<link rel="stylesheet" href="https://cdn.plyr.io/3.7.8/plyr.css" />
Каталог руу буцахBYTТеологийг Байгуулах
Теологийг Байгуулах ·VideoАнгли хэлнээс орчуулсан

BYT-03 Нээлттэй Илчлэлтэд Найдах

Бүрэн бичвэрийг уншина уу

Ижил цувралын 3-р хичээлд дагалдах видео нь дараахь асуултуудыг асуудаг: Ерөнхий илчлэлт гэж юу вэ? Маш ерөнхий болон тусгайлан ерөнхий илчлэлт гэж юу вэ? Бурхан зүүдэнд болон зөн совиндоо зүйлсийг илчилдэг үү? Орчин үеийн зөн нь тусгай эсвэл ерөнхий илчлэлт мөн үү? Бид онцгой илчлэлийг тайлбарлахын тулд ерөнхий илчлэлт хэрэгтэй юу? Бид энгийн үнэнүүдийг ч ойлгоход Ариун Сүнс хэрэгтэй юу? Ариун Сүнс үнэхээр үл итгэгчдэд ажилладаг уу? Бид Ариун Сүнстэй хэрхэн хувийн холбоо тогтоох вэ? Яагаад үнэн аналог биш харин хоёртын код биш вэ? Ариун Сүнс бидэнд теологийн дүгнэлтүүдэд итгэл өгдөг үү?


From the transcript

Хэн нэгэнд бэлэг өгчихөөд дараа нь тэр бэлгийг тань огт хэрэгсээгүй байсныг олж мэдэх тийм тохиолдол байсан уу? Намайг их завгүй байх үеэр найз маань нэг зураг бэлэглэж билээ. Тэрхүү урлагийн бүтээлийг яг хаана байрлуулахаа мэдэхгүй байсан болохоор дараа нь нэг зав гарахаараа болъё доо гээд харанхуй өрөөнд хийчихсэн юм. Тэгээд мэдээж мартаж орхисон. Жилийн дараа найз маань дахиад зочилж ирээд байлаа. Тэгээд эргэн тойрноо нэг харснаа “Ноднин миний өгсөн нөгөө зураг чамд таалагдсан уу?” гэж асуусан. Нүүр түлэгдэх шиг болж ямар зургийн тухай яриад байгааг нь асуухаас өөр арга байсангүй. Тэр намайг харснаа чихэндээ ч итгээгүй бололтой, тэгээд “За чи миний асуултанд ч хариулчих шиг болоо. Хэрэв зураг таалагдсан бол чи өлгөчихсөн л байх байсан” гэж билээ.

Теологт ч мөн адил. Итгэгчид бид Ертөнцийн Эзэнээс илчлэлтийг бэлэг болгоод авчихсан. Харин түүнийг нь хэр үнэлж, хэр зэрэг ашигладаг билээ?

Энэ бол манай цувралын гурав дахь хичээл. Хичээлээ бид Илчлэлтийн ач холбогдол гэж нэрлэсэн байгаа. Бид илчлэлтэнд тулгуурлан өөрийн теологийн байр суурийг бүрдүүлэх талаар авч үзнэ.

Энэ хичээл гурван хэсгээс бүрдэнэ. Эхлээд бид илчлэлтийг хаанаас олох тухай мөн энэ асуултанд Бичээс ямар хариу өгдгийг авч үзэх юм. Дараа нь Ертөнцийн Эзэний илчлэлтийг хэрхэн ойлгох тухайд ярилцана. Тэгээд сүүлд нь Ертөнцийн Эзэний илчлэлттийн дүнд бидний олж мэдсэн зүйлсийн үнэн мөнд итгэх итгэл хэрхэн тогтдог тухай авч үзнэ.

Илчлэлтийг бид хаанаас олох вэ? Христ итгэлийн теологт тэнгэрлэг илчлэлт тодорхойлогч үүрэгтэй гэдгийг теологчид хоёр мянгаад жилийн туршид зарим нэг тохиолдлыг эс тооцвол бүгд хүлээн зөвшөөрдөг. Ертөнцийн Эзэн Өөрийгөө болон Өөрийн хүсэл зоригийг Өөрөө бидэнд нээж өгсөн юм аа гэсэн санаа Бичээсийн эхний хуудаснаас эхлэн харагддаг. Энэ тухай Хуучин гэрээний үнэнч гэрчлэгчид, Есүс болон Шинэ гэрээг бичсэн хүмүүс ч хэлсэн байна. гэхдээ бид Ертөнцийн Эзэнээс имй үнэтэй бэлэг авсан юм аа гэдгийг мэдэх нь нэг хэрэг. Харин түүнийг хаанаас олохоо мэддэг байх хэрэгтэй юм.

Тэгэхийн тулд бид түгээмэл ба онцгой илчлэлт гэж юу болох, тэдгээр нь хэрхэн хоорондоо хамааралтай байдаг тухай ойлголтуудыг авч үзвэл зохино.

Ертөнцийн Эзэн Өөрийгөө хүн төрөлхтөнд нээж өгсөн нэг аргыг түгээмэл илчлэлт хэмээн нэрлэдэг. Ертөнцийн Эзэн бүтээлээр дамжуулан бүх хүнд Өөрийгөө нээж өгсөн юм аа гэдгийг бид энэ нэр томъёогоор илэрхийлэх юм. Заримдаа үүнийг байгалийн илчлэлт ч гэж нэрлэх нь бий. Учир нь энэхүү илчлэлт нь байгалаар дамжин бидэнд өгөгдсөн байдаг байна.

Түгээмэл ичлэлтийн талаар Библид олон өгүүлсэн байдаг. Жишээ нь Дуулал 19-н 1-7, Үйлс номын 14-р бүлгийн 15-17, 17-р бүлгийн 26-27 –р ишлэлүүд байна. Гэхдээ түгээмэл илчлэлтийн тухай хамгийн тод томруун тайлбар Ром номын эхний бүлгийн 18-32р ишлэлд байдаг.

Библийн энэхүү сургаалыг судлахын тулд бид түгээмэл илчлэлтийн арга, түгээмэл илчлэлтийн агуулга гэсэн асуултыг авч үзэх хэрэгтэй юм.

Нэгдүгээрт, түгээмэл илчлэлтийг илэрхийлэх арга нь бүхий л бүтээл юм гэдгийг Бичээс өгүүлдэг. Ертөнцийн Эзэний бүтээсэн бүхэн Түүнийг бидэнд нээж байдаг. Энэ тухай Пууль өгүүлэхдээ:

Ертөнцийн Эзэний уур хилэн ... тэнгэрээс илчлэгддэг. ...Ертөнцийн Эзэн ил болгосон... ертөнц бүтээгдсэнээс хойш...бүтээгдсэн зүйлсээр дамжуулан илэрхий харагдаж байгаа” /Ром 1:18-20/ гэсэн байна.

өөрөөр хэлбэл Ертөнцийн Эзэн бүтээлэрээ дамжуулан Өөрийгөө бидэнд нээж байдаг байна. Түүнийг бид бүтээгдсэн зүйлсээр дамжуулан хардаг.

Сансрын хязгааргүй галактик, дуран авайд үзэгдэх төдий эсийн ертөнц бүгд бүтээл юм. Бүтээлийн материаллаг болон сүнслэг тал, та бидний оршин байгаа нь ч ялгаагүй Ертөнцийн Эзэний илчлэлтийн арга юм. харамсалтай нь Ром номын энэ хэсгийг итгэгчид зөвхөн байгалд хамааруулан ойлгодог. Тийм ээ ой мод, нуур ус, модод, уул нурууд, элсэн цөл бүгд л Ертөнцийн Эзэний тухай бодоход хүргэдэг. Гэхдээ бид хүн төрөлхтний соёл, техникийн болон соёлын бүхий л ололт амжилтууд бүгдийг Ертөнцийн Эзэн нээж өгдөг юм гэдгийг тэр бүрий ухамсарладаггүй.

Пууль энд зөвхөн анх бүтээгдсэн тэрхүү байгалийн тухай яриагүй харин хүний нөлөөгөөр өөрчлөгдөөд байгаа энэ л ертөнцийн тухай өгүүлжээ. Хүний гэмт соёлын улмаас бий болж байгаа гажуудлын тухайд бол хүмүүс үүнийг харж Ертөнцийн Эзэний хүсэл зоригийг ухамсарладаг тухай:

“Ийм зүйлсийг үйлдэгч нь үхвэл зохино гэсэн Ертөнцийн Эзэний зарлигийг тэд мэддэг хэрнээ өөрсдөө үйлдээд зогсохгүй харин бусдыг үйлдэхэд нь сайшаадаг ажээ” /Ром 1:32/ гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан, техник, уран барилга, улс төр, гэр бүлийн амьдрал, анагаах ухаан, хөгжим гэхчилэн хүний соёлын тоо томшгүй үр дүн Ертөнцийн Эзэний илчлэлтийн арга болж байна. Бид үүнээс зугтах аргагүй бөгөөд тэдгээр нь хаа сайгүй бидний хүрээлэн байна.

хоёрдугаарт, Пууль энд түгээмэл илчлэлтийн агуулгын талаарх асуудлыг ч мөн хөндсөн байгааг тэмдэглэх нь зүйтэй юм.

Нэг талаас Пууль нэлээд ерөнхий хэлж байна. Энэ нь хүмүүс янз бүрийн цагт янз бүрийн газар түгээмэл илчлэлтийн янз бүрийн талуудтай нүүр тулж болох учраас тэр ийнхүү ерөнхий өгүүлжээ. Нөгөө талаас, түгээмэл илчлэлт нь нэгд, Ертөнцийн Эзэний шинж чанарыг, хоёрт, хүний ёс суртахууны үүргийг хүмүүст нээж өгдөг юм аа гэсэн санааг тэр тун тодорхой хэлсэн байна.

Нэг талаас бүтээлд “Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба тэнгэрлэг төрх” нээгдсэн байдаг.

Шууд харагдахгүй ч бүтээлээр дамжуулан харагдах тэрхүү шинж чанарын тухай энд ярьж байна. Ертөнцийн Эзэний зарим нэг шинж байдал нь бүх хүнд илэрхий байдаг. Учир нь түгээмэл илчлэлтээр “Ертөнцийн Эзэн тэдэнд ил болгосон” /Ром 1:19/ байна.

Жишээ нь бүтээлийн гоо сайхан нь Ертөнцийн Эзэний гоо сайхныг, байгалаар дамжуулан хүний бүх хэрэгцээг хангаж байгаа нь Ертөнцийн Эзэний өгөөмрийг, орчлон ертөнцийн хязгааргүй нь Ертөнцийн Эзэний сүр хүчийг, бүтээлийн төгс байдал нь Ертөнцийн Эзэний мэргэн ухааныг, байгалийн хүч нь Ертөнцийн Эзэний хүч чадлыг өгүүлж байдаг.

Нөгөө талаас, түгээмэл илчлэлт нь Ертөнцийн Эзэний үл үзэгдэх шинж чанарыг харуулаад зогсохгүй, Түүний өмнө бидний хүлээх ёс суртахууны үүрэг хариуцлагыг ч мөн харуулж байдаг. Ром 1:32ыг дахиад уншъя:

“Ийм зүйлсийг үйлдэгч нь үхвэл зохино гэсэн Ертөнцийн Эзэний зарлигийг тэд мэддэг хэрнээ өөрсдөө үйлдээд зогмохгүй харин бусдыг үйлдэхэд нь сайшаадаг ажээ.”

Тэгэхээр Ертөнцийн Эзэний өмнө та бидний хүлээх ёс суртахууны үүргийн талаар бүтээлийн янз бүрийн элемент өгүүлж байдаг байна.

Жишээ нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн биологийн ялгаатай байдал нь эсрэг хүйсийн бэлгийн дур сонирхлын зүй ёсны болохыг харуулж байгаа хэрэг юм. Хүүхдүүд эцэг эхээсээ хамааралтай байдаг нь эцэг эх үр хүүхдээ халамжлах, хүүхдүүд эцэг эхээ хүндэтгэх үүрэгтэйг харуулж байна. Өлсгөлөн, дайн дажны улмаас хүмүүс зовж байгаа нь биднийг өгөөмөр байх ёстойг сануулж байна. Илчлэлтээр дамжуулан бидэнд нээгдсэн Ертөнцийн Эзэний ёс суртахууны хэм хэмжээтэй амьдралаа уялдуулах ёстойг бүтээл бидэнд уриалж байгааг хаа сайгүй харж болох юм.

Түгээмэл илчлэлтийн тухай сургаалыг бид үзлээ. Одоо түүний хоёр дахь хэлбэр болох онцгой илчлэлтийн талаар үзье.

Хаа сайгүй, бүх хүнд өгөгдөөгүй харин зарим нэг хүнд онцгойлон өгөгдсөн учраас энэ төрлийн илчлэлтийг онцгой гэж нэрлэсэн байна.

Хүн төрөлхтний түүхэнд онцгой илчлэлт нь янз бүрийн байдлаар илэрхийлэгдэж байсан ч, Ертөнцийн Эзэн Өөрийн Хүү Есүс Христээр Өөрийгөө хамгийн тод томруун нээж өгсөн гэж итгэгчид үздэг.

Онцгой илчлэлтийн талаарх Христ итгэлийн ойлголтыг Еврей номын 1-р бүлгийн 1-3-р ишлэлд хамгийн тодорхойгоор:

“Эрт үеэс эцэг өвгөдөд зөнчдөөр дамжуулан олонтаа олон янзаар ярьж байсан Эзэн эдгээр эцсийн өдрүүдэд Өөрийн Хүүгийн дотор бидэнд хандаж айлдав. Тэр Хүүгээ бүхний өвлөгчөөр томилсон бөгөөд Хүүгээрээ ертөнцийг бүтээсэн билээ. Хүү нь Түүний алдрын туяа, Түүний мөн чанарын бодит илэрхийлэл....” гэсэн байна.

Христийг ирэхээс өмнө Ертөнцийн Эзэн Өөрийгөө болон хүсэл зоригоо янз бүрийн байдлаар илэрхийлж байсаан. Тэрээр шууд хүмүүс хандаж, тэдэнд зүүд болон үзэгдлүүдийг үзүүлж, зөнчид, тахилчид, хаад болон мэргэдээр дамжуулан ярьж байв. Гэхдээ тэдгээрийн аль нь ч Ертөнцийн Эзэний б/ Хүү Христээр нээгдсэн илчлэлт шиг төгс алдартай байгаагүй юм. Есүсийн амьдрал ба сургаал нь онцгой илчлэлт юм. Тйим учраас христ итгэлийн теологийн үндэс нь Христ доторх Ертөнцийн Эзэний илчлэлт юм аа гэж хэлэх нь зүйтэй. Ертөнцийн Эзэний илчлэлтэнд Христ голлох байр суурьтай гэсэн энэхүү дүгнэлт олон чухал асуудлыг хөндөж тавьдаг. Бидний хувьд Бичээс бол Ертөнцийн Эзэний илчлэлт гэсэн асуудал нэлээд чухал юм.

Есүс Бичээсийг Ертөнцийн Эзэний онцгой илчлэлт гэж хэлж байсныг Есүсийн тухай ч юм уу эсвэл нэгдүгээр зууны рабби нарын тухай сонссон ямар ч хүн мэднэ. Бичээсийн үнэнд Есүс хэзээ ч эргэлзэж байгаагүй, Тэрээр түүнд үг дуугүй захирагдаж, бусдыг мөн ингэхийг уриалж байсан юм. Түүний энэ жишээ нь Бичээсийн Эхлэлээс Малахи ном хүртэлх бүх л ном бидний бодож санах, хийж бүтээх, сэрж мэдрэх бүхний хөтөч юм гэж найдах ёстойг бидэнд сургаж байна. Түүнчлэн бидний агуу багш Есүс Өөрийн дагалдагч нарт Сүмд зориулсан нэр хүндтэй илчлэлтийг бичиж үлдээхийг даалгасан бөгөөд энэхүү алдаа мадаггүй илчлэлт нь Бичээсийн Шинэ гэрээнд агуулагдаж байгаа билээ.

Тйим учраас Ертөнцийн Эзэний эрхэм дээд илчлэлт бол Христ юм гэж үздэг хүн бүр Есүсийн жишээг дагаж, Хуучин ба Шинэ гэрээг Ертөнцийн Эзэний ард түмэндээ нээж өгсөн онцгой илчлэлт хэмээн үзэх нь зүйн хэрэг юм.

Тэгэхээр өнөө үед бид илчлэлтийг бүтээл болон Бичээсээс олж болох юм. Түгээмэл ба онцгой илчлэлт хоорондоо ямар харилцан холбоотой байдгийг авч үзье. Илчлэлтийн аль ч хэлбэрийг үл тоомсорлож болохгүй гэдгийг бид үзнэ.

Эдгээр хэлбэрүүд нь нягт уялдаатай, аль аль нь зайлшгүй юм гэдгийг бид олж мэдэх болно.

Давхцал

Тэгэхээр бид түгээмэл ба онцгой илчлэлтийн талаар ярьж байгаа ч тэдгээр нь нэлээд хэмжээгээр бие биеэ нөхөж байдаг гэдгийг ухамсарлах ёстой юм. Бид энд тэдгээр илчлэлтийн агуулгад анхаарлаа хандуулбал зохино.

Нэг талаас Бичээсийн онцгой илчлэлт нь ер бусынхаас эхлээд ердийн хүртэлх олон зүйлийг хөнддөг байна. Библийн зарим хэсгүүдийг хүний туршлага эсвэл ажиглалтын үндсэн дээр бичсэн гэхэд тэр ч байтугай бүр тэнгэрлэг удирдлагын дор бичсэн гэхэд боломжгүй санагдахаар тийм онцгой байдаг. Бичээсийн ийм эзотер хэсгүүд онцгой, хүний бус, дээд хүчний арга замаар өгөгдсөн байна. Ийм бичээсийн хамгийн алдартай жишээ бол Данийл, Иоел номын хэсгүүд болон Иоханы Илчлэлт ном юм. Эдгээрийг бичигчид нь мэдээллийг гагцхүү тэдэнд хувьчлан өгөгдсөн үзэгдэл болон бусад хүмүүн бус замаар илэрхийлэгдсэн илчлэлтүүдээр дамжуулан авсан байдаг. Ийм хэсгүүдийг бид “тун онцгой илчлэлт” хэмээн нэрлэж болох юм.

Тэрчлэн эзотер ба Сүнсээр дамжуулан арай энгийн хэлбэрээр өгөгдсөн зүйлс хамтдаа илэрхийлэгдсэн дундаж талбар байна. Хаадын ном ба Луухын Сайн мэдээ үүний жишээ байж болох юм. Эдгээр номыг бичигчид нь мэдээллээ энгийн эх сурвалж буюу жишээ нь Израйл Иудейн хаадын он дарааллын бичгээс, эсвэл Христийн амьдралыг мэддэг байсан хүмүүсээс авсан гэдгээ илэрхий хэлсэн байдаг. Ертөнцийн Эзэний Сүнс тэнгэрлэг үзэгдлийг өгч тэдгээр бичээчдийг чиглүүлж байсан байна. Тиймээс ч гэрчлэл нь оновчтой, тайлбар нь үнэн зөв, холч хараатай байдаг байна.

Цаашилбал Бичээсийн томоохон бүлгүүд энгийн гэхдээ тэнгэрлэг хүчний мэдээллийг агуулсан байдаг. Тэдгээрийг бичсэн зохиогчдыг Ариун Сүнс ердийн үйл явдлуудын талаар зөв зүйтэй дүгнэлт хийхэд хөтөлсөн байна. Жишээ нь Сургаалт үгсийн 30:25-д:

“Шоргоолж том амьтан биш ч зуны турш хоол хүнсээ базаана” гэсэн байна.

Энэхүү үнэн зөв мэдээллийн эх сурвалж нь эзотер үзэгдэл биш харин байгалд ажиглалт хийсний үр дүн юм.

Тэгэхээр онцгой илчлэлт нь хүн бүрт илэрхий байдаг мэдээллийг ч агуулсан байх бөгөөд тэдгээрийг бид голдуу түгээмэл илчлэлтэнд хамааруулдаг байна. Библийн иэмрхүү хэсгүүдийг бид “нийтлэг онцгой илчлэлт” хэмээн нэрлэж болох юм.

Түгээмэл илчлэлтийн агуулга нь онцгой илчлэлтийнхтэй адилхан янз бүр байна. Нэг талаас, түгээмэл ичлэлт нь газар дэлхийд амьдардаг, сэтгэдэг ямар ч хүний мэдэх хамгийн энгийн илэрхий мэдээллийг агуулсан байна. Бүгд л дэлхийг агуу том гэдгийг, бидний дээр тэнгэр байдаг гэдгийг мэднэ. Хүмүүсийн олонх нь хүний мөстэй байна. Иймэрхүү нийтлэг үзэгдэл нь ямагт Ертөнцийн Эзэнийг болон Түүний хүсэл зоригийг хүнд нээж өгч байдаг. Тэдгээрийг бид “тун түгээмэл илчлэлт” гэж нэрлэж болох юм.

Тэрчлэн түгээмэл илчлэлтийн дундаж талбар гэж байна. Энд энгийн ба ер бусын зүйлс холилдсон байдаг. Энэ бол тодорхой цаг хугацаанд тодорхой хүмүүст учирч байдаг байгалийн үзэгдлүүд юм. Жишээ нь хар шуурга байна. Энэ бол Ертөнцийн Эзэний хүч чадлын илэрхийлэл юм. Гэхдээ олон хүн хар шуургыг мэдэхгүй. Гималай байна. Энэ бол Ертөнцийн Эзэний агуу сүр хүчний илэрхийлэл юм. Гэхдээ олон хүн Гималайг нүдээрээ үзээгүй байх жишээтэй. Та бид олон талаараа хязгаарлагдмал бөгөөд түгээмэл илчлэлтүүдийг бүгдийг нь байнга хүлээж аваад байж чадахгүй.

Түгээмэл илчлэлтийн хамгийн наад захын талбар гэж бас байна. Энэ ньЕртөнцийн Эзэний нээж өгсөн нийтлэг үнэнээс хүмүүс өөрийн хувийн туршлагаас олж мэддэг зүйлс юм. Иймэрхүү илчлэлтүүдийг бид голдуу л онцгой илчлэлтэнд хамааруулах гээд байдаг. Жишээ нь христийн бус олон шашин ганцаас өөр бурхан байхгүй гэж баталдаг. Олон шашин энгийн ба ариуны зааг ялгааг христ итгэлийн ойлголттой адилхнааар тайлбарладаг. Олон шашин аллагыг буруутган үздэг. Олон шашин шударга нийгмийн төлөө байх жишээтэй. Эрт дээр үеийн шашнуудад библийнхтэй гайхмаар адилхан зүйлс олон байдаг. Өнөөгийн авралын зар тараагчид бүглүү хаагдмал орчинд байгаа хүмүүсийн дунд христ итгэлийнхтэй төстэй ойлголт төсөөллүүд байгааг олж нээж байна. Эдгээрийг бид “??? Түгээмэл илчлэлт” гэж нэрлэж болох юм.

Тэгэхээр бид онцгой ба түгээмэл илчлэлтийн теолог дахь ач холбогдлын талаар ярихдаа байнга мартаад байдаг зүйлсээ санаж байх ёстой юм. Нэг талаас, Бичээс эзотер бус энгийн эх сурвалжаас гаралтай олон зүйлсийг агуулсан байна. Ертөнцийн Эзэний үг түгээмэл ичлэлтэнд ч нээлттэй ердийн ойлголтуудыг зааж сургадаг. Тйим учраас Библи бол шашин ба ёс суртахууны асуудлаар төдийгүй түүх шинжлэх ухааны асуудлаарх нэр хүндтэй эх сурвалж юм.

Нөгөө талаас, түгээмэл илчлэлт биднийг зөвхөн Бичээсээс л олж болох олон зүйлд сургадаг байна. Түгээмэл илчлэлт нь бибилийн теологийн олон үнэнийг бидэнд нээж өгч байгааг бид олж тогтоох болно. Тийм учраас түгээмэл илчлэлтэнд, мөн итгэлийн асуудлаар ч ялгаагүй, тэнгэрлэг удирдамжийг хайх хэрэгтэй юм.

тэгэхээр түгээмэл ба онцгой илчлэлт нь теологийн эргэцүүлэлд хангалттай материалыг өгдөг юм байна гэдгийг бид олж мэдлээ. Тэгвэл теологт илчлэлтийн хоёр хэлбэр яагаад зайлшгүй бөгөөд тэдгээр нь ямар үүрэгтэй юм бэ гэсэн асуултыг тавьж үзье.

Нэг талаас , онцгой илчлэлт зайлшгүй хэрэгтэй, яагаад гэвэл олон талаараа онцгой илчлэлт нь түгээмлээс илт давуу байдаг. Онцгой илчлэлт нь түгээмэл илчлэлтийг бодвол Ертөнцийн Эзэний шинж чанар ба Түүний хүсэл зоригийг илүү гүн гүнзгий илүү өргөн тайлбарладаг. Өнөөгийн олон теологчдын үзэж байгаагаар Адам Хаваах хоёр гэмд унахаасаа өмнө ч түгээмэл ба онцгой илчлэлтийг хүлээж авч байсан байна. тэр үед тэд гэмгүй байсан учраас бид тэднийг орчлон ертөнцийг хараад Эзэн ба Түүний хүсэл зоригийн тухайд олон зүйлийг олж мэдэж байсан гэдэгт итгэлтэй байж болох юм. Гэхдээ гэмд унахаас өмнө ч онцгой илчлэлтийн удирдамжгүйгээр зөвхөн байгалийг таньж мэдсэнээр теолог бүрэлдэн бий болчих боломжгүй юм. Ертөнцийн Эзэн Адамд сайн мууг таниулагч модны талаар, цэцрлэгийг хэрхэн арчлах, хэрхэн амьдрах талаар, өнөр өтгөн олуулаа болох тухайд, газар дэлхийг захирах тухайд гэхчилэн тодорхой заавар өгсөн.

Харин хүн төрөлхтөн гэмд унасан цагаас эхлээд золилтын талаарх Эзэний төлөвлөгөө онцгой илчлэлтийн гол цөм болсон байна.

Түгээмэл илчлэлт биднийг Ертөнцийн Эзэний шүүлт хүлээж байгааг харуулдаг бол зөвхөн онцгой илчлэлт Христийн доторх авралыг нээж өгдөг. Хүн гэмд унаснаас хойш түгээмэл илчлэлтэд тулгуурласан байгалийн хэмээн нэрлэгддэг теологийн хувьд онцгой илчлэлтээр чиг хандлагаа өөрчлөх зайлшгүй шаардлага бий болов. Онцгой илчлэлтгүйгээр бид Ертөнцийн Эзэний бүтээлээрээ нээж өгснийг зүй зохистойгоор ашиглаж чадахгүй юм.

Бичээс зайлшгүй хэрэгтэй гэдгийг санахын зэрэгцээ түгээмэл илчлэлт ч мөн зайлшгүй хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Харин теолог бүрэлдэн тогтоход ганцхан Библи байхад яагаад хангалтгүй юм бол оо? Түгээмэл илчлэлтийн нээж өгдгөөс чухам юуг бид Бичээсээс олж чадахгүй вэ? Хачирхалтай нь онцгой илчлэлт зайлшгүй хэрэгтэй байдаг тэр л шалтгаантай адилхнаар түгээмэл илчлэлт зайлшгүй юм. Бүтээлээр дамжин илчлэгдсэн Ертөнцийн Эзэний илчлэлт нь Бичээсийг бодвол Эзэний шинж чанар болон хүсэл зоригийг илүү гүн гүнзгий илүү өргөн утгаар тайлбарладаг байна.

Тэгэхээр, байгалыг буюу түгээмэл илчлэлтийг Бичээсийн удирдамжгүйгээр судлах боломжгүй юм. Үүний зэрэгцээ, Бичээс нь түгээмэл илчлэлтийн хэр хэмжээг бодвол хамаагүй бага, хязгаарлагдмал тооны асуудлыг хөнддөг юм аа гэдгийг мартаж болохгүй. Түгээмэл илчлэлт нь онцгой илчлэлт үгээ хэлэхэд хэрэг болох хөрс юм. Ийм маягаар түгээмэл ба онцгой илчлэлт нь харилцан үйлчлэлийн системийг бүрэлдүүлж байдаг байна.

Түгээмэл илчлэлтийн үүргийг ингэж хэлж болох юм. Нэг талаас, түгээмэл илчлэлтээс олж мэдсэн зүйлс маань бидэнд онцгой илчлэлтийг ойлгох боломж олгодог байна. Бичээсийн илчлэлтийг ойлгохын тулд хүн хамгийн наад зах нь уншиж чаддаг бас Бичээсийн хэлийг ойлгодог байх хэрэгтэй нь хэнд ч илэрхий. Тэгвэл Библийг үзэж байгаа хүн тэр бүрий ямар нэг тусламжгүйгээр бичээсийн хэлийг ойлгож уншиж чаддаг бил үү? Үгүй ээ. Та бидний олонх нь эцэг эх, багш болон бүтээлд хамаатай янз бүрийн эд зүйл ба үйл явдлын тусламжтайгаар ярьж сурсан. Хожим нь эдгээрийн тусламжтайгаар уншиж сурсан байгаа.

Тэгвэл бид түгээмэл илчлэлтээс чухам юу сурч мэдсэн дээрээ тулгуурлаж байж л библийн илчлэлтэнд ойртож байгаа хэрэг юм.

Тэрчлэн Библийн тухайд хэлэхэд, хэрэв хүмүүс орчуулж, ном хэвлэж сураагүй бол Библи ч гэж бидэнд байхгүй байх байсан биз. Тэгвэл хүн ингэж сурсан нь түгээмэл илчлэлттэй холбоотой. Түгээмэл илчлэлтээс бид хамаагүй илүү хамааралтай байдаг. Тэгэхээр онцгой илчлэлтийг судлах боломж ба чадварыг бидэнд өгдөг учраас түгээмэл илчлэлтийг бид анхаарч үзэх ёстой юм.

Нөгөө талаас, Библийг үр дүнтэй хэрэглэхэд түгээмэл илчлэлт зайлшгүй хэрэгтэй. Библи олон асуудлыг хөнддөг, дагаж мөрдвөл зохих алдаа мадаггүй зарчмуудыг нээж өгдөг. Гэхдээ эдгээр зарчмуудыг хэрэгжүүлэх гэж байгаа орчлон ертөнцийнхөө талаар мэддэг байх ёстой. Библи бидэнд нөхөр нь эхнэрээ хайрлах ёстой гэж сургадаг.

Тэгвэл библийн энэ зарчмыг хэрэгжүүлэхийн тулд түгээмэл илчлэлтээс зарим нэг зүйлийг мэдэх хэрэгтэй юм. Нөхөр гэж хэн юм бэ? Эхнэр гэж хэн юм бэ? Эхнэртээ өөрийн хайрыг тухайн өнхцөлд хэрхэн илэрхийлэх ёстой юм бэ? Ийм тохиолдолд библийн зарчмыг ухамсартайгаар хэрэгжүүлэх нь түгээмэл илчлэлтээс ямагт хамаарч байдаг байна.

За тэгэхээр Ертөнцийн Эзэн бидэнд Өөрийгөө түгээмэл ба онцгой илчлэлтээр нээж өгдө бөгөөд бид Түүний илчлэлтийг бүтээл ба Бичээсээс олдог байна. Илчлэлтийн нэг ч хэлбэр дангаараа хангалттай биш бөгөөд Ертөнцийн Эзэн биднийг теологийн байр сууриа бүрдүүлэхдээ илчлэлтийн хоёр хэлбэрийн аль алийг анхаарах ёстойгоор төлөвлөсөн байна.

Итгэгчид Ертөнцийн Эзэнийг Түүний онцгой болон түгээмэл илчлэлтээр харах ёстойг бид үзлээ. Тэгвэл одоо дараагийн сэдэв рүүгээ хандъя. Илчлэлтийн үндсэн дээр бид теологийг хэрхэн бүрэлдүүлэн бий болгох вэ?

Энд бид нэг чухал зүйлийг тэмдэглэвэл зохино. Хэрэв хэн нэгэн бэлэг хүлээж авлаа гэхэд энэ нь тухайн хүн бэлгийг зөв зүйтэй ашиглана гэсэн үг хараахан биш ээ. Теологт ч мөн адил. Ертөнцийн Эзэн бидэнд Өөрийн илчлэлтийг өгсөн. Харин тэрхүү бэлгийг нь бид зөв ашиглаж чадаж байна уу үгүй юу гэдэг нь өөр асуудал юм. Ром номын эхний бүлэгт Ертөнцийн Эзэн Өөрийгөө бүтээлээрээ дамжуулан хангалттай тодорхой илэрхийлсэн бөгөөд бүх хүн Түүнийг хүндэтгэх ёстой гэдгийг мэддэг. Гэвч бид Түүнийг эсэргүүцдэг бөгөөд шүүлтэнд орох ёстой гэж бичсэн байна. Түгээмэл ба онцгой илчлэлтээс энэхүү энгийн үнэнээс илүүтэйг ойлгох нь хялбар биш юм. Ингэхийн тулд эргэцүүлэн бодох ёстой.

Илчлэлтийн үндсэн дээр теолог хэрхэн бий болж байгааг ойлгохын тулд эхлээд гурван асуудлыг авч үзэх хэрэгтэй юм. Нэгдүгээрт, гэм яаж нөлөөлдөг тухай, хоёрдугаарт, Ариун Сүнс хэрхэн гэгээрүүлдэг тухай, гуравдугаарт, энэ бүхэн хэрхэн теологт нөлөөлдөг тухай үзнэ. Эхлээд Ертөнцийн Эзэний илчлэлтээс теологийг гаргаж ирэхэд гэм яаж саад тотгор болдогийг үзье.

Хэдийгээр харамсалтай боловч нэг зүйлийг хэлэхээс аргагүй. Хэрэв Ертөнцийн Эзэн хязгаарлаагүйсэн бол гэм биднийг Түүний илчлэлтийг үгүйсгэх хүртэл сөргөөр нөлөөлөх байсан. Илчлэлтийг олж харж учир утгыг нь эргэцүүлэн бодох гэсэн аливаа оролдлого үр дүнгүй болох байсан. Теологт энэ асуудлыг “гэмийн ноотик үр дагавар” хэмээн нэрлэдэг. Энэ нь грекийн нооз буюу оюун ухаан гэдэг үгнээс гаралтай үг.

Гэмийн ноотик үр дагавар гэж чухам юу болохыг тогтоохын тулд эхлээд гэм хэрхэн биднийг түгээмэл ба онцгой илчлэлтийг олж харахааргүйгээр сохолдог болохыг авч үзье.

Хэдийгээр хүн бүр түгээмэл ичлэлтээс ямар нэг юм мэддэг боловч гэм тэрхүү мэдлэгийг мартуулж түгээмэл илчлэлтийн илэрхийлж байгааг олж харахааргүй болгодог. Пууль Ром номын эхний бүлгийн 18-р ишлэлд харь үндэстнүүд түгээмэл илчлэлтээс үнэнийг мэддэг боловч “үнэнийг зөвт бусаар нуун дарагдуулж” байдаг гэсэн байна. Өөрөөр хэлбэл гэм биднийг түгээмэл илчлэлтээр илэрхий байгаа үнэнийг нуун дарагдуулахыг шаарддаг бөгөөд бид түгээмэл илчлэлтийг үгүйсгэн эсэргүүцдэг байна. Пууль цааш нь хэлэхдээ байгалаар илэрхийлэгдсэн ёс суртахууны зарчмуудыг үл итгэгчид зөрчиж байдаг учраас Ертөнцийн Эзэн тэднийг “зүрх сэтгэлийн хүсэл тачаалд нь цэвэр бус байдал” гутамшигт хүсэл” ба “бузар санаанд” нь тушаажээ гэсэн байдаг.

Нүгэлт хүсэл ба гэмт байдал нь бидний зүрх сэтгэлийг захирч харж байгааг гажуудуулдаг. Хэргийн учир нь бид түгээмэл ичлэлтийн үнэнийг харах чадваргүйдээ биш , бид илчлэлтийг хардаг. Харин Ертөнцийн Эзэний нигүүлслийг алдсан учраас бид түгээмэл илчлэлтийн бодит үнэнийг гажуудуулж, тэдгээрийг өөрсдийн цэвэр бус хүсэлд нийцүүлдэг байна. Үнэнийг бид худал гэж, харин худал хуурмагийг үнэн хэмээн үзэх болжээ. Сайн үйлсийг муу хэмээн үзэж харин бузар мууг сайн сайхан гэж үзэх болсон байна.

Гэм биднийг түгээмэл илчлэлтийг зүй зохистой ашиглах чадваргүй болгодог тухай бид үзлээ. Тэгвэл онцгой илчлэлтийн тухайд ярилцъя. Онцгой илчлэлт, тэр дундаа нэн түрүүнд Бичээс дэх онцгой илчлэлтийн хувьд гэм бидэнд яаж нөлөөлдөг вэ?

Хүмүүс Ертөнцийн Эзэний нигүүлслийг алдсан учраас Бичээсийн сургаалыг эсэргүүцдэг гэж Библид хэлсэн байна. Есүс фарисайчуудыг Хуучин гэрээний утга санааг гуйвууллаа хэмээн зэмлэсэн байдаг. /Иохан 5:39-40/ Энэ тухай Петр хэлэхдээ хүмүүс Бичээсийг гуйвуулдаг шигээ Пуулийн бичсэнийг мушгин гуйвуулж байна гэсэн байдаг. /2Петр 3:15-16/ Ертөнцийн Эзэний нигүүлсэлгүйгээр гэмт хүн Бичээсийг буруу тайлбарлаж буруугаар ашигладаг байнаs.

Гэмийн улмаас Бичээсийг буруу тайлбарлах нь зөвхөн үл итгэгчдийн төдийгүй итгэгчдийн асуудал юм. Жишээ нь 18, 19-р зууны европ америкийн теологчид боолын наймааг Бичээст дэмжсэн байдаг гэж хэлж байгаагүй гэж үү? Яагаад ийм юм болчихов оо? Христэд итгэгчид яаж байгаад Бичээсийг ингэж буруугаар тайлбарладаг байнаа? Хариулт нь тодорхой. Библийг ойлгоход гэм бидэнд хүртэл саад хийдэг байна. Та бидний хэн нь ч ялгаагүй, хичнээн ухаалаг, Библийг хичнээн сайн мэддэг байсан ч ялгаагүй онцгой илчлэлтийг гажуудуулж байдагт өчүүхэн ч эргэлзэх хэрэггүй. Тэгэхээр өөрсдийнхөө хязгаарлагдмал байдал, алдаа оноог хэр ухаарна тэр хэрээрээ бид иймэрхүү алдаа мадгаас зайлсхийж чадна. Гэвч Библийг тайлбарлахдаа хийсэн зарим нэг алдаагаа ухаарч амжилгүйгээр үхэх энүүхэнд.

Ертөнцийн Эзэний илчлэлтээс теологийн үнэнийг гаргаж ирэх гэж оролдох үедээ бид олон асуудалтай тулгардаг бөгөөд энэ бүхний шалтгаан нь гэмийн ноотик үр дагавар юм. Бичээс ба бүтээл нь бидэнд Ертөнцийн Эзэнийг болон Түүний хүсэл зоригийг нээж өгч байдаг боловч тэдгээрийг тайлбарлагч хүмүүс бид гэмтнүүд юм. Бүтээл болон Бичээс чухам юуг нээж өгснийг бид тэр бүрий ойлгоод байдаггүй. Харамсалтай боловч энэ нь ялзарсан дэлхийн бодит үнэн юм.

Тэгэхээр бид түгээмэл ба онцгой илчлэлтэнд зохистой хандахад гэм хэрхэн хүчтэйгээр саад хийдэг тухай үзлээ. Тэгвэл Ертөнцийн Эзэний илчлэлтийг ойлгоход маань Ариун Сүнс биднийг гэгээрүүлнээ гэдэг найдварыг өвөрлөцгөөе.

Илчлэлтээс гаргаж ирсэн теологийн дүгнэлтийн үнэн зөв нь Ариун Сүнсний бидэнд хувьчлан үйлчилснээс хэр шалтгаалдагийг итгэгчид тэр бүрий ухамсарладаггүй. Бид голдуу өөрсдийн төрөлхийн чадварт л найддаг. Декартын модернизмын нөлөөгөөр бид Ертөнцийн Эзэний илчлэлтийг оновчтой арга зүйтэй тайлбарлавал зөв теологийг бүрлэдүүлэн бий болгоно гэж үздэг. Гэтэл үнэн хэрэгтээ бидний оновчтой байдал нөгөө л ялзарсан дэлхийтэйгээ холбоотой байдаг. Гэм бидний оюун ухаанд, тэр дундаа теологийн дүгнэлт хийхийн тулд түгээмэл ба онцгой илчлэлтийг логикоор эргэцүүлэн бодож задалж шинжлэхэд маань нөлөөлж л байдаг. Зөвхөн Ертөнцийн Эзэний Сүнс л бидний харалган нүдийг гэгээрүүлж харах чадвартай болгодог.

Тэгэхээр Ариун Сүнс онцгой илчлэлтийн илэрхийллийг хэрхэн бидэнд нээж өгдөг талаар авч үзье.

Ариун Сүнснээс онцгой илчлэлтийг ойлгох чадвар өгч байгааг протестант теологи уламжлал ёсоор гэгээрэл хэмээн нэрлэдэг. Ертөнцийн Эзэний Үгийг ойлгож, хүлээн авч хэрэгжүүлэхэд Ариун Сүнс оюун санааг маань шинэчилж бидний дотор ажиллаж байдаг. Пууль энэ талаар Эфэс номын эхний бүлэгт:

“...бидний Эзэн Есүс Христийн ........алдрын Эцэг та нарт мэргэн ухаан болон Түүнийг таньж мэдэх илчлэлийн Сүнсийг өгч Түүний дуудлагын найдвар юу болохыг мэдэхэд та нарын зүрхний мэлмийг гийгүүлэх” -ийн төлөө гуйж байнаа гэсэн байдаг. /Эфэс 1:17-18/.

Онцгой илчлэлтийг таньж мэдэхэд Ариун Сүнсний гэгээрэл олон түвшинд үйлчилдэг гэдгийг ойлгох нь тун чухал юм. Нэг талаас, Сүнс золилттой хамааралгүйгээр үйлчилдэг учраас үл итгэгчдэд хүртэл онцгой илчлэлтийн зарим нэг зүйл ойлгомжтой байдаг. Энэ талаар Бичээст тодорхой хэлсэн байгаа. Жишээ нь: Тооллого 24-н 2-т Ертөнцийн Эзэний Сүнс харь үндэстний зөнч Балаам дээр ирж түүнд үнэн үзэгдэл өгдөг. Иохан 11-ээс харвал Христийг цовдлоход чухал үүрэг гүйцэтгэсэн тэргүүн тахилч Каиаф Түүний үхлийн тухай зөгнөж хэлдэг. Матайн 21-т фарисайчууд усан үзэм тариалагчдын харгис үйлдлийн тухай сургаалт зүйрлэл өөрсдөд нь хамаатай гэдгийг ойлгосон боловч гэмшихийн оронд Есүсийг алах гэж хуйвалддаг. Еврей номыг бичигч аврал нь эргэлзээтэй байгаа хүмүүсийг Сүнс гэгээрүүлэх тухай өгүүлсэн байдаг. /Еврей 6:4/.

Үүнийг бид түгээмэл нигүүлслийн хүрээн дэх Сүнсний ерөнхий ажил хэмээн нэрлэдэг. Энэ бол авралыг аваагүй байгаа ертөнц дэх Ариун Сүнсний олон янзын ажлын нэг нь юм. Үүний ачаар үл итгэгчид ч Библид харшлахгүй теологийг ойлгож зааж чадах юм. Хэдийгээр тэд золигдоогүй боловч энэ нь Ариун Сүнсний ажлын дүн байдаг.

ҮҮний зэрэгцээ Ариун Сүнсний сүм бол итгэгчдийн чуулган гэдгийг санаж байх нь чухал юм. Чуулган бол Ариун Сүнсний энэ дэлхий дээрх онцгой оршихуй , түүний үйлчлэлийн газар. Ариун Сүнс золигдсон хүмүүст Ертөнцийн Эзэний Үгийн авралын мэдлэгийг өгдөг. Ариун Сүнсний гэгээрүүлэх ажил нь үл итгэгчдийг бодвол итгэгчдийн дунд илүү өргөн хүрээтэй болох нь тодорхой. Тэгэхээр итгэгч теологчид үл итгэгчдээс хамаагүй илүү зүйлийг Ариун Сүнснээс олж мэддэг болох нь ойлгомжтой юм.

Онцгой илчлэлтийг ойлгоход Ариун Сүнсний гэгээрлийн гол ач холбогдлыг дараах байдлаар илэрхийлж болох юм. Гэгээрэл зөвхөн Ариун Сүнснээс ирэх учраас Христ итгэлийн теологч нь ухамсартайгаар үнэн сэтгэлээсээ Ариун Сүнсийг дагах ёстой. Христ итгэлийн теологи нь хувь хүний зүй зохистой хичээл зүтгэл биш ээ. Хэрэв бид онцгой илчлэлт дээр үнэн теологийг бий болгох гэж байгаа бол бид Ариун Сүнстэй хувьчилсан харилцаатай байж бидний дотор Түүний хийх ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авах ёстой. Зөвхөн Ариун Сүнсний удирдамжийг зүрх сэтгэлээсээ дагах тэр цагт л бид өөрсдийн теологийн дүгнэлтийг үнэн зөв хэмээн итгэж болох юм.

Тэгэхээр одоо түгээмэл илчлэлт болон Ариун Сүнсний гэгээрлийн тухайд ярилцацгаая. Олонх итгэгч Бичээсийг зөв олйгож хэрэгжүүлэхэд Ариун Сүнсний гэгээрэл зайлшгүй хэрэгтэй гэдгийг сайн мэддэг. Тэрчлэн түгээмэл илчлэлтийн хувьд ч зөв зүйтэй хандах чадварыг Ариун Сүнс өгдөг гэдгийг бид ухамсарлавал зохино.

Энэхүү үнэн Бичээст янз бүрийн арга байдлаар илэрхийлэгдсэн байдаг. Хамгийн чухал аргын нэг нь мэргэн ухааны тухай сургаал юм. Библид мэргэн ухаан гэдэг бол голдуу түгээмэл илчлэлтэд хамаатай зүйлийг зөв зүйтэй ойлгоход Ертөнцийн Эзэнээс өгөгддөг ойлголт юм. Мэргэн ухаан хаанаас ирдэг вэ? Мэргэн ухаанд Ертөнцийн Эзэний Сүнс сургадаг.

Данийл номын 5-н 14-д харь үндэстний хаан Белшазар Данийлийн мэргэн ухаан тэнгэрлэг сурвалжтай болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Сургаалт үгсийн 2-н 6-д бүхий л мэргэн ухааныг Ертөнцийн Эзэн өгдөг гэсэн байна. Египетээс гарсан нь 31-д Безалел ба Охолиаб нар Ариун Сүнсээр дүүргэгдсэн байсан учраас тэд ур чадвартай байсан байна. Эдгээр болон бусад олон жишээнээс үзэхэд онцгой илчлэлт төдийгүй түгээмэл илчлэлтэд ч Ариун Сүнсний гэгээрэл зайлшгүй гэдэг нь илэрхий байна.

Янз бүрийн нээлт хийсэн хүмүүсийн дотор АРиун Сүнсний хийдэг ажлын тухай Жон Кальвин юу гэж бичсэнийг одоо харъя:

“Хэрэв бид харь үндэстний зохиолчдын номд үнэний гайхам сайхан гэрэл тусч байгааг олж харах юм бол хүний мөн чанар хэдийгээр өөрийн бүрэн бүтэн байдлыг алдаж гүн гүнзгий ялзарсан хэдий ч урьдын л адил Ертөнцийн Эзэний бэлгүүдээр чимэгдсэн байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрэв үнэний цорын ганц эх булаг нь Ертөнцийн Эзэний Сүнс хэмээн бид үздэг бол, Сүнсийг гомдоох гээгүй л юм бол, хаана илэрхийлэгдснээс нь үл хамааран тэрхүү үнэнийг үл тоомсорлож болохгүй юм... Тийм учраас хэрэв Эзэн физик, диалектик, математик болон бусад шинжлэх ухааныг эзэмшихэд бидэнд шударга бус, итгэлгүй хүмүүс туслаг хэмээн хүсч байгаа бол бид үүнийг нь ашиглах ёстой” /Христ итгэлийн заавар, 2-р номын 2р бүлэг 15-16/.

Энд Кальвины хэлсэнчлэн Ертөнцийн Эзэний Сүнс бол үнэний цорын ганц эх булаг бөгөөд түгээмэл илчлэлтийн үнэнийг итгэгчид ба үл итгэгчдэд зааж байдаг. Ийм ч учраас христ итгэлийн теологийг хүний хүчин чармайлтаар бий болгохыг оролдох нь өөрийн хүчээр аврагдана хэмээн найдахын нэг адил тэнэг хэрэг юм.

Энэ бүхэн Ертөнцийн Эзэний илчлэлтээс теологийн зөв дүгнэлт хар аяндаа юм уу эсвэл хүний хүчин чармайлтаар бий болдоггүй гэдгийг харуулж байна. Илчлэтийн үндсэн дээр теологийн байр суурийг бий болгох нь хүний хүч боломж хязгаарлагдмал болохыг байнга мэдрэхийн зэрэгцээ Ертөнцийн Эзэний Сүнсэнд найдах найдлагыг сэргээж байдаг, биднийг номхруулж байдаг онцгой сүнслэг ажил юм.

Тэгэхээр теологийн байр суурийг бүрдүүлэхэд Ариун Сүнс ба гэмийн сөргөлдөөн ямар нөлөөтэй байдаг вэ? Ариун Сүнс ба гэмийн харш байдал нь онцгой болон түгээмэл илчлэлтээр өгөгдсөн зүйлс хамтдаа байхын аргагүй тийм нөхцөл байдлыг үүсгэх нь цөөнгүй.

Бичээсээс олж авсан та бидний итгэл үнэмшил түгээмэл илчлэлтийн талаарх бидний ойлголттой нийцэж байх үед бол теологоор оролдох нь тийм ч хэцүү биш ээ. Жишээ нь шинжлэх ухааны мэдээлэлтэй таарч тохирч байгаа бол Библийг түүхийн найдвартай эх сурвалж хэмээн хүлээн зөвшөөрөхөд амархан. Хулгай хийх нь хичнээн асуудал дагуулдагийг хүн бүр л мэддэг учраас үүнийг гэм хэмээн үзэхэд амархан.

Гэхдээ үнэнийг хэлэхэд Библид бид нэг юм уншиж байхад эргэн тойрондоо шал эсрэг зүйлийг харж байдаг шүү дээ. Амьдралын туршлага бидэнд нэг зүйлийг сургасан байхад Библид тэр тухайд өөр зүйлийг хэлсэн байх жишээтэй. Христэд итгэгчид өөрсдийн теологийн дүгнэлтийг түгээмэл ба онцгой илчлэлтийн үндсэн дээр гаргаж байх ёстой гэдгийг бид үзлээ. Түгээмэл ба онцгой илчлэлтээс гадуур асуудлыг шийдэх ёсгүй юм. Тэгвэл илчлэлтийн хоёр эх сурвалж хоорондоо зөрчилдөөд байгаа юм шиг харагдаж байгааг одоо яах вэ? Библид нэг зүйл хэлсэн байхад шинжлэх ухааны мэдээ сэлт эсвэл өдөр тутмын амьдралын туршлага шал эсрэг юм хэлээд байвал яах вэ?

Нэгдүгээрт, ийм нөхцөлд бид түгээмэл ба онцгой илчлэлт бие биетэйгээ огтхон ч зөрчилддөггүй гэсэн хатуу итгэлтэй байх ёстой. Түгээмэл ба онцгой илчлэлтийн аль алинд зөвхөн үнэнийг хэлдэг Ертөнцийн Эзэн л бидэнд хандаж байгаа бөгөөд Тэрээр худал хэлж чадахгүй. Тэгээд ч зогсохгүй бүтээл ба Бичээст илчлэгдсэн зүйлсийг хамтатгахад Ертөнцийн Эзэнд боломжгүй зүйл байхгүй гэдгийг бид ойлгох ёстой юм. Илчлэлтийн хоёр эх сурвалжийн нээж өгч байгаа зүйлс зөрөөтэй байгаа юм шиг санагдаж байсан ч үнэндээ бол тэдгээр нь хоорондоо зөрчилддөггүй гэдгийг бид мэдэж байгаа.

Хоёрдугаарт, түгээмэл ба онцгой илчлэлтийн талаарх мэдлэгийнхээ тухай ярьж байхдаа бид тухайн ичлэлтийн тухай биш харин түүнийг хэрхэн ойлгож байгаа ойлголтынхоо талаар ярьж байгааг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл үнэнээс хол төгс биш ойлголтын тухай.

Түгээмэл ба онцгой илчлэлт нь хэзээ ч бие биетэйгээ зөрчилддөггүй, учир нь тэдгээр нь Ертөнцийн Эзэнээс өгөгддөг. Зөрчилдөөн зөвхөн та бидний ойлголтонд л байгаа бөгөөд учир эь тэдгээр ойлголт нь биднээс эхтэй юм. Тэгэхээр онцгой ба түгээмэл илчлэлтийн хооронд зөрөлдөөн байгаа мэт харагдаж байвал дараах байдлаар хандах ёстой юм.

Нэгдүгээрт, онцгой илчлэлтийг бид эндүү ташаа ойлгосон байж болох магадлал ямагт байдаг учраас Библиэс татгалзалгүйгээр харин Библийн талаарх өөрийн тайлбарыг зайлшгүй өөрчлөх ёстой юм. Жишээ нь, олон зууны туршид сүм чуулган Библид дэлхийг хавтгай гэж сургадаг хэмээн зааж байсан. Одоо бол түгээмэл илчлэлтийн маргашгүй олон баримтаар Бичээсийн тайлбарт залруулга хийж байна. Хоёрдугаарт, зөрчилдөөний шалтгаан нь түгээмэл илчлэлтийн талаарх эндүү ташаа ойлголт байж болох юм. Бид голдуу л өөрсдийн туршлага мэдлэг дээр дүгнэлт хийдэг бөгөөд харин тэр дүгнэлтээ Бичээсээр залруулан зөв болгох ёстой байдаг. Гуравдугаарт, магадгүй бид онцгой болон түгээмэл илчлэлтийн аль алиныг буруу тайлбарласан байж болно. Бидний амьдралын туршлага библийн сургаалтай зөрөлдөж болох юм. Яагаад гэвэл бид Библийг ч тэр, өөрийн туршлагыг ч тэр буруу ойлгосон байж болно. Дөрөвдүгээрт, бид өөрсдийн оюун санаанаас давж гарсан нууцтай тулгарсан байж болох юм. Жишээ нь, гурван бодьгал нэг мөн чанараар оршин байгааг та бид амьдралынхаа туршлагаар яагаад ч ойлгохгүй. Гэтэл энэ тухай Библид нотлоод байдаг. Тэгэхээр энэ хоёр байр суурийг хэрхэн нийцүүлэх вэ? Боломжгүй юм. Ариун Гурвалын тухай сургаал бол бидний оюун ухаанаас давж гарсан нууц юм.

Мэдээж хэрэг дээр дурдсан дөрвөн асуудлын алинтай нь тулгараад байгааг дандаа яг таг тогтоогоод байж чадахгүй. Тийм болохоор бид нотолгоо чухам хаана байна гэдгээс шалтгаалж яахаа шийдэх ёстой юм. Бичээсийг тайлбарлаж байгаадаа илүү итгэх үү эсвэл түгээмэл ичлэлтийг тайлбарлаж байгаадаа итгэх үү? Энэ талаар итгэгчид нэг саналтай байдаггүй.

Либерал итгэгчид Библийг тайлбарлахдаа түгээмэл ичлэлтийн талаарх өөрсдийн ойлголттой нийцүүлэх гэдэг. Арай илүү консерватив итгэгчид маргаантай үед онцгой илчлэлтийг илүүтэйд үздэг. Энэхүү хоёр дахь байр суурь арай илүү зүйтэй юм. Түгээмэл илчлэлтийн тухайд бидний ойлголт зөв юм аа гэсэн маргашгүй баталгаа байхгүй л бол Библид юу гэж сургасан байгааг дагах хэрэгтэй. Амьдралын хөтөч бол Библи гэдгийг Есүс болон Түүний төлөөлөгч нар онцлон тэмдэглэж байсан юм. Тйим учраас хэрэв бидэнд ямарваа зөрчил харагдаж байгаа бол Бичээст захирагдах ёстой. Пуулийн хэлсэнчлэн:

“Бичээс бүр Ертөнцийн Эзэний амьсгалснаар байгаа бөгөөд ...тустай, энэ нь Эзэний хүн ...бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм” /2Тимот 3:16-17/.

Үүний зэрэгцээ Бичээсийн тухай бидний ойлголт гэмийн улмаас гажуудсан байдаг учраас үзсэнээ дахин дахин эргэж харах ёстой гэдгийг итгэгч хүн мартаж болохгүй. Хэдийгээр библийн сургаалын талаарх бидний тайлбарыг сайтар хянаж байх ёстой боловч үнэнч итгэгчид өөрсдийн бодол эргэцүүллийг ямагт Библийн сургаалд захируулж ирсэн байдаг. Библид ингэж л сургасан байдаг юм гэж бид чин сэтгэлээсээ л итгэж байгаа бол түүн дээрээ теологийн дүгнэлт хийх ёстойг мэргэн ухаан ба дуулгавартай байдал шаардаж байдаг.

Тэгэхээр гэмийн нөлөө ба Ариун Сүнсний нөлөөний хооронд зөрчил байгаа нь нэлээд хүндхэн нөхцөл байдлыг үүсгэж байна. Ийм нөхцөлд өөрийн теологийн байр суурьт итгэлтэй байх боломж байна уу гэсэн асуулт эндээс гарч ирж байна.

Эвангелийн итгэгчдийн дунд “Ертөнцийн Эзэн ингэж хэлдэг учраас би үүнд итгэж байна, ингээд асуудал шийдэгдлээ” гэх маягийн үг нэлээд алдартай байдаг. Энэ нь ч үнэн юм. Энэ хичээлийн туршид л бид энэ тухай ярилаа. Хэрэв Ертөнцийн Эзэн ямар нэг зүйлийг бидэнд нээж өгч байгаа бол бид үүнд итгэх ёстой. Гэхдээ энд нэг зүйл дутуу байна. Ертөнцийн Эзэний нээж өгч байгаа зүйлийг бид тэр бүрий зөв ойлгодоггүй. Хэрэв бид Ертөнцийн Эзэн ямар нэг зүйл хэлсэн гэж бодож байгаа бол энэ нь үнэхээр Эзэн хэлсэн гэсэн үг бас биш ээ. Тэгэхээр “Эзэн ингэж хэлсэн, асуудал шийдэгдлээ” гэж итгэлтэй хэлэхүйцээр Ертөнцийн Эзэний хэлснийг бид зөв ойлгосон гэсэн итгэл үнэмшилтэй болохын тулд яах вэ?

Өөрийнхөө байр суурьт итгэл үнэмшилтэй байх тал дээр гурван асуудалд анхаарах ёстой. Эхнийх нь: бинар ба аналог загвар гэж байдаг. Хоёрт нь : итгэл үнэмшил захирагдахгүйгээр бий болохгүй. Гуравт нь: теологийн дүгнэлтүүдийг зөв байршуулах хэрэгтэй. Теологийн дүгнэлтдээ итгэл үнэмшилтэй байх нь бинар биш харин аналог чанартай байж болно гэсэн санааг эхлээд шинжилж үзье.

Энгийн жишээ авъя. Хоёр төрлийн унтраалга байдаг. Эхнийх нь “ассан-унтарсан” гэдэг төрөл. Энэ бол бинар төрөл юм. Унтраалга нэг бол ассан, нэг бол унтарсаныг заана. Яг ийм байдлаар олон итгэгч өөрийн теологийн итгэл үнэмшлийг төсөөлж байдаг байна.

Тэд бүх зүйлийг мэддэг ба мэддэггүй гэсэн хоёр төрөлд хуваан үздэг. “Есүс бол Ертөнцийн Эзэний Хүү гэдэгт би итгэдэг”, 3. Ертөнцийн Эзэн бол Гурвалаар оршигч гэдэгт би итгэдэг”. Ийм баталгаа үгс нь хатуу итгэл үнэмшлийн жишээ юм. Танигдаагүй мэдэгдээгүй гэдэгт хамааруулдаг зүйл ч олон байдаг. “Ертөнцийн Эзэн бузар мууг яагаад зөвшөөрөөд байгааг би мэдэхгүй” , “Христ хоёр дахиа хэзээ ирэхийг би мэдэхгүй”. Эдгээр баталгаа үгс нь тодорхой байр суурьгүй байхдаа хэрхэн яаж зөв бодохоо мэдэхгүй байгаагийн жишээ юм. Ийм бинар хандлага нь олон тохиолдолд зүйтэй санагддаг. Үүгээрээ бид “ зарим юмыг би мэднэ, заримыг нь мэдэхгүй” гэж хэлж байгаатай адил юм. Харин итгэгч хүнийхээ хувьд мэддэг гээд байгаа зүйлийн тухайд бол дээрх бинар загвараас шал өөр хэцүү асуудал байгааг харж болох юм.

Унтраалганы өөр нэг төрөл байдгийг бид мэднэ. Ийм унтраалгаар гэрлийн хурцлагийг тааруулж болдог. Энэ бол аналог загварын жишээ юм. Гэрэл нэг бол унтарсан нэг бол ассан байгаа төдийгүй хүчдэл аажмаар зохицуулагдаж байна. Туйлын байдалдаа гэрэл нэг бол асна, нэг бол унтарна. Гэхдээ энэ хоёр туйлын байдлын хооронд гэрэл нэг бол хурц, эсвэл бүдэг асах өч төчнөөн байдал оршино.

Энэ жишээгээр теологийн янз бүрийн үүсгэл үнэнд итгэлтэй байх асуудлыг харуулж болох юм. Бид ямар нэг зүйлд хөдөлшгүйгээр итгэлтэй, ямар нэг зүйлд итгэлтэй биш байгаад асуудлын гол байгаа юм биш ээ. Харин та бидний хувьд их бага ямар нэг хэмжээгээр итгэл үнэмшилтэй ханддаг зүйл олон байгаа хэрэг юм.

Бодоод үзье л дээ. Теологт хамаагүй зүйлд та бид хэрхэн яаж ханддаг билээ? Та бидний хэнд нь ч тэр өөрийн гэсэн олон үзэл бодол итгэл үнэмшил байдаг. Жишээ нь, өнөөдөр бороо орохгүй дээ гэж би бодож байна. Бас хичээлээ зааж байнаа гэж бодож байна. Би нэг ач хүүтэй. Энэ хэлж байгаа бүхэн маань зөв гэж би үзэж байгаа боловч тэдгээрт хандах итгэл үнэмшил маань янз бүр байгаа.

Миний итгэл үнэмшил хэр байгааг шалгахын тулд энэ хэлж байгаагаасаа татгалзахыг санал болгож болох юм. Үнэнээ л хэлье. Бороо орохгүй дээ гэж хэлснээсээ бол би амархан татгалзаж орхино. Хүчтэй аадар орно гэх цаг агаарын мэдээ сонсмогц л би шүхрээ авч таарна. Харин хэдхэн дусал орох юм бол хоргодох газар хайж л таарна. Тэгэхээр бороо орохгүй дээ гэсэн үгэндээ би нэг их итгэл үнэмшилтэй байгаагүй болж таарах нь. Харин би энэ сургуулийн профессор гэдэгтээ илүү итгэл үнэмшилтэй байж таарна. Миний хийж байгаа ажил найдвартай гэдэг баталгаа надад нэлээд хэд байна. Тэр баталгаандаа би маш их найддаг. Энэ бодол санааг маань телевизийн урьдчилсан мэдээгээр өөрчилнө гэвэл санахын хэрэггүй.

70б. Намайг ажлаас халах тухай захиа авлаа гэхэд би итгэхийн тулд биеэрээ шалгахыг хүснэ. Харин “би ач хүүтэй” гэдэг бодлыг минь өөрчлөх гэвэл тийм ч амаргүй байж таарна. Надад итгэлтэй байх өчнөөн шалтгаан үндэслэл байна. Би ач хүүдээ дэндүү их хайртай учраас бодол санааг маань өөрчлөх гэсэн ямар нэг зүйлийн талаар бодохыг ч хүсэхгүй.

Теологийн хувьд ч иймэрхүү хандлага ямар нэг хэмжээгээр байж болох юм. Теологийн янз бүрийн үзэл баримтлалд хандах бидний итгэл үнэмшил адилхан байдаггүй. Өмнө нь бид христ итгэлийн сургаалууд, үйл хэрэг ба сэтгэл мэдрэмжүүдийн хооронд харилцан уялдаатай систем байдаг тухай дурдаж байсан. Энэ тохиолдолд бид өөрсдийн итгэл үнэмшлийн харилцан уялдааг бөмбөрцөг хэлбэрээр авч үзье. Тэгвэл бөмбөрцгийн огтлолцууд дээр бид итгэл үнэмшлийн бөөгнөрсөн тойргуудыг харах болно.

Гадна талаар нь хязгаар туйлд хамааруулж болох теологийн үзэл бодлууд байна. тэдгээрт бид тийм ч их итгэл үнэмшилтэй ханддаггүй. Тэдгээр үзэл бодолд бид тийм ч их үнэнч байж чаддаггүй, ямагт л ямар нэг зүйлийг нэмж хасаж байх жишээтэй.

Тэгвэл бидний итгэл үнэмшлийн төв хэсэгт огтлолцолын шугамууд нэг бүхэл юм шиг харагдахаар нягтарсан байна. Энэ бол бидний үндсэн итгэл үнэмшил, итгэлийн маань гол цөм бөгөөд эдгээрийг үнэн гэх итгэл үнэмшил маань туйлын их юм. Энд ямар нэг өөрчлөлт оруулах, нэмж хасах аргагүй, итгэл үнэмшлийн маань уялдаа холбоо хүчтэй байна.

Эцэст нь бөмбөрцгийн цөм ба гадна хэсгийн хооронд янз бүрийн нягтралтай үзэл бодлууд байна. Цөмд ойртох тусмаа тэдгээр итгэл үнэмшлүүд илүү нягт, тэдгээрийг өөрчлөхөд хэцүү. Цөмөөс холдох тусмаа илүү чөлөөтэй, тэдгээрийг өөрчлөхөд хялбар болж байна.

Энэ системийн деталиуд хувь хүн ба уламжлал, газар орон ба цаг үеэсээ хамаарч янз бүр байна. Гэхдээ ийм давхаргууд итгэгч хүн бүрийн теологийн байр суурь байдаг юм. Бид олон асуудлаар христ итгэлийн байр суурианд дээр зогсож байгаа боловч тэдгээртээ яг ижилхэн итгэл үнэмшилтэй байдаггүй. Бидний зарим нэг итгэл үнэмшил бөмбөрцгийн гадна талд байрлаж байхад зарим нь яг цөмд нь оршин байх жишээтэй. Бусад нь гадна тал ба цөмийн хооронд оршин байна. Үүнийг л аналог зарчим гээд байгаа юм.

Тэгэхээр бид итгэл үнэмшлийнхээ системийг ийм байдлаар авч үзэхэд нэг асуулт гарч ирж байна. Теологийн тодорхой нэг үзэл баримтлалыг аль давхаргад нь хамааруулах вэ? Ертөнцийн Эзэни ичлэлтийг ямар нэг хэмжээгээр зөв зүйтэй ойлгосон гэдэгтээ яаж итгэлтэй байх болох вэ? Тэгвэл Ариун Сүнс бидэнд зааж бас итгэл үнэмшлийг өгч байдаг. Харин бид Түүнийг дагаж хэрэглэж байгаа арга барилд нь захирагдах ёстой юм.

Захирагдах үйл явц

Энэ бүхэн хэрхэн яаж болдог тухай ярихын өмнө бидэнд итгэл үнэмшлийг өгөхдөө Ариун Сүнсний хэрэглэдэг ердийн ба онцгой арга хэрэгслийг ялгаж салгах хэрэгтэй юм. Ингэхийн тулд Ертөнцийн Эзэн Өөрийн бүтээсэн орчлон ертөнцөд хэрхэн яаж ажиллаж байдгийг авч үзэх хэрэгтэй юм.

Тэнгэрийн бошгын тухай Библийн сургаалыг Вестминстерийн итгэлийн тунхагт маш сайн илэрхийлсэн байдаг:

“Ертөнцийн Эзэн Өөрийн бошигт юмсын ердийн зүй тогтлыг ашигладаг бөгөөд гэхдээ хүсвэл түүнийг тойрох, гадуур эсвэл сөрж ажиллах эрх зоригтой.”

Анхааралтай байгаарай. Энд хэлэхдээ, Ертөнцийн Эзэн газар дэлхий дээр Өөрийн хүсэл зоригийг гүйцэлдүүлэхдээ хоёрдогч учир шалтгаануудыг ашигладаг гэсэн байна. Өөрөөр хэлбэл Өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд бүтээл дэх ердийн арга хэрэгслүүдийг ашигладаг байна. Гэхдээ Ертөнцийн Эзэн бүтээгдсэн юмсын ердийн зүй тогтлоор хязгаарлагддаггүй. Тэр энэ зүй тогтлыг тойрох, гадуур эсвэл бүр сөрж үйлдэж чадах юм.

Ариун Сүнс биднийг гэгээрүүлж, бидэнд теологийн итгэл үнэмшлийг суулгахдаа мөн л ийм маягаар ердийн ба онцгой арга хэрэгслийг хэрэглэдэг байна. Итгэгч хүн бүрийн амьдралд хүсээгүй байхад Ариун Сүнс үзэгдэл ба үнэмшлийг өгдөг үе бий. Гэнэтхэн л толгойд нэг юм ороод ирдэг, гэнэт л шийдвэр гаргадаг, энд ямар нэг тайлбар байдаггүй. Хэдийгээр Ариун Сүнс голдуу хоёдогч учир шалтгаанаар дамжуулан ажилладаг боловч иймэрхүү тохиолдлуудад Ариун Сүнс хоёрдогч учир шалтгааныг тойрч, гадна нь, сөрж ажилладаг байна. Ариун Сүнсний ийм онцгой гэнэтийн үйл ажиллагаа чухал боловч албан ёсны теологийн хувьд Ариун Сүнсний хэрэглэдэг энгийн, ердийн арга хэрэгсэлүүдийг юун түрүүнд сонирхдог.

Өмнө нь ярьсанчлан хүмүүсийг сүмийн үйлчлэлд бэлтгэхдээ Ариун Сүнсний гэгээрэл өгдөг гурван арга замаар чуулган ялгагдана. Энэ нь нэгдүгээрт, хөтөлбөрийн библийн хэсэг буюу Бичээсийг тайлбарлах, хоёрдугаарт, түүхэн номлолын хэсэг буюу нийгэм дэх хүмүүсийн харилцаа холбооны асуудал, гуравдугаарт, практик теологийн хэсэг буюу итгэгч хүний амьдралтай холбоотой асуудал юм.

Энэ системчлэлээр бол биднийг Бичээс, нийгэм хамт олон ба христ итгэлийн амьдралын нөлөөнд захирагдах үед Ариун Сүнс теологийн итгэл үнэмшлийг голдуу өгдөг байна. Эдгээр гурван арга хэрэгслийн тухайд бид дахин ярилцах бөгөөд энэ удаа товчхон авч үзье.

Нэгдүгээрт, Библийг тайлбарлахдаа түүний сургаалд захирагдах үед Ариун Сүнс биднийг гэгээрүүлж бидэнд итгэл үнэмшлийг өгдөг байна. Экзегетик буюу тайлбарлах журам ба арга нь гэгээрлийн болон итгэл үнэмшлийг бий болгох энгийн бөгөөд чухал аргуудын нэг юм. Ертөнцийн Эзэн Бичээст чухам юуг нээж өгсөн бэ гэдгийг мэдэхийг хүсч байна уу? Үүндээ итгэлтэй баймаар байна уу?

Библид хариуцлагатай хандахын тулд экзегезийн тодорхой дадал туршлага хэрэгтэй. Хожим бид энэ асуудалд нэлээд цаг гаргана. Учир нь Бичээсийг дагах нь теологийн байр суурийг бий болгох үйл явцын чухал бүрэлдэхүүн хэсэг юм.

Хоёрдугаарт, Биднийг гэгээрүүлж итгэл үнэмшил өгөхийнтулд Ариун Сүнс нийгэм дэх хүмүүсийн харилцаа холбоог голдуу ашигладаг. Бидэнд ганцхан Библийн тайлбарын үр нөлөө төдийгүй түгээмэл илчлэлтийн тайлбар, юун түрүүнд бусад хүмүүстэй харилцах харилцаагаар дамжин ирдэг нөлөө хэрэгтэй байдаг. Тэрчлэн дур мэдсэн тайлбар туйлын аюултай. Тайлбар буюу экзегез нь буруу номлол руу халтиран орох эхний алхам байдгийг хожим бид үзэх болно. Бусадтай харилцах, Ертөнцийн Эзэний илчллэлтийн талаарх бусдын үзэл бодлыг судалж дүгнэлт өгөх нь бидний теологийн байр суурьт нөлөөлөх чухал хүчин зүйл юм. Өргөн утгаараа Ертөнцийн Эзэн бидэнд туслахын тулд бүхий л хүн төрөлхтөнтэй харилцах харилцааг бий болгосон. Гэхдээ Ариун Сүнс бүрэн дүүрэн оршин байдаг итгэгч хүмүүстэй харилцах нь туйлаас чухал юм. Итгэгчидтэй харилцахдаа тухайн асуудлаар чуулган ямар үзэл бодолтой байсан бэ? Ертөнцийн Эзэнийг хайрладаг итгэгч хүн өнөөдөр энэ тухай юу бодож байна? Миний үзэл бодол бусдынхтай харьцуулахад ямар байна? гэсэн эдгээр асуултыг тавьж байх нь зүйтэй юм. Ертөнцийн Эзэний илчлэлт дээр теологийн байр сууриа бий болгоход нийгэм хамт олны нөлөөг бодолцох нь туйлын чухал учраас бид энэ асуудлыг дахин анхааралтай авч үзэх болно.

Гуравдугаарт, христ итгэлийн амьдрал нь бидэнд Ариун Сүнсний удирдлагаар явж байгаа гэдэг итгэлийг өгчбайдаг. Түгээмэл ичлэлтэнд хамаатай амьдралын алдаа оноо, гуйлт залбирал, Ертөнцийн Эзэнд үйлчлэхүйлчлэл энэ бүхэн бол биднийг гэгээрүүлэхэд ашигладаг Ариун Сүнсний арга хэрэгслүүд юм. Хрисийн төлөөх амьдрал бол зөв зүйтэй тайлбар ба бусадтай харилцах харилцааны сайн үндэс юм. Итгэлээр амьдрах амьдрал нь бидний теологийн байр суурь шалгагдаж байдаг талбар юм. Христийн төлөө амьдарч байхдаа бид ямаршуухан байна гэдэг нь нөлөөнд захирагдвал зохих гурав дахь чухал хүчин зүйл юм. Ертөнцийн Эзэний илчлэлтийг тайлбарлахдаа үнэнд нийцэж байгаа гэсэн итгэл үнэмшлийг бий болгож, оюун ухааныг нь гэгээрүүлэхдээ Ариун Сүнс итгэгч хүний амьдралыг ашигладаг. Ийм учраас христ итгэлийн амьдралын тухай ярих цагийг бид гаргах болно.

Тэгэхээр бид итгэл үнэмшил янз бүрийн түвшинд байдгийг үзлээ. Тэрчлэн бидэнд итгэл үнэмшлийг бий болгохын тулд Ариун Сүнс голдуу Бичээс, эргэн тойрны хүмүүс болон христ итгэлийн амьдралын нөлөөг ашигладаг тухай үзлээ. Одоо итгэл үнэмшлээ түвшнийх нь хувьд зөв байрлуулах тухай авч үзье.

Зөв байршуулах нь

Энэ асуудлыг бид нэг бус удаа хөндөх учраас одоохондоо түүний гол санаатай танилцъя. Тэгэхээр итгэл үнэмшлийн конус гэж нэрлэж болохоор ийм нэг схемийг харъя л даа.

Бидний итгэл үнэмшлийн сүлжээг төлөөлж байгаа бөмбөрцгөөс конус огтолж аваад босоогоор нь тавья. Конусын суурь нь бөмбөрцгийн гадна хэсэг, орой нь бөмбөрцгийн цөм байсан хэсэг. Тэгэхээр бидний итгэл үнэмшил энд дараах байдлаар байрлана. Орой хэсэгт нь бидний эргэлзээгүй итгэдэг зүйлс, дор нь бидний итгэж үнэмшдэггүй зүйлс байнаа гэсэн үг. Орой ба суурийн хооронд итгэл үнэмшлийн хувьд янз бүрийн түвшинд байгаа зүйлс байна.

Христ итгэлийн теологчийн үүрэг бол теологийн итгэл үнэмшлээ ямар түвшинд нь байрлуулах вэ гэдгийг тодорхойлох явдал юм.Хэрэв бид тухайн зүйл христ итгэлийн сургаалд хамаатай гэж үзсэн бол нөгөө итгэл үнэмшлийн конусын аль түвшинд нь байрлах ёстойг мэдэх хэрэгтэй. Хатуу итгэл үнэмшлийн хэсэг болох орой хэсэгт үү, эсвэл итгэл үнэмшил маань арай сулавтар байдаг суурь хэсэгт үү?

Мэдээж хэрэг, Ариун Сүнс бидэнд заримдаа итгэл үнэмшлийг онцгой гэнэтийн аргаар өгдөг. Бид ямар нэг тодорхой баталгаа нотолгоогүйгээр итгэл үнэмшилтэй болдог. Эсвэл гэнэтхэн л яагаад гэдгийг нь мэдэхгүй ч эргэлзэж эхэлдэг. Ямар нэг зүйл үнэн, эсвэл худал гэдгийг зүгээр л мэдэрч чадна. Иймэрхүү тохиолдолд болгоомжтой байж өөрийн мэдэрч байгаа зүйлийг Ариун Сүнсээр шалгуулах хэрэгтэй юм. Гэхдээ Ертөнцийн Эзэний Сүнсний ийм ер бусын илэрхийллийг үл тоомсорлож болохгүй.

Тэгвэл үзэл бодлоо шалагахад маань Ариун Сүнс ердийн ямар аргаар бидэнд тусалдаг вэ? Ерөнхийдөө, зарим нэг тохиолдлыг эс тооцвол бид Бичээс, орчин тойрныхоо хүмүүс болон итгэлийн амьдралынхаа нөлөөнөөс туслалцаа авч байдаг. Хэрэв бид энэ нөлөөг дагах гэж оролдвол Эзэний Сүнс биднийг итгэл үнэмшлийнхээ түвшинг тогтооход удирдан чиглүүлдэг.

Энд бид дараах асуултыг тавьж үзэх хэрэгтэй юм. Нэгдүгээрт, тайлбар болон бусдын үзэл бодол, бодит амьдралтай энэ нь хэр нийцэж байна? Хэрэв нийцэж л байгаа бол тэр хэрээрээ бид тухайн асуудлаар зөв зүйтэй дүгнэлт хийжээ гэж үзэж болох юм. Хоёр дахь асуулт нь: хэрэв тэдгээр нь нийцэхгүй байвал ямар нэг зүйл нь бусдаасаа илүү байна уу? Хэрэв нэг юм уу хоёр зүйл бусдаасаа арай илүү байгаа бол өөрийнхөө дүгнэлтийг конусын дээхэн талд байрлуулж болох юм. Хэрэв нийцэх юм байхгүй, библийн тайлбарын хувьд ч , эргэн тойрныхоны үзэл бодлын хувьд ч , амьдралын хувьд ч нөлөөгүй байгаа бол өөрийн итгэл үнэмшлийг бүр доош нь тавьж болох юм.

Мэдээж хэрэг, итгэл үнэмшлээ зөв байрлуулахад математик туслахгүй нь ойлгомжтой. Яг таг тооцоолоход учир байгаа юм биш ээ. Энэ үйл явц нь шинжлэх ухаан гэхээсээ урлагтай илүү дүйх юм. Хамгийн гол нь Ертөнцийн Эзэний нигүүлсэл ивээл хэрэгтэй. Бид Бичээсийн нөлөө, эргэн тойрондоо байгаа хүмүүсийн нөлөө, итгэлийн амьдралын нөлөөг тооцож үзэхэд Ариун Сүнс бидэнд итгэл үнэмшлийн маань байх ёстой байр суурийг тодорхойлоход тусалдаг.

Энэ хичээлэрээ бид Ертөнцийн Эзэний илчлэлтээс хэрхэн яаж теологийн байр сууриа тогтоох талаар ярилцлаа. Ертөнцийн Эзэн бидэнд онцгой ба түгээмэл илчлэлтийг өгсөн бөгөөд дүгнэлт хийхдээ бид бүтээл ба Бичээсийн аль алин дээр тулгуурлах ёстой. Тэрчлэн ичлэлтээс дүгнэлт хийхэд маань гэм саад болж харин Ариун Сүнсний гэгээрэл тусалж байдгийг онцлон тэмдэглэсэн. Эцэст нь , Библи ба эргэн тойрны хүмүүс, христ итгэлийн амьдралын нөлөөг даруухнаар хүлээж авах үед итгэл үнэмшлийн маань хэр найдвартай болох нь тодорхой болдог гэдгийг үзлээ. Ийм маягаар бид илчлэлтийн үндсэн дээр теологийн байр сууриа бий болгох гэсэн зорилго өөдөө урагшлах юм.

Continue reading the full transcript