон Өмнөд Америкт тараасан юм.
Шинэчлэлийн теологи нь маш олон үйл явдал болон үзэгдлийн дунд бүрэлдэн тогтож өвөрмөц шинж чанартай болсон байна. Шинэчлэлийн сүмийн түүхэнд бусад сүмийн нэг адилаар алдаа дутагдал ч байсан юм. Христийн биеийн энэ хэсэг өнөөдөр ч бэрхшээл туулж байна. Гэхдээ л библийн дагуу эрүүл, амьдран буй шинэчлэлийн теологийг үргэлжлүүлэн заасаар, түүгээр энэ дэлхийн өнцөг булан бүрт амьсгалсаар л байна.
Шинэчлэлийн түүхч Дэвид Стайнметц “Кальвин ин контекст” хэмээх номондоо:
“Кальвин дөрвөн зуу гаруй жилийн туршид европ болон америкийн үе үеийнхний шашны тухай ойлголт, улс төрийн институтын тогтолцоо, уран зураг, яруу найраг болон хөгжмийн тухай ойлголт, эдийн засгийн харилцааны талаарх эргэцүүлэл, материаллаг ертөнцийн хуулийг нээх гэсэн хичээл зүтгэлд нөлөөлсөөр байна” хэмээн бичсэн байдаг.
Бид шинэчлэлийн түүхтэй бага зэрэг танилцлаа. Тэгэхээр одоо түүний теологийн зарим нэг яиг хандлагын талаар ярилцаж болох юм.
Чиг хандлагууд
Өмнө нь хийж байснаараа дараах асуултыг тавьж үзье. Шинэчлэлийн теологчид ортодокс, ортопрактик, ортопафосын чухам алийг нь илүүтэй анхаардаг вэ? Олон зууны туршид ганц нэг тохиолдлыг эс тооцвол шинэчлэлийн уламжлал нь ортодоксийг нэлээд чухалчилж ортопрактикийг хоёрт тавьж ирсэн байдаг. Харин ортопафост зарим нэг пуританчуудыг эс тооцвол нэг их анхаарч ирээгүй байна.
Энэхүү хоёр талт байдал нь Вестминстерийн товч катехизисийн гурав дахь асуултын хариултанд тодорхой харагддаг. “Бичээс вуг сургадаг вэ?” гэсэн асуултанд катехизис хариулахдаа “Бичээс нь ерөнхийдөө Ертөнцийн Эзэний тухай хүн юу мэдвэл зохихыг, Ертөнцийн Эзэний өмнө хүний хүлээх үүрэг чухам юу болохыг сургадаг” гэсэн байна.
Энэ катехизист Библийн сургаалыг ортодокс ба ортопрактиктай холбож байгааг тэмдэглэх нь зүйтэй юм. Нэгдүгээрт, “Ертөнцийн Эзэний тухай хүн юу мэдвэл зохих” гэдэг нь ортодокс буюу зөв сургаалын тухай хэлж байгаа хэрэг юм. Хоёрдугаарт, Ертөнцийн Эзэний өмнө хүний хүлээх үүрэг” гэдэг нь ортопрактик буюу зөв үйлсийн тухай онцолж байгаа хэрэг. Сургаал ба үүрэг хэмээх энэ хоёр зүйлд анхаардаг нь шинэчлэлийн сүмийг өнөөдөр ч тодорхойлж байдаг. Бичээс нь Ертөнцийн Эзэн ба гэрээний ард түмний хоорондох сэтгэл хөдлөлийн холбоо буюу харилцааг ч мөн төлөвшүүлдэг юм гэдгийг катехизист дурдаагүй байгаа нь хачирхалтай.
Тэгэхээр шинэчлэлийн сүмийн итгэгчдийг англиар фрозен-чосен буюу хүйтэн хүмүүс гэж нэрлэдэгт гайхаад байх зүйлгүй юм. Хэрэв ортопафосыг үгүйсгэж орхих юм бол сургаалд хэт анхаарах нь хоосон мэдлэгт хүргэх бөгөөд үүрэг хариуцлагыг хэт голлосноос хуулийг шүтэх байдалд орж болох юм. Шинэчлэлийн теологийг тодорхойлж байдаг хоёр хандлага ортодокс ба ортопрактикт Христийн бие дэх шинэчлэлийн хэсгийн давуу ба сул тал зэрэг оршин байдаг. Бид өөрсдийн хичээлээр энэхүү чиг хандлагын давуу ба сул талын тухайд нэг бус удаа ярилцах болно.
Шинэчлэлийн уламжлал нь сургаал номлолд онцгой анхаарал тавьдаг. Ийм учраас шинэчлэлийн теологитой танилцах хамгийн сайн арга нь алдартай номлолуудыг судлах явдал юм. Шинэчлэлийн сургаалын гол зарчмуудыг мэдсэнээр та энэхүү хичээлээр ярилцах зүйлсийг илүүтэй ойлгох юм.
Бид шинэчлэлийн теологийн дөрвөн ялгагдах зүйлийг авч үзнэ. Энэ нь нэгдүгээрт, латинаар Сола хэмээн эхэлдэг Шинэчлэлийн зарчмууд, хоёрдугаарт, Бичээсийн нэгдмэл байдлын тухай сургаал, гуравдугаарт, Ертөнцийн Эзэний тухай сургаал, дөрөвдүгээрт, итгэгчид ба хүний нийгэм, эсвэл соёлын хоорондын харилцааны талаарх онцгой ойлголт юм.
Шинэчлэлийн “зөвхөн” зарчмууд
Бусад протестантуудын нэг адилаар шинэчлэлийн теологчид Сола хэмээх үгээр эхэлдэг хэд хэдэн зарчмыг бий болгожээ. Уламжлал ёсоор эдгээр зарчмуудыг латинаар нэрлэдэг. Эхний Сола хэмээх үг нь зөвхөн гэсэн утгатай. Евангелийн ямар ч итгэгч тэдгээрээс аль нэгийг нь сонссон байх нь энүүхэнд. Энэ нь сола Скрипче- зөвхөн Бичээс, соло Кристо- зөвхөн Христ, сола фиде- зөвхөн итгэлээр, сола грациа – зөвхөн нигүүлслээр, соли Део глориа- алдарыг зөвхөн Эзэнд гэх зэрэг юм.
Сола Скрипчэ гэдэг нь итгэл ба амьдралын алдаа мадаггүй дүрэм журам бол зөвхөн Бичээс юм гэдэг сургаал. Энэхүү сургаал нь сүмийн өв уламжлалыг дээд чуулган ба папын шийдвэрээр тогтоогдож байдаг католик сургаалаас ялгаатай юм.
Соло Кристо гэдэг нь зөвхөн Христ л хүн төрөлхтөн ба Ертөнцийн Эзэний хоорондох зууч юм гэсэн утгыг илэрхийлдэг. Энэ нь гэгээнтнүүд ба Марийн зуучлалд найдах үзлээс ялгаатай. Христ бол Ертөнцийн Эзэний уур хилэнгээс зайлж уучлал өршөөл хүртэхийн тулд гэмт хүний ойртон очиж болох цорын ганц Аврагч юм.
Сола фиде гэдэг нь Ертөнцийн Эзэн итгэгчдийг хүний хүчин зүтгэл гэх мэт ямарваа нэг өөр зүйлээр биш харин зөвхөн итгэлээр нь зөвтгөдөг гэсэн утгатай.
Сола грациа гэдэг нь авралын ивээлийг бид хэрхэн хүлээж авах тухай номлол юм. Авралын ивээлийг Ертөнцийн Эзэн энэ ертөнцийн сууриас өмнө сонгож авсан хүмүүстээ нигүүлслээр өгдөг. Тэрээр Христийн гавъяаг биднийх болгон тооцож тэрхүү гавъяагаар биднийг үнэгүйгээр зөвтгөдөг. Зөвхөн нигүүлслээр, тйим учраас бид өөрсдийн ямарваа сайн талаар аьралд хүрэх боломжгүй юм. Мөнхийн сонголтоос эхлээд алдрын титэм хүртэл авралын үндэс нь гагцхүү Ертөнцийн Эзэний өршөөл юм.
Соли Део глориа гэдэг нь бүтээлийн зорилго болон бүтээгдсэн ертөнцөд хийгдэж байгаа бүхэн Ертөнцийн Эзэний алдар юм гэсэн утгатай. Шинэчлэлийн энэхүү сургаал нь ямарваа нэг гавъяаг хүнд хамаатуулан үзэх аливаа үзэл онолтой зөрчилдөх бөгөөд бүхий л алдар гавъяа нь гагцхүү Ертөнцийн Эзэнд хамаатай юм аа хэмээн үздэг байна.
Бидний өмнө үзсэнчлэн сола Скрипчэ хэмээх сургаал нь Бичээсийн эрхэм дээд нэр хүндийг баталдаг. Гэхдээ шинэчлэлийн уламжлал нь Хуучин ба Шинэ гэрээний нэгдмэл ббайдлын талаарх ойлголтоороо ялгагддаг гэдгийг тэмдэглэх хэрэгтэй юм.
Бичээсийн нэгдмэл байдал
Сүүлийн үед америкийн миссионерүүдийн хүрч очсон Умард Америк болон дэлхийн зарим хэсэгт диспенсационализм хэмээх үзэл баримтлал нэлээд их нөлөөтэй болсон байна. Диспенсационализмын олон янзын хэлбэр байдаг боловч тэдгээр нь нэг л зүйлээрээ адилхан байдаг. Энэ нь тэд Хуучин ба Шинэ гэрээг салгаж үздэг байна. Тэдний хувьд Хуучин гэрээг хууль гэж ойлгодог бөгөөд харин Шинэ гэрээг Сайн мэдээ гэж тооцдог. Хуучин гэрээ үйлсэд тулгуурладаг, харин Шинэ гэрээ нигүүлсэлд үндэслэдэг, Хуучин гэрээ зөвхөн шүүлтийн талаар өгүүлдэг бол Шинэ гэрээ авралын тухай өгүүлдэг гэж тэд үздэг байна.
Намайг долоон настай байхад манай багш нэг удаа: “хүүхдүүд ээ та нар Шинэ гэрээний үед амьдарч байгаа нь юутай сайхан хэрэг вэ, тийм үү? Хуучин гэрээний үед Ертөнцийн Эзэн их ууртай байсан, харин одоо Тэр үнэхээр сайхан сэтгэлтэй, өршөөнгүй. Дээр үед хүмүүс авралыг өөрсдөө олж авах ёстой байсан харин бид одоо авралыг нигүүлслээр хүлээн авдаг” гэж хэлснийг санаж байна. Олонх эвангел итгэгч өнөө хир нь манай тэр багш шиг бодолтой явдаг.
Гэвч Шинэчлэлийн уламжлал ёсоор Библи нь нэг теологтой нэгдмэл нэг бүхэл юм. Хуучин ба Шинэ гэрээ нь харшилддаггүй. Хуулийн тухайд бол Хуучин ба Шинэ гэрээний аль алинд нь өгүүлсэн байдаг. Хоёр гэрээ хоёулаа нигүүлслийн тухай өгүүлдэг. Хоёр гэрээний аль алинд нь зөв үйлсийг шаарддаг. Хуучин ба шинэ гэрээний аль алинд нь аврал Ертөнцийн Эзэний нигүүлслээр өгөгддөг. Шүүлийн тухайд Хуучин гэрээ ч Шинэ гэрээ ч ялгаагүй хэлсэн байдаг. Аврал Хуучин гэрээнд ч Шинэ гэрээнд ч байж л байдаг. Тэгэхээр хоёр гэрээний хооронд ялгаа байдаг ч тэр ялгаа нь библийн дагуух тэр нэг л итгэлийн хөгжлийн үе шатуудтай холбоотой байдаг байна.
Эдгээр ялгааг нягт нямбай судлаж үзвэл бид Вестминстерийн итгэлийн тунхагт өгүүлсэн дүгнэлтэнд хүрэхээс өөр аргагүй юм. Энэ тунхагийн 7-р бүлэг 6-р зүйлд: “Мөн чанараараа хоёр өөр нигүүлслийн гэрээ гэж байхгүй. Харин янз бүрийн цаг үед хэрэгжиж ирсэн нэг л гэрээ байна.” Гэжээ.
Бичээсийн нэгдмэл байдалд гоц анхаарсан нь шинэчлэлийн теологт алдаа гарах заримдаа Хуучин ба Шинэ гэрээний ялгааг бүрхэгдүүлэхэд хүргэж байсан нь үнэн. Гэвч Библийн нэгдмэл байдлын тухай сургаал бол шинэчлэлийн теологийн хамгийн хүчтэй хэсэг нь байсан юм. Бид энэхүү цуврал хичээлээрээ Хуучин гэрээнд Шинэ гэрээнээс дутахгүй олон удаа хандах болно. Бидний зорилго бол зөвхөн Шинэ гэрээтэй төдийгүй бүхэл Библитэй нийцэх теолог юм. Тэгэхээр бидний судалгаанд шинэчлэлийн уламжлалын нөлөө гарцаагүй тодорхой байх болноо.
Соли Део глориаг онцлон тэмдэглэхдээ шинэчлэгчид Ертөнцийн Эзэний тухай онцгой сургаалыг дагадаг.
Шинэчлэлийн түүхэн теологи нь Ертөнцийн Эзэний эрхэм дээд давуу байдал ба ойр дотно байдлын тэнцвэрийг баримталдаг байна. Вестминстерийн итгэлийн тунхагт Ертөнцийн Эзэний мөнхийн тогтоолуудын тухай өгүүлэхийн зэрэгцээ дэлхий ертөнцийн төлөөх Түүний байнгын халамж анхаарлын тухай ч өгүүлсэн байдаг. Ийм тэнцвэрт байдлын үндэс нь Библид Ертөнцийн Эзэний хязгааргүй эрхэм дээд оршихуй ба туйлын ойр дотно байдаг тухай өгүүлсэн байдагт оршино. Бичээсийн зарим хэсэгт Ертөнцийн Эзэн хүршгүй хол, эрхэмсэг дээд нэгэн байдаг бол зарим хэсэгт Тэрээр болж буй үйл явдалд шууд холбоотой байж Өөрийн ард түмэнтэй онцгой байдлаар хамтдаа оршин байдаг.
Гэвч христ итгэлийн бусад урсгалыг бодвол шинэчлэлийн теологт Ертөнцийн Эзэний эрхэмсэг оршихуйг илүүтэй онцлон үзсэн байдаг. Бусад уламжлалд Ертөнцийн Эзэний ойр дотно оршин байгааг харуулах шинж чанарт илшштэй анхаардаг байна. Жишээ нь өршөөнгүй нинжин сэтгэл, хайр ба тэвчээр, ойр дотно хамт байдаг гэхчлэн. Тэдгээрийг нотлохын сацуу шинэчлэлийн теолог нь Ертөнцийн Эзэний эрхэмсэг дээд шинж байдал буюу мөнх оршихуй, хувиршгүй байдал, бүхнийг захирах эрх, дотоод мөн чанар, хязгааргүй эрх мэдэл ба хүч чадал, хаа сайгүй оршигч гэх зэрэг шинжийг илүүтэй онцолдог хандлагатай юм.
Жишээ нь Вестминстерийн товч катехизист Ертөнцийн Эзэнийг ийн тодорхойлжээ. Ертөнцийн Эзэн гэж хэн бэ? Гэсэн асуултанд “ Ертөнцийн Эзэн бол хязгааргүй, мөнхийн, Өөрийн мөн чанар, мэргэн ухаан, сүр хүч, ариун байдал, шударга үнэн, ивээл нигүүлсэл ба үнэнд хувиршгүй Сүнс юм” гэсэн байна. Энэхүү тодорхойлолт нь үнэнд нийцсэн бөгөөд Бичээсийн дагуу юм. Гэхдээ энэ тодорхойлолт Ертөнцийн Эзэний бүхний дээр орших туйлын эрх мэдлийг өгүүлснээрээ Түүний эрхэмсэг дээд байдлыг лнцлон тэмдэглэж байгаа нь тодорхой харагдаж байна.
20-р зууны 20-иод оноос эхлээд Умард Америк ба Их Британид шинэчлэлийн теологийн сэргэн мандалт явагдаж байгааг мэдэж байх нь туйлаас чухал юм. Үүний нөлөөгөөр шинэ шинэ урсгал чиглэл, семинар коллежууд бий болсоор байна. Олон тохиолдолд энэхүү нео-кальвинист хөдөлгөөний төлөөлөгчид Ертөнцийн Эзэний эрхэмсэг дээд байдлыг хэт онцолсноороо Түүний эрхэмсэг дээд болон Ойр дотно оршихуйн тухай библийн сургаалыг бараг л үгүйсгэхэд хүргэж байгаа юм.. Хэрэв хэн нэгэн танд Ертөнцийн Эзэн л тэгж хүссэн учраас гуйж залбирч бас Сайн мэдээ тараадаг гэж хэлвэл энэ нь та нео-кальвинизмын хэт туйлшралтай нүүр тулжээ гэсэн үг юм. Хэрэв теологч өгүүлбэр бүртээ л Ертөнцийн Эзэний тусгаар эрх мэдлийн тухай нэг юм хэлээд байгаа бол энэ нь түүний хэт туйлшралыг илтгэж байгаа хэрэг. Хэрэв хүмүүсийн шийдвэр ба хүн төрөлхтний түүх нь ач холбогдолгүй шахуу юм ярьж байгаа л бол энэ нь Библи болон уламжлалт шинэчлэлийн теологоос няцсан нео-кальвинизм байх бүрэн магадлалтай юм.
Шинэчлэлийн түүхэн теологи ч ялгаагүй Ертөнцийн Эзэний эрхэмсэг дээд оршихуйг онцлон тэмдэглэдэг, ялангуяа сотериолог буюу авралын тухай сургаалдаа бүр ч чухалчилдаг. Энэ сургаал нь авралын үйл явц нь эхнээсээ төгсгөл хүртлээ Ертөнцийн Эзэний хязгааргүй эрх мэдэлт нигүүлслийн үр дүн хэмээн сургадаг. Энд хэт туйлшрал байж болох ч Ертөнцийн Эзэний эрхэмсэг дээд оршихуйн тухай зөв ойлголт нь христ итгэлийн теологийн олон талыг бататгаж тэгснээрээ бидний энэ хичээлийн чиглүүлэгч хүчин зүйл болох юм.
Шинэчлэлийн сүмийн бас нэгэн ялгагдах шинжийн тухай хэлэхгүй өнгөрч боломгүй юм.
Энэ бол христ итгэл ба соёлын хэлхээ холбооны талаар онцгой ойлголт юм. Энд шинэчлэлийн уламжлал Кальвины Женев дэх үйлчлэлийн үеэс огтхон ч өөрчлөгдөөгүй байна. Энэ асуудлаар Ричард Нибур “Христ ба соёл” хэмээх номондоо юу гэж бичсэнийг харцгаая. Түүнийхээр бол энэ асуудалд христэд итгэгчид таван өөр хандлага гаргадаг байна. “Христ соёлын эсрэг” хэмээх хандлага. Энэ үзлээр бол соёл нь итгэгчдийн дөлж явууштай муу зүйлийн нэг байдаг байна. энэ үзэл санаа дундад зууны үеийн санваартнууд болон өнөөгийн меннонитуудын нийгэмлэгүүдэд тусгалаа олсон байдаг.
“Христ соёлоос төрсөн” гэх үзэл. Энэ үзлийг баримтлагчид соёлыг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй Христийг дэлхийлэг бүх зүйлд тохируулах гэж оролддог. Ийм хандлага нь өнөө үед олон либерал протестант сүмд зонхилж байна.
Энэ хоёр туйлшралын дунд Нибур хүний соёл ба Христийг яаж ийгээд тааруулах гэж хичээж байдаг гурван хандлагыг оруулсан байна. “Христ соёлоос дээгүүр” гэх үзэл. Энэ нь Христийг соёлтой хамтатгах гэсэн арга юм. “Христ ба соёл нь парадокс” гэх үзэл. Энэ үзэл нь дуализм буюу Христ ба соёлын тусгаар байдал, хараат бус байдлыг хүлээн зөвшөөрдөг. “Христ соёлыг өөрчлөгч” гэх үзэл. Энэ хандлага нь христ итгэл соёлд нөлөөлж тодорхой хэмжээгээр түүнийг библийн стандартаар өөрчлөх ёстой гэж үздэг. Сүүлчийн энэ арга барилыг Нибур шинэчлэлийн байр сууринд таарна гэж үзсэн байна. 98. Энэ арга барил амьралд янз бүрээр хэрэгжиж байжээ.
Харамсалтай нь нэгэн үе энэ аргыг колоничлолтой хамтад нь хэрэгжүүлж байсан байна. Гэхдээ эерэг сайн жишээнүүд ч бий л дээ. Жишээ нь бид Англи ба Америк дахь пуританчуудыг тэмдэглэж болох юм. Мөн Голландад Абрахам Кайперийн олсон амжилтыг дурдаж болно. Энэ бол Христ хүн төрөлхтний соёлыг өөрчилж байгаа туршлага юм. Соёлын талаарх шинэчлэлийн байр суурийг товчхон тодорхойлж болох юм. Ертөнцийн Эзэн хүнийг бүтээгээд Эдэн цэцрлэгт суулгахдаа түүнд:
“Өсөн нэмэгдэж өнөр өтгөн болж газар дэлхийг дүүргэн түүнийг эзэмш. Далйн загас, огторгуйн шувууд хийгээд газар дэлхий дээр хөдөлдөг бүх амьтдыг захир” хэмээн айлдаж соёлын гэмээр үүрэг хариуцлага оногдуулжээ (Эхлэл 1:28).
Адам Хаваах хоёрт Ертөнцийн Эзэний төлөөлөгч байж Түүний алдрын төлөө энэ дэлхий ертөнц хийгээд газар болон түүний баялгийг захиран зарцуулах үүргийг өгсөн байна. Шинэчлэлийн байр сууринаас үзвэл энэхүү соёлын үүрэг хүчинтэй хэвээр байгаа бөгөөд үүнийг Бичээс нотолдог. Сайн мэдээ тараах тухай Христийн Агуу захирамж нь Ертөнцийн Эзэний хүмүүсийг гэмээс зольж тэгснээрээ соёлын үүргээ биелүүлэх боломжийг олгох зорилготой юм.
Тйим учраас Шинэчлэлийн теологи нь Христийн эрх мэдэлд амьдралынхаа бүхий л талыг захиуулах ёстой хэмээн ямагт онцлон тэмдэглэсээр ирсэн байна. Шинэчлэлийн теологи нь амьдралыг шашны болон нийгмийн хэмээн тусгаарлан үздэггүй. Үнэн хэрэгтээ бол амьдрал бүхэлдээ шашинлаг бөгөөд гагцхүү амьдралыг маань удирдаж байгаа шашин нэг бол үнэн, нэг бол худал юм. Урлаг, шинжлэх ухаан, хууль ёс, улс төр, бизнес, гэр бүл ба сургууль. Соёлын аль ч талбарт бид Ертөнцийн Эзэний үгийн дагуу , Ертөнцийн Эзэнд алдрыг өргөхийн төлөө ажиллаж амьдрах хэрэгтэй юм.
Теологи бүрэлдэг бий болох тухай манай энэ хичээлийн зарим нэг зүйл танд танил зарим нь үгүй байж болох юм. Энэ нь шинэчлэлийн теологи танд хэр ойр байгаагаас шалтгаалж байгаа хэрэг. Шинэчлэлийн теологийг та өөрийнх гэж үзэх эсэх нь хамаагүй, ямартай ч энэ теолог хамтрахыг хүссэн хэнд ч өгөх юмтай билээ.
Дүгнэлт
Бид теологийн цаашдын судалгааныхаа үндсийг өнөөдөр тавьлаа. Бид христ итгэлийн теологи нь Төлөөлөгчдийн итгэлийн тунхагтай нийцдэг гэдгийг тодорхойллоо. Тэрчлэн ямарваа сүм бүрэлдэн бий болохдоо, өөрийн гэсэн онцлогийг олохдоо теологийн уламжлалын нөлөөг авдаг тухай ярилцсан байгаа. Эцэст нь бид манай хичээлийн үндэс нь шинэчлэлийн теологитой холбоотой гэдгийг авч үзсэн.
Энэ бүгдийг тодорхой болгосноор бид теологчдыг отож байдаг аливаа урхинаас зайлсхийж, өөрийн теологийг бүрэлдүүлэн бий болгох гэсэн та бидний зорилго өөд амжилттай урагшлах болноо.
Continue reading the full transcript