Ийм цувралын 4-р хичээлтэй дагалдах видео нь дараахь асуултуудыг асууна: Орчин үеийн сүм шүүмжлэлээс бичмэл утга учрыг хэт их онцолж байна уу? Шүүмжлэлээс бичмэл утга учрыг бууруулж байгаа нь Библийг илүү сонирхолтой болгодог уу? Христэд итгэгчид бичиг үсэг мэдэхгүй үед сүм эрх мэдэлтэй шийдвэр гаргах нь тустай уу? Сүм бичиг үсэг мэдэхгүй Христэд итгэгчдийг заахын тулд дүрслэлийг ашиглах нь хууль ёсны уу? Классик поливалент байдал үргэлж шүүмжлэлийн утга учрыг шүүмжлэлийн утга учраар үндэслэсэн үү? Поливалент хандлага нь шүүмжлэлийн утга учрыг хайхтай хэрхэн ялгаатай вэ? Дундад зууны Ромын Католик Сүмд сайн талууд байсан уу? Орчин үеийн Ромын Католик Сүм Библийг хэрхэн тайлбарладаг вэ? Шинэчлэгчид үнэхээр Ренессансаас тайлбарлах арга барилаа авсан уу? Шинэчлэгчдийн тайлбарлах аргууд шүүмжлэлтэй хэрхэн нийцэж байна вэ? Эхний зууны Христэд итгэгчид Библийг хэрхэн тайлбарладаг байсан бэ? Матай Хосеагийн анхны утга учрыг чухалчилж байсан уу? Шинэчлэгчид шүүмжлэл олон утгатай байж болно гэж 믿дэг үү? Сүм яагаад поливалент үзлээс холдов? Шүүмжлэлийн хэсэг бүр нэг, нэгдмэл утга учраар хязгаарлагддаг уу? Шинэчлэгчид шүүмжлэлийн теологийн бүхэлдээ тайлбар дээр үндэслэсэн үү? Шүүмжлэлийн сургаал хэр тодорхой вэ? Бид тодорхой хэсгүүдийг ашиглан тодорхой бус хэсгүүдийг тайлбарлах ёстой юу? Иоанн 3:16 тодорхой хэсэг мөн үү? Бид бүх итгэл үнэмшилээ тэнцүү итгэл үнэмшилтэй барих ёстой юу?
From the transcript
Эрх мэдлийг эрж хайх, даган мөрдөхөд хүн амьдралынхаа хэр их хугацааг зарцуулдгийг та анзаарсан уу? Ингэж ярих нь орчин үед хачин сонсогдоно л доо. Гэвч энэ бол үнэн юм. Машин эвдэрлээ гэхэд бид засч чадах хүн хайна. Өвчилвөл анагаахын нарийн мэргэжилтэнг эрнэ. Ухаалаг хүн амьдралын бараг талбар бүрт найдвартай мэргэжилтэнг хайж олон, тэдний үгийг анхааран сонсоод удирдамжийг нь ямар нэг хэмжээгээр дагадаг юм.
Христ-Итгэлийн теологи ч нэг талаар үүнтэй адилхан. Ухаалаг хүн теологи дахь эрх мэдэлд анхаарлаа хандуулж, зөв тийш нь удирдах хөтчийг хайн, тэдний үгийг анхааран сонсдог. Анх хальт харахад Христ-Итгэлийн теологи дахь эрх мэдлийн асуудал энгийн зүйл шиг санагдаж болох юм. Гэвч Христэд итгэгчид хоёр мянганы турш теологийн удирдамжийг эрж хайхдаа маш чухал хэд хэдэн практик асуудал урган гарч байгааг олж мэджээ. Христ-Итгэлийн теологт ямар эрх мэдлүүд бидэнд хэрэгтэй вэ? Үүнийг бид хаанаас олох вэ?
“Теологийн байр сууриа бүрдүүлэх нь” цувралын маань энэ хэсэг: “Теологи дахь эрх мэдэл” гэдэг нэртэй. Учир нь бид энэ хичээлээр теологийн байр сууриа бүрдүүлэх явцдаа эрх мэдлийг олж мэдэх, дагах талаарх гол асуудлуудыг судлах юм.
Христэд итгэгчид сүмийн түүхийн гурван өөр үед эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэж байсан талаар бид анхааран үзнэ. Ингэхдээ эхлээд дундад зууны Ромын Католик сүм теологийн эрх мэдлийн талаар ямар үзэл баримталж байсныг нэгтгэн дүгнэж, дараа нь эхэн үеийн Протестантууд теологийн эрх мэдлийн талаар ямар ойлголттой байсныг үзнэ. Ингээд сүүлд нь орчин үеийн протестантууд эдгээр асуудлыг яаж шийдвэрлэвэл зүйтэйг судлах юм. За эхлээд Ромын Католик чиглэл Христчин теологийн эрх мэдлийн талаар ямар үзэл баримталж байсныг харъя.
Бид хичээлүүдээрээ Шинэчлэгдсэн буюу Протестант теологт голчлон анхаарч байгаа боловч Протестант үзэл баримтлал үүссэн нөхцөл байдлыг ойлгохын тулд дундад зууны Ромын Католик чиглэлийн талаар эхлээд ярина. Теологийн эрх мэдлийн талаарх шинэчлэгдсэн үзэл бодол гол нь дундад зууны сүмийн төөрөгдлийн хариуд бий болсныг бид үзнэ.
Дундад зууны сүмийн талаар үэзхдээ бид нэгдүгээрт, Библийн эрх мэдлийн талаарх дундад зууны сургаал, хоёрт, үүнээс үүдсэн, сүмийн эрх мэдлийн талаарх үзэл гэсэн хоёр сэдвийг хөнднө. Тэгэхээр эхлээд Дундад зууны Ромын католик сүмд Бичээс ямар эрх мэдэлтэй байсныг үзэцгээе.
Бичээсийн эрх мэдэл
Шинэчлэлээс өмнө сүм доторх янз бүрийн хувь хүмүүс, урсгалууд Бичээст өөр өөрөөр ханддаг байсан ч дундад зууны үеийн ихэнх теологч үгүйдээ л онолын хувьд Бичээсийн эрх мэдэлд итгэдэг байсан гэдгийг хэлэх нь үнэнд нийцнэ. Гэвч дундад зууны сүмийн байр сууриас болж, онолоор хүлээн зөвшөөрсөн Бичээсийн эрх мэдлийг бодит байдалд хэрэгжүүлэх бараг боломжгүй байжээ.
Энэ асуудлын талаар судлахдаа бид: нэгд, Библийн онгодын талаарх дундад зууны үеийн туйлширсан үзлүүд, хоёрт Бичээсийн утгын талаарх хэтрүүлэгтэй үзэл бодлууд, гуравт Библийн ойлгомжгүй байдлын талаарх хэтрүүлсэн мэдэгдлүүд гэсэн гурван зүйлийг хөндөнө. Эхлээд Бичээс бичигдсэн онгодын талаарх дундад зууны үзэл бодлыг авч үзье.
Ер нь бол дундад зууны теологчид Библи ерөөсөө л Ертөнцийн Эзэний онгодоор бичигдсэн гэдгийг ч, хүнээр дамжин бичигдсэнийг ч хүлээн зөвшөөрдөг байжээ. Гэвч харамсалтай нь сүмийн түүхийн энэ үед онгодын талаар туйлшруулан ойлгодог теологч олон байсан. Тэд Бичээсийн тэнгэрлэг эх сурвалжийг онцолж, түүхэн эх сурвалжийг нь болон хүний гараар бичигдсэнийг нь үл хайхарч байлаа. Дундад зууны үед Библийн тэнгэрлэг буюу ер бусын эх сурвалжийг хэт онцгойлон үздэг байсан нь хэд хэдэн шалтгаантай.
Жишээлбэл, дундад зууны теологчид Неоплатонизм, Аристотелианизм зэрэг гүн ухааны сургаалиас гүнзгий хамааралтай байсан бөгөөд гүн ухааны эдгээр сургаал Христитгэлийн теологийн ангилал, эн тэргүүнд чухалчлах зүйлсийг олон талаар чиглүүлдэг байжээ. Гүн ухааны эдгээр сургаал түр зуурын болон түүхэн бодит үнэнээс мөнхийн үнэнг хамаагүй илүү үнэлдэг байсан. Тиймээс тэр үеийн Христ-Итгэлт теологчид Бичээсийн шинж чанарын салшгүй чухал хэсэг бол юу юунаас илүү тэнгэрлэг эх сурвалж нь гэж ойлгожээ.
Үүнээс гадна дундад зууны Библийн эрдэмтэд Библи бичигдсэн тэр эрт үеийн түүхийн талаар мэдэгдэхүүнгүй байсан тул Библийн түүхэн нөхцлийг бодит амьдралтай хэрхэн холбон ойлгож хэрэглэхээ мэддэггүй байсан. Тиймээс тэд өөрсдийн мэдэх зүйлийг буюу ер бусын мөнхийн Их Эзэний илчилсэн мөнхийн үнэнийг Библи агуулдаг болохыг онцолж, бусад харгалзах зүйлсийн ач холбогдлыг ихээхэн бууруулсан байна.
Дундад зууны сүм Библийн ер бусын эх сурвалжийг онцолдог байснаараа Бичээсийн утгын талаарх онцгүй итгэл үнэмшил рүү хөтөлсөн. Библи тэнгэрлэг эх сурвалжтай болохоор харгалзах утга санааг бусад номноос өөрөөр илэрхийлдэг гэсэн ойлголт өргөн дэлгэр байжээ. Чухамдаа Библи Ертөнцийн Эзэний санаагаар бичигдсэн тул утга санаагаар халгиж цалгидаг гэж тэд боддог байв. Библийн онгодын нэг нотолгоо бол бичвэрүүдийнх нь олон утга юм гэсэн Августины үзлийг дундад зууны олон теологч баримталдаг байлаа.
Энэ талаар тэр: “Христийн сургаалын талаар” номондоо юу гэж бичсэнийг харъя:
… Нэг үгийг хэд хэдэн утгаар ойлгож болохоор болгохоос илүү чөлөөт, илүү үр өгөөжтэй өөр ямар зүйлийг Ертөнцийн Эзэн Ариун Бичээстэй холбогдуулан хийж өгч болох байсан бэ?
Августины Бичээсийг дээдлэгч үзэл санааг олон талаар биширмээр. Библи ердийн ном биш бөгөөд Библийн ер бишийн шинж чанарууд тэнгэрлэг онгод руу нь заадаг нь үнэн. Мөн Ертөнцийн Эзэн Библийг бичих явцад ер бусаар удирдсан гэдгээр л тайлбарлаж болох талууд Библид байдгийг ч бид хүлээн зөвшөөрдөг.
Гэвч Августины үзэл бодол үүнээс бүр цаашилсан. Тэрбээр Бичээс Ертөнцийн Эзэний санаагаар бичигдсэн тул утга санаагаар бялхаж байдаг гэдэгт итгэдэг байжээ. Тэгэхээр библийн номыг бичигч юу хэлэх гэсэнд санаа тавих хэрэггүй харин Ертөнцийн Эзэн чухам ямар санаагаар хэлсэн бэ гэдгийг л анхаарах ёстой гэж үзжээ. Энэхүү үзлийг бид сонгодог поливалент хэмээн нэрлэж болох юм. Энэхүү үзэл баримтлалаар бол тэнгэрлэг эх сурвалжтай учраас Библийн текстүүд утга санааны олон түвшинтэй хэмээн үзнэ.
Сонгодог поливалентийн алдартай жишээ бол Иохан Кассианы квадрига хэмээх тайлбар юм. Түүнийхээр бол библийн текст 4 утга санаатай байдаг байна. Эхнийх нь шууд буюу энгийн утга. Хоёрдахь нь ёгт утга буюу зүйрлэлээр илэрхийлэгдсэн сургаал . Гурав дахь нь тонгоруу утга буюу итгэгчдийн зан байдлын ёс зүйн дүрэм. Дөрөв дэх нь анагог утга санаа буюу Ертөнцийн Эзэний амлалт эцсийн өдрүүдэд хэрхэн биелэхийг заасан эсхатолог утга.
Квадрига болон сонгодог поливалентийн тухайд өөр бусад хүмүүсийн бүтээлд ч нэлээд анхаарсан байдаг. Та бидний судалгаанд энэ нь нэг их чухал биш учраас католик теологчдын олонх нь библийн текст нэг энгийн утга санааг агуулдаггүй хэмээн үздэг гэдгийг л мэдэхэд хангалттай юм. Тэд Библийн текстийн олон утга санаа тэдгээрийг бичсэн хүмүүсийн хэлэх гэсэнтэй холбоотой байдаггүй гэж үздэг байна. Тэгэхээр тухайн хэсгийн шууд утга нь теологийн эргэцүүлэлд хэтэрхий эгэл болхи юм хэмээн үздэг байжээ. Тэд Ертөнцийн Эзэний санааг сүм чуулганд нээж өгдөг учраас утга санааны далд нууцлагдмал түвшинг л анхаарах ёстой гэж үздэг байна.
Библийн тэнгэрлэг эх сурвалж болон утга санааны талаарх ийм үзэл бодлоос Библийг ойлгомжгүй гэж үзэх явдал бий болсон байна. Библи энгийн хүмүүсийн хувьд хэтэрхий ойлгомжгүй ном болон хувирч зөвхөн ер бусын авъяастай хүн нь ойлгодог гэсэн үзэл тархсан байна.
Тэгэхээр Шинэчлэлийн өмнө үед Библийн агуулга жирийн итгэгч хүний хувьд ойлгомжгүй байсан нь гайхаад байхаар зүйл биш юм. Библи цөөхөн байгаад зогсохгүй зөвхөн латин хэлээр байдаг байж. Теологи ч ялгаагүй зөвхөн латин хэл дээр байсан бөгөөд цөөн хэдэн боловсролтой хүн л түүнийг хангалттай хэмжээнд мэддэг байсан байна. Өөрөөр хэлбэл Библи энгийн итгэгч хүнд хаалттай байжээ.
Тэр ч байтугай унших боломжтой чадвартай хүмүүсийн хувьд ч Библийн утга санаа хаалттай нууцлагдмал мэт санагддаг байжээ. Библид Ертөнцийн Эзэний суулгаж өгсөн олон утга агуулга энгийн хүний хувьд хүрч болшгүй зүйл мэт байжээ.
Танд цоожтой цүнхний зураг харуулаад дотор нь ямар ямар эрдэнэс байгааг хэл гэвэл энэ нь утгагүй хэрэг болно. Тэгвэл Библийн тухай дундад зууны үеийн төсөөлөл иймэрхүү л байсан байна.
Өөрөөр хэлбэл Шинэчлэлийн өмнөх үед Библи нь онолын хувьд л теологийн тэнгэрлэг нэр хүндтэй эх сурвалж байсан байна. Гэвч Библи нь теологийн хувьд практик ач холбогдолгүй байсан юм. Яагаад гэвэл Библийн утга санааг нууцлагдмал хэмээн үзэж байсан учраас теологчдын хувьд түүнийг удирдамж болгох аргагүй байлаа.
Бичээсийн нэр хүнд эрх мэдлийн тухай дундад зууны төсөөллийн талаар авч үзсэн учраас одоо сүмийн нэр хүндийн тухай ярилцацгаая.
Сүмийн эрх мэдэл
Сүмийн тухай дундад зууны сургаал нь Бичээсийн тухай сургаал болон энэ сургаалаас урган гарсан бэрхшээлүүдтэй эсрэгцэн бий болсон байна. Библийн утга санааг ойлгомжгүй гэж үзэж байсан учраас теологчдын хувьд Библи нэр хүнд байж чадаагүй юм. Үр дүнд нь сүмийн нэр хүнд онцгой үүрэгтэй болж иржээ.
Сүмийн нэр хүнд онцгой үүрэгтэй болсныг ойлгохын тулд нэгдүгээрт, эртний сүмийн тухай дундад зууны үеийн теологчдын үзэл бодлыг авч үзэх хэрэгтэй юм. Тэгснийхээ дараа л тэд тухайн үеийнхээ сүмийн талаар ямар байр суурьтай байсныг авч үзэх нь зүйтэй юм.
Шинэчлэлийн үе гэхэд католик сүм сүмийн нэр хүндийн тухай нарийн сургаалыг бий болгосон байлаа. Мэдээж хэрэг Бичээсийг сүмийн өвийн нэг хэсэг болгон авч үзсэн байна. Гэхдээ Бичээсийн сургаал ойлгомжгүй хэмээн үзэж байсан учраас өөр улирдамж хэрэгтэй байсан байна. Тйим учраас хэрхэн яаж итгэх ёстой вэ гэдгийг тодорхой болгохын тулд дундад зууны теологчид сүмийн тухай сургаалын түүх рүү хандсан байдаг. Тэдгээр теологчдын олонх нь сүмийн түүхээс Ертөнцийн Эзэн хэрхэн өөрийн хүмүүсийг үнэний замд удирдаж байсан түүхийг олж харсан байна. Тийм учраас дундад зууны теологчдын хувьд эхэн үеийн сүмийн сургаал асар их ач холбогдолтой байсан юм.
Нэгдүгээрт, тэд сүмийн өвөг дээдэст тун их анхаарал тавьсан байдаг. Поликарп, Игнатий, Ириней, Тертуллиан, Иустин, Августин, Афанасий, болон Иеронимийн бүтээлүүд сүмийн янз бүрийн урсгал чиглэлийн итгэлийн суурьт асар их нөлөө үзүүлсэн байна. Сүмийн өвөг дээдсийг алдаа эндэгдэлгүй гэж үздэггүй байсан бөгөөд сүмийн янз бүрийн чиглэлүүд янз бүрийн гэгээнтний уламжлалд таашаалтай ханддаг байсан байна.
Гэхдээ Ертөнцийн Эзэн өнгөрсөн үеийн теологчдод юмс үзэгдлийн мөн чанарыг таних онцгой авъяас өгсөн гэж үздэг байсан учраас сүм тэдний сургаалд онцгой анхаарах ёстой гэж үздэг байжээ. Дундад зууны теологчид өөрсдийн үзэл бодлыг иэлрхийлэхдээ эхэн үеийн сүмийн суурийг тавигчдын бүтээлээс ёс юм шиг иш татдаг байсан байна.
Хоёрдугаарт, дундад зууны сүм нь Никейн, Канстантинополийн, Халкодоны гэх зэрэг томоохон сүмүүдийн үзэл баримтлалыг бүр ч илүүтэй үздэг байсан юм. Эдгээр сүмүүдийн шийдвэрт туйлын нухацтай ханддаг байжээ. Дундад зууны теологчид практик асуудлуудад тэдгээр сүмийн шийдвэрийг библийн сургаалын маргашгүй илэрхийлэл хэмээн хүлээж авдаг байсан байна. Тэдгээрийг хүлээн зөвшөөрөхгүй байнаа гэдэг нь Бичээс болон Христтэй маргаж байгаатай адил хэрэг хэмээн тооцогддог байсан юм.
Зуун зуун жил өнгөрсөөр, сүмийн өвөг дээдсийн хэлж сургаж байсан нь болон сүмээс гаргаж байсан шийдвэрүүд өв уламжлал болон хувирчээ. Тэрхүү уламжлал нь хөдөлгөөнгүй зогсож улмаар бүх нийтийг хамарсан ягшмал номлол болжээ. Сүмийн энэхүү ягшмал номлолыг алдаа оноотой хүний үзэл бодол гэж үзэхээ больсон бөгөөд Бичээсийн нэг адил нэр хүндтэй болсон байна.
Үнэндээ практик асуудалд сүмийн энэхүү ягшмал номлол нь Бичээсийг орлох болжээ. Шинэчлэлийн үеийг хүртэл итгэгчид “Энэ тухай Библид юу гэсэн байна?” гэж асуухын оронд “Сүм юу гэж хэлсэн байна?” гэж асуух ёстой байсан юм.
Эхэн үеийн сүмийн нэр хүнд агуу их байсан ч Бичээсийг ойлгох аргагүй гэх сургаалын улмаас тухайн цагийн сүмд теологийн нэр хүнд мөн хэрэгтэй байсан юм.
Онолын хувьд дундад зууны сүм Библийн нэр хүнд эрх мэдлийг баталдаг байсан. Гэхдээ тухайн үеийн сүмд олон асуудал тулгарч байсан бөгөөд тэдгээрийг Библийн тусламжтайгаар шийдэхэд хэтэрхий ойлгомжгүй байсан байна. Буруу номтнуудтай, тэрслэгчидтэй тулахдаа сүм чухам юуг удирдлага болгох вэ?
Ертөнцийн Эзэн сүмийн шатлан захирах ёсыг амьд эрх мэдэл болгон өгсөн бөгөөд тэр нь Христийн биеийг алдаагүй сургаалаар хангадаг гэж теологчид үздэг байжээ. Тухайн теологийн асуудлыг шийдэх эрх нь сүмийн эрх мэдэлтнүүд болон папад байдаг хэмээн үздэг байж. Теологийн холбогдолтой асуудал шийдэхэд итгэгч хүн “Библид юу гэсэн байна ?” гэж асуух ёсгүй байлаа. Харин “Сүмийн удирдлага юу гэж байна?” гэж асуух нь зөвд тооцогддог байжээ.
20-иод жилийн өмнө би Зүүн Европын нэгэн улсад Сайн мэдээний хөтөлбөрт оролцож байлаа. Тэнд католикууд зонхилдог байсан юм. Би нэг залууд Библи өгөх гэлээ. Тэр надтай ярилцсан боловч Библи авахаас татгалзсан. Тэр “Би Библийг ойлгодоггүй юм аа. Тэнд юу гэж байдгийг надад санваартан хэлж өгдөг” гэсэн юм. “Үгүй ээ та өөрөө ойлгож чадна” гэж хэлээд би Иоханы Сайн мэдээний 3-н 16-г гаргаж “ Зүгээр л уншаад үз. Тэгээд юу гэж байна хэлээч” гэсэн. Тэр залуу Иохан 3:16-г уншчихаад “Би ойлгохгүй ээ гэж хэлсэн биз дээ. Зөвхөн санваартан л үүнийг тайлбарлаж чадна” гэж чин сэтгэлээсээ хэлж билээ. Энэ бол орчин цагийн залуу хүн. Харин түүний Библид хандах хандлага нь дундад зууны үеийн итгэгчийнхтэй адил байсан юм.
Хэрэв Ертөнцийн Эзэний хүсэл зоригийг зөвхөн сүмийн удирдлагаар дамжуулж л мэдэж болдог юм бол жирийн итгэгч хүн Библид анхаарлаа хандуулахынхэрэг юм байна?. Тэгэхээр дундад зууны үеийн теологт Бичээсийг биш харин сүмийн шатлан захирах ёсыг алдаа мадаггүй нэр хүнд хэмээн үздэг байсан байна.
Бид дундад зууны үеийн байдал ямаршуу байсныг олж мэдлээ. Тэгэхээр Бичээс болон сүмийн эрх мэдлийн талаарх эхэн үеийн протестантуудын байр суурийг ойлгож болохоор боллоо.
Чухамхүү энд л католик болон протестантуудын зөрчлийн учир шалтгаан оршиж байгаа юм. Сүмийн хувьд Библи чиглүүлэн удирдах эрх мэдэл нь байх уу? Эсвэл сүм өөрийн эрт эдүгээгийн нэр хүндээр сүмийг удирдах уу?
Одоо бид Бичээсийн эрх мэдэл ба сүмийн эрх мэдлийн талаарх протестант үзэл баримтлалыг авч үзье.
Католик сүм зарим нэг асуудлаар хэт туйлширсан байр суурьтай байсныг өмнө нь бид үзсэн билээ. Иймэрхүү байр суурь алдаатай гэж үзсэн протестантууд Бичээсийн тэнгэрлэг эх сурвалж, утга санаа болон ойлгомжгүй байдлын тухай сүмийн сургаалыг эргэн харахаар шийдсэн байна.
Онгод
Шинэчлэгчид дундад зууны үеийн теологчдын нэг адил Бичээс тэнгэрлэг эх сурвалж болон хүний оролцоотой бий болсон гэдгийг ойлгож байсан юм. Нэг талаас Библийг Ертөнцийн Эзэн ер бусын байдлаар өгсөн. Лютер, Цвингли, Кальвин нар Библи тэнгэрлэг онгодоор бичигдсэн гэдэгт эргэлзээгүй. Тэд төлөөлөгч Пуулийн “Бичээс бүр Ертөнцийн Эзэний амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай.” гэж хэлснийг тун нухацтай хүлээн авсан байдаг. Бичээс нь Ертөнцийн Эзэнээс өөрийн хүмүүстээ өгсөн туйлын найдвартай онцгой илчлэлт юм гэж энэ хэсэг сургаж байна.
Дээдийн Дээд Эзэний мутар Бичээсийг алдаа мадгаас хамгаалж байсан гэж шинэчлэгчид итгэж байсан юм. Ертөнцийн Эзэн Бичээсийг бичсэн хүмүүст ер бусын байдлаар өнгөрсөн одоо ба ирээдүйн талаарх мэдээллийг өгсөн. Тэдний бичсэн бүхэн үнэн байхаар Ертөнцийн Эзэн удирдсан. Тэнгэрлэг онгод нь туйлын маргашгүй нэр хүнд, эрх мэдлийг Бичээст олгодог.
Шинэчлэгчид Библийн номуудыг бичсэн хүмүүсийн оролцоог хүлээн зөвшөөрч байснаараа дундад зууны сүмийн алдааг тойрч гарсан байна. Библи зүгээр тэнгэрээс унаад ирээгүй, харин хүн төрөлхтний түүхийн явцад хүмүүсийн гараар бичигдсэн юм. Энэ ойлголт Есүс болон Библийг бичсэн хүмүүсийн Бичээст хандаж байсан хандлагатай адил байна. Матай 22-н 41-44-т гардаг хэсгийг санацгаая:
“Та нар Христийн тухай юу гэж боддог вэ? Тэр хэний Хүү вэ? “ гэж асуухад тэд:- Давиадынх гэцгээв. Тэр тэдэнд: -тэгвэл яагаад Давид Сүнсээр Түүнийг Эзэн гэж дуудаад: -Эзэн миний Эзэнд “Би чиний дайснуудыг хөл дор чинь тавих хүртэл Миний баруун гарт залрагтун” гэсэн юм бэ? … гэв.
Есүс Дуулал 110:1-г иш татаж фарисайчуудыг мухардалд оруулж байна. Тэгэхдээ үүнийг бичсэн Давидыг шууд хэлж байна. Мешиах Давидын удам байна гэдгийг фарисайчууд ба Есүсийн хэн хэн нь зөвшөөрч байна. Гэхдээ Израйлийн хаан Давид өөрийн удмыг зүгээр нэг Эзэн гэж хэлээгүй ээ.
Тэгвэл чухам яагаад Давид өөрийн үр удмыг ингэж нэрлэх болсныг тайлбарлаач гэж Есүс фарисайчуудад хэлж байна. Өөөр хэлбэл библийн текстийн утга санаа нь бичсэн хүмүүсийн амьдралтай холбоотой байна. Үүнийг л Есүс ашиглаж байна. Библид ийм жишээ олон бий. Мөшэх, Исаиа, Иеремиа, Давид, Пууль гэхчилэн Ертөнцийн Эзэний үгс өгөгдсөн олон хүний амьдралаас ийм жишээг харж болно.
Тэгэхээр Бичээс нь бодит амьдрал дээр түүхэн тодорхой нөхцөл байдалд амьдарч байсан хүмүүсийн төлөө бичигдсэн юм аа гэсэн зөв дүгнэлтийг шинэчлэгчид гаргаж ирсэн байна. Бичээсийг зөв ойлгохын тулд итгэгчид түүний тэнгэрлэг эх сурвалжийн тухайд төдйигүй мөн түүний хүний түүхийн эх сурвалжийн талыг ухамсарлан ойлговол зохих юм.
Ертөнцийн Эзэний Үгэн дэх хүний оролцооны талыг олж харсан нь зөвхөн онол байсангүй. Энэ нь Бичээсийн утга санааг ойлгоход нь шинэчлэгчдэд нөлөөлсөн байна.
Утга санаа
Шинэчлэгчид Библиэс нууцлагдмал утга санааг хайж байдаг католикуудын жишээг дагасангүй. Тэд библийг тайлбарлахдаа шууд утга буюу библийг бичсэн хүмүүс сонсогч уншигчиддаа чухам юу хэлэхийг хүссэн байна вэ гэдгийг харгалзан үзэхийг хичээсэн байна.
Шинэчлэгчид Бичээст хандаж байсан дундад зууны үеийн хандлагаас нэгмөсөн салсан гэж бодож болохгүй юм. Сонгодог поливалентын шинж шинэчлэгчдийн бүтээлээс ч цухалзаж байсан юм. Жишээ нь Дуулалд хийсэн Лютерийн тайлбараас энэ байдлыг харж болох юм. Гэхдээ л шинэчлэгчид библийг бичсэн хүмүүсийн хэлэх гэж байсан санааг илүүтэй харгалзан үздэг байжээ. Олонх тохиолдолд тэд тухайн хэсгийн эх утгад тулгаарладаг байсан байна. Түүхэн тал протестантуудын хувьд Бичээсийг тайлбарлах чухал хүчин зүйл болж байлаа.
Тухайн текстийн шууд утгыг илүүтэй анхаарч үзэх энэхүү арга нь Баруун Европт Сэргэн мандлын үе буюу 15-р зуунд үүсч бий болсон гэдгийг санавал зүгээр.
Тэр үед Грек Ромын урлаг утга зохиолыг дахин сонирхох болсон бөгөөд эндээс сэргэн мандал гэсэн нэр томъёо бий болжээ. Энэ явдал Шинэчлэлийн өмнөхөн болсон юм. Сэргэн мандлаас өмнө эрдэмтэд грекийн утга зохиолтой голдуу л орчуулгаар танилцаж байсан бөгөөд тэдгээрийг хэрхэн яаж тайлбарлахын сүм хянаж байсан байна.
Тэр үед сүм үндсэндээ Платон, Аристотель болон бусад зохиогчдыг өөрийн нөмөрт аваад байсан бөгөөд тэдгээр зохиолчдын бүтээлийг христ итгэлийн сургаалыг дэмжин тэтгэх зорилгоор ашиглаж байжээ. Харин Сэргэн мандлын үед олон эрдэмтэд нэн эртний өвийн судалгааг сүмийн оролцоогүйгээр хийхийг хүсэх болсон байна. Тэдний энэ эрмэлзлийг ойлгож, дэмжиж туслах ивээн тэтгэчид ч гарч иржээ. Үүний дүнд эртний зохиол бүтээлийг зохиогчдынх нь хэлэх гэсэн санаагаар тайлбарлах болсон байна. Алдартай бүтээлүүдийг тайлбарлахдаа түүхэн ач холбогдлыг нь илүүтэй анхаарах болсон нь сүмийн сургаалаас эрс ялгагдах болсон байна.
ҮҮний зэрэгцээ Библийг иврит болон грек хэлээр гаргах болсон нь түүнийг тайлбарлах ажилд нэлээд өөрчлөлт бий болгосон юм. Өмнө нь сүмийн ягшмал номлолыг дэмжих зорилгоор сүмийн хяналт дор Библийг тайлбарлаж байсан бол Сэргэн мандлын зарчмаар олон судлаачид, хамгийн түрүүнд протестантууд Бичээсийг сүмийн хяналтгүйгээр унших болжээ. Мөн Бичээсийг тайлбарлахдаа түүхэн эх утгыг нь харгалзан үздэг болсон байна.
Эх утга, шууд утгыг тайлбарын үндэс суурь болгосон протестант хандлага нь Бичсээийг ойлгох явдалд чухал өөрчлөлтийг бий болгосон юм. Бичээсийн ямар ч хэсэгт цорын ганц тов тодорхой утга санаа байдаг гэж протестантууд нотлох болжээ. Энэ тухай Вестминстерийн итгэлийн тунхагийн 1р бүлэг 8-р зүйлд,
…аливаа текст үнэн бөгөөд бүрэн бүтэн зөвхөн ганцхан утгатай байна.
гэсэн байдаг: Ийм ойлголтыг бид унивалент гэж нэрлэнэ.
Мэдээж протестантууд Библийн хэсэг нь шууд утгыг дүгнэснээс хамаагүй илүү ихийг хэлдэг гэдгийг ойлгож байгаа. Бичээсийн текстүүд нь бичсэн хүний оюун санаанаас давж гарсан христ итгэлийн үнэнийг илэрхийлсэн байж болно. Гэхдээ тэдгээр нь шууд утгатай нийцэж байдаг учраас Бичээсийн нэг бүхэл, үнэн, бүрэн бүтэн утга санааг бий болгодог.
Мэдээж протестантууд Библийн хэсэг нь шууд утгыг дүгнэснээс хамаагүй илүү ихийг хэлдэг гэдгийг ойлгож байгаа. Бичээсийн текстүүд нь бичсэн хүний оюун санаанаас давж гарсан христ итгэлийн үнэнийг илэрхийлсэн байж болно. Гэхдээ тэдгээр нь шууд утгатай нийцэж байдаг учраас Бичээсийн нэг бүхэл, үнэн, бүрэн бүтэн утга санааг бий болгодог. Библийн тодорхой байдлын тухай протестант сургаал бий болоход хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн байдаг.
Нэгдүгээрт, хэвлэх төхөөрөмж бий болсноор Библи олон түмэнд хүртээмжтэй болжээ. Иймээс итгэгчид өөрсдөө Бичээсийг уншаад католик сүм Бичээсийг ойлгомжгүй хэмээн үзэж байгаа нь зөв эсэхийг тодорхойлох боломжтой болсон байна. Хоёрдугаарт, зарим хүмүүс зүрх зориг гарган Библийг энгийн хүмүүсийн хэлээр орчуулсан нь түүний ойлгомжтойг үнэлэх боломжтой болгожээ. Гуравдугаарт, шууд утгыг анхаарах болсноор теологчид судалж шалгаж байж өөрсдийн тайлбарыг хийх боломжтой болсон. Сүм чухам ямар тайлбар өгөхийг хүлээж байх албагүй болжээ. Бичээсийг ийнхүү судлах болсон нь католик үзэл баримтлалаас ялгаатай буюу Библи ойлгомжтой гэсэн үзлийг бий болгожээ.
Тэр ч байтугай Лютер болон Шинэчлэлийг эсэргүүцэгч тууштай католик Эразм Роттердамский:
… тариачин Бичээсийг ойлгож чадна” гэж бичиж байлаа.
Иймэрхүү үйл явдлын дүнд протестантууд Библийн тодорхой байдлыг тунхаглаж, түүний нэр хүнд эрх мэдлийг сэргээсэн байна. Тэд Библийг эхнээс нь дахин уншиж католик сүмээс ойлгомжгүй хэмээн зарлаж байсан олон хэсэг үнэн чанартаа хангалттай тодорхой байгааг олж мэдсэн байна. Библийг судлах тусам сургаал нь улам бүр ойлгомжтой болж байгааг судлаачид ойлгож байлаа. Шинэчлэлийн эхэнд протестантууд сайн сайхан найдвараар дүүрэн байсан юм. Библийг унш тэгээд Ертөнцийн Эзэний илчлэлтэнд нийцэх өөрийн теологийг гарга. Бүгд тун энгийн санагдаж байсан байна.
Гэвч Библийг цааш нь судлах тусмаа, түүнийг бодитоор харах болсон протестантууд Библийн ойлгожтой байдлын түвшний талаар ярьж эхэлсэн байна. Зарим нэг хэсгийн утга санаа нөгөө хэсгүүдийнхээс илүү ойлгомжтой тодорхой байгаа нь илэрхий болж байлаа.
Мөн лютеранчууд нэг үзэл баримтлалтай байхад кальвинистууд нэг өөр, цвинглистууд бас өөр нэг үзэл баримтлалтай байгаа нь ч илэрхий болсон байна. Ийнхүү өмнөх үеийн өөдрөг үзлийг арай илүү боловсорсон үзэл халсан байна. Энэ нь гайхаад байх зүйл биш ээ.
Төлөөлөгч Петр хүртэл Бичээсийн зарим нэг хэсэг ойлгоход хэцүү байдаг гэсэн байна. Тэрээр өөрийн 2 дахь илгээлтийн 3-р бүлэг 16-р ишлэлд төлөөлөгч Пуулийн захидлуудын тухай бичихдээ:
“…ойлгоход хэцүү зарим зүйлс байдаг бөгөөд харанхуй мунхаг туйлбаргүй хүмүүс өөрсдийгөө сүйрүүлэн Бичээсийн бусад зүйлийг гуйвуулдаг шигээ тэдгээрийг мушгин гуйвуулдаг” гэсэн байна.
Тэрээр Пуулийн бүхий л захидлууд ойлгомжтой эсвэл тэдгээрийг бүгдийг нь ойлгоход түвэгтэй гээгүйг анхаараарай. Харин зарим нэг зүйлсийг ойлгоход хэцүү гэсэн байна.
Тэгэхээр дундад зууны сүмээс ялгаатай нь протестантууд Бичээсийг сүмийн эрх мэдлээс дээгүүр гаргаж тавьсан байна. Библи дэх Ертөнцийн Эзэний илчлэлт хаалттай биш ээ гэдгийг шинэчлэгчид ойлгож байсан юм. Тэд Бичээсийг ойлгож болно хэмээн нотолж үр дүнд нь Бичээсийн туйлын нэр хүнд эрх мэдлийг сүмийнхээс дээгүүрт сэрггэж чадсан байна.
Одоо бид эхэн үеийн протестантууд сүмийн эрх мэдлийн талаар ямар байр суурьтай байсныг авч үзэх боломжтой юм.
Сүмийн эрх мэдэл
Бичээсийн тэнгэрлэг гарал, утга санаа ба ойлгомжтой тодорхой байдлын тухай өөрсдийн ойлголтонд түшиглэсэн шинэчлэгчид Библийг теологийн цорын ганц алдаа мадаггүй нэр хүндийнх нь хувьд сэргээсэн байна. Гэхдээ протестантууд сүмийн эрх мэдлийг үгйүсгээгүй гэдгийг бид ойлговол зохино. Тэд сүмийн сургаалыг хүлээн зөвшөөрч байсан боловч түүнийг Бичээсийн сургаалд захирагдсан хоёрдогч хэмээн үзэж байсан юм.
Энд бид эхэн үеийн сүмийн эрх мэдлийн талаарх проестантуудын байр суурийг авч үзсэнийхээ дараа тухайн үеийнхээ теологийн талаар тэд ямар байр суурьтай байсныг үзэх хэрэгтэй юм..
Эртний сүмийн эрх мэдэл
Эхэн үеийн протестантууд Хуучин ба Шинэ гэрээний Бичээс нь сүмийн хувьд цорын ганц мадаггүй эрх мэдэл нэр хүнд юм гэж нотолж байсныг бид үзсэн. Гэвч хэдийгээр хачирхалтай санагдаж болох нь тэд сүмийн эцгүүд гэгддэг хүмүүсийн сургаал ба итгэлийн билэг тэмдгүүдэд томоохон ач холбогдол өгдөг байсан юм. Ариун Сүнс эхэн үеийн сүмд олон чухал үнэнийг нээж өгсөн бөгөөд тэдгээрийг орчин цагийн итгэгчид ч хүлээн зөвшөөрөх ёстой гэж тэд хатуу итгэж байв.
Өмнөх нэг хичээл дээр үзсэнчлэн шинэчлэгчид Сола Скрипче хэмээх уриан дор Бичээсийн нэр хүнд эрх мэдлийн төлөө зогсож байв. Харамсалтай нь сүмийн теологийн өв уламжлал эхэн үеийн протестантуудын итгэл үнэмшилд ямар байр суурь эзэлдгийг өнөөгийн олон итгэгч буруу ойлгоод байдаг. Энэ нь Сола Скрипче гэж чухам юу болохыг ташаа ойлгодогтой холбоотой юм.
Өнөөгийн итгэгчдийн олонх нь Сола Скрипчегийн тухай сургаалыг бидний хувьд Библиэс өөр нэр хүндтэй зүйл байхгүй гэсэн үг гэж ташаа ойлгодог. Гэвч Шинэчлэлийн үзэл баримтлал ийм байгаагүй, Сола Скрипче ч тэгж үзээгүй ээ. Сола Скрипчег баталгаажуулахдаа шинэчлэгчид Библи бол итгэгчдийн цорын ганц эрх мэдэл нэр хүнд гэж хэлээгүй ээ. Тэд Библийг цорын ганц маргашгүй нэр хүнд эрх мэдэл гэсэн юм. Бидэнд хачин санагдаж болох ч протестантууд Сола Скрипчегийн сургаалыг хамгаалахдаа бусад нэр хүндтэй сурвалжуудыг үгүйсгээгүй харин тэдгээрийг өндрөөр үнэлж байсан юм.
Эдгээр үзэл баримтлалын тухай Вестминстерийн итгэлийн тунхагт товчхон базаж хэлснийг иш татвал зүгээр юм. 1-р бүлэг 10-р зүйлд:
“Бичээст ярьж байгаа Ариун Сүнс нь дээд Шүүгч мөн. Итгэлтэй холбоотой аливаа маргаантай асуудлыг шийдэхдээ Түүнд хандах ёстой. Сүмүүдийн бүх тогтоол, эртний зохиолчдын үзэл бодол, хүний үг сургаал ба хувийн илчлэлтүүд Түүгээр шалгагдах ёстой. Түүний дүгнэлтэнд бид бүрэн дүүрэн итгэх ёстой” гэсэн байна.
“Бичээст ярьж байгаа Ариун Сүнс нь дээд Шүүгч мөн. Итгэлтэй холбоотой аливаа маргаантай асуудлыг шийдэхдээ Түүнд хандах ёстой” гэж энд онцлон тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл сүмийн бүх шийдвэр Бичээсийн шалгуурт нийцсэн байх ёстой. Энд юу гэж хэлснийг анхаарч хараарай. Библид ярьж байгаа Ариун Сүнс нь Дээд Шүүгч юм. Хэрэв хэн нэг нь Дээд Шүүгч юм бол дээд биш бусад шүүгч бас байнаа гэсэн үг. Ийм нэр хүндтэй зарим нэгнийг энэ хэсэгт тоочсон байгаа. Улиран одсон цаг хугацааны дарааллаар нь сүмүүд, эртний бичээч нар буюу сүмийн өвөг дээдсүүд, хүний үг сургаал буюу өнгөрсөн ба эдүгээгийн сүмийн бусад хүмүүсийн үг сургаал болон хувийн илчлэлтүүд буюу тухайн хэсгийн талаарх хувийн дотоод итгэл үнэмшлүүдийг нэрлэн жагсаасан байна. Вестминстерийн итгэлийн тунхаг нь тэдгээрийн нэр хүндийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэхдээ тэдгээрийг Бичээсийн туйлын нэр хүндэд захирагдсан хоёрдогч байр суурьт тавьсан байдаг.
Католик теологчид шинэчлэгчдийг сүмийн өвийг үгүйсгэлээ хэмээн буруутгадаг. Гэхдээ шинэчлэгчид Солоа Скрипчегийн тухай сургаалыг баримтлахдаа тийм юм хийгээгүй ээ.
Эхэн үеийн шинэчлэгчид нэг бус удаа өөрсдийн дүгнэлтэнд сүмийн өвөг дээдсийн үгнээс иш татсан байдаг . Кальвин өөрийн “Сургамж”-ийг хорь гаруй удаа засч янзлахдаа өвөг дээдсийн үгнээс улам бүр илүүтэй иш татаж байсан юм. Энэ номын нэг хэсэг сүмийн нэр хүндийн талаарх протестантуудын байр суурийг тун тодорхой нээн харуулсан байдаг.
Христ итгэлийн сургамжийнхаа 4 дэх номонд Кальвин ингэж бичсэн байна:
Сүмийн шийдвэрүүд ямар ч нэр хүнд, эрх мэдэлгүй юм уу гэж хэлж болох юм. Үгүй ээ эрх мэдэлтэй гэж би хэлнэ. Сүмүүдийг үгйүсгэж тэдгээрээс гаргасан баримт бичгүүдийг эхнээс нь төгсгөл хүртэл нь хүчингүй болгох гэж би хичээгээд байгаа юм биш ээ. Сүмүүдийг хэтэрхий дорд үзэж, бүр аль нэг сүмийн шийдвэрийг хүлээж авах уу үгүйсгэх үү гэдгийг итгэгч хүн бүр шийдэх хэмжээнд тавьлаа гэж намайг буруутгадаг. Тийм биш ээ. Гэхдээ тодорхой нэг сүмийн нэгдсэн чуулганы тогтоолын тухай ярихдаа, миний бодлоор бол, хэзээ, яах гэж, юуны учир энэ тогтоолыг гаргасан, хэн хэн оролцсон гэдгийг сайтар дэнслэн үзвэл зохино. Дараа нь маргаантай асуудал байвал Бичээстэй тулгаж үзэх хэрэгтэй юм.
Ингэхдээ сүмийн тодорхойлолт нь жинтэй, урьдчилсан мэдээлэл болохоор гэхдээ тухайн судалгаанд саад болохгүйгээр энэ бүхнийг хийх хэрэгтэй юм.
Энд хэд хэдэн чухал хэсэг байна. Нэгдүгээрт, Кальвин сүмийн нэгдсэн чуулганыг түүхэн нөхцөл байдалд нь авч үзэх хэрэгтэй гэж үзсэн байна. Тэдгээр нь Ертөнцийн Эзэний ээлжит бус шууд илчлэлт биш ээ. Түүхэн шууд утгыг анхаарлын төвд байлгах ёстой гэсэн хандлагыг сүмийн нэгдсэн чуулганы хувьд ч хэрэгжүүлэх ёстой. “Хэзээ, яах гэж, юуны учир энэ тогтоолыг гаргасан, хэн хэн оролцсон гэдгийг сайтар дэнслэн үзвэл зохино.”
Хоёрдугаарт, Сола Скрипчегийн зарчим Кальвиныг “сүмийн сургаалыг Бичээсийн шалгуураар дүгнэж үзэх ёстой” гэж хэлэхэд хүргэсэн нь гайхаад байх зүйл биш ээ. Түүнийхээр бол тэдгээр сургаал нь Бичээсээр шалгагдсан байх ёстой.
Гуравдугаарт, бидний судалгаанд маш чухал нэг зүйл байна. Өнгөрсөн үеийн сургаалууд нь урьдчилсан мэдээлллийн хэмжээнд харагдах ёстой. Өөрөөр хэлбэл сүмийн үзэл бодол нь урьдчилан харсан байх ёстой. Тэдгээрийг Бичээсийн судалгаа тайлбар алдаатай хэмээн нотлоогүй бол хэрэглэх ёстой юм.
Ийм ухаалаг хандлага хэт радикалуудаас бусад Кальвины үеийнхэнд нийтлэг байсан байна. Тэдний олонх нь сүмийн эцэг дээдсийн сургаал, сүмийн нэгдсэн чуулгануудын тогтоол шийдвэрийг нэр хүндтэй хэмээн үзэж байсан, гэхдээ зөвхөн Бичээсийн эрх мэдэлд захирагдсан нөхцөлд л тэдгээрийг хүлээн зөвшөөрч байсан юм.
Тэгвэл протестантууд тухайн цагийнхаа сүмийн нэр хүндийн хувьд ямар байр суурьтай байсан юм бол оо? Тэдний бодлоор тухайн үеийнхээ теологийн маргаант асуудалд тэд болон тэдний үеийнхэн ямар эрх мэдэлтэй байсан юм бол оо?
Католик сүм тэр үед алдаа дутагдалгүй Ромын Пап тэргүүтэй амьд эрх мэдлийн бүхэл бүтэн системийг бий болгоод байсныг бид өмнө нь үзсэн. Шинэчлэл энэхүү системийг үгүйсгэсэн юм. Протестантууд зөвхөн Библийн эрх мэдлийг л маргашгүй хэмээн хүлээн зөвшөөрч байсан. Пап, сүмийн чуулганууд болон сүмийн бусад эрх мэдлүүд төөрөгдөлд орох, алдаа дутагдал гаргах магадлалтай учраас тэдний эрх мэдэл нэр хүнд Бичээсийн нэр хүндэд захирагдах ёстой.
Протестантууд сүмийн хэргэм зэрэгт багш нарт хүндэтгэлтэй ханддаг байсан. Тэдгээрээс олон хүн шинэчлэлийн теологийг боловсруулахад хувь нэмрээ орлуусан байна. Урсгал чиглэл бүрийн протестантууд өөрийн тунхаг, катехизис болон итгэлийн билэг тэмдгийг гаргаж ирсэн бөгөөд тэдгээрийн сүм дэх нэр хүндийг тэд хоёрдогч хэмээн хүлээн зөвшөөрч байлаа.
Тухайн цагийнхаа хэргэм зэрэгтэй теологчдод протестантууд хүндэтгэлтэй хандаж байсан нь Христийн дагалдагч нар Ертөнцийн Эзэнээс сүмд өгсөн эрх мэдлийг хүндэтгэх ёстой гэсэн библийн сургаалд тэд үнэнч байсантай холбоотой.
Үүнийг нотлох нэг жишээ харъя. Титэд илгээсэн захидлын 2-р бүлгийн 1ба 15-р ишлэлд Пууль дараах зааврыг өгч байна.
харин чи эрүүл сургаалд тохирох зүйлсийг ярь…. Эдгээрийг бүхий л эрх мэдэлтэйгээр ярь, ухуул, зэмлэ. Хэн ч чамайг бүү басамжлаг.
Эхэн үеийн протестантууд Бичээсийн олон хэсэгт сүмийн эрх мэдэлд боломжийнхоо хэрээр захирагд гэж сургадгийг мэддэг байсан. Теологийг бий болгох нь нэг юм уу бүлэг хүний хийдэг ажил биш юм.
Сүм ба Библийн эрх мэдэл нэр хүнд ийнхүү хослох нь симпир риформанда хэмээх латин урианд тусгалаа олсон байдаг. Энэ бол “Шинэчлэлийн сүм ямагт шинэчлэлийн үйл явцад оршдог” гэсэн урианы товчилсон хэлбэр юм. Заримдаа би “Шинэчлэлийн теологт теологийн төгс томъёоллыг шаардах нь хангалттай шинэчлэгдээгүйн шинж” гэж хэлдэг юм. Өөрөөр хэлбэл шинэчлэлийн сүм нь сүмийн эрх мэдэл Бичээсийн байнгын хяналт дор байх ёстой гэдгийг ухамсарлаж байдаг.
Бичээс болон сүмийн эрх мэдлийн талаар дундад зууны католик сүм ба эхэн үеийн шинэчлэгчид ямар байр суурьтай байсныг бид үзлээ. Бидний үзэх дараагийн асуудал бол өнөөгийн протестантууд ямар байр суурьтай байх ёстой вэ? Бичээс ба сүмийн эрх мэдлийн талаар бид ямар ойлголтой байх ёстой вэ?
Бид Бичээст хандах хандлагын тухайд үзээд дараа нь сүмийн теологт хандаххандлагын талаар үзнэ. Эхлээд Бичээсийн талаар ярилцъя.
Судалгааныхаа эхэнд бид дахин Бичээсийн тэнгэрлэг эх сурвалж, утга санаа ба тодорхой байдалд анхаарлаа хандуулъя. Шинэчлэлийн уламжлалд хамаатай хэмээн тооцогдох хэд хэдэн үзэл баримтлал бий. Бичээсийн тэнгэрлэг эх сурвалжийн тухай өнөөгийн ойлголтоос эхлэе.
Онгод
өөрийгөө протестант хэмээн нэрлэдэг хүн бүр Бичээсийн тэнгэрлэг эх сурвалжтай хэмээн үзэх ёстой. Гэхдээ энэ сургаалыг хэрхэн яаж томъёолох вэ гэдэгт багагүй будлиан бий гэдгийг хэлэх нь зүйтэй юм.
Өнөөгийн протестантуудын дунд хамгийн наад зах нь гурван үзэл баримтлал байдаг. Тэдгээрээс хэт туйлширсан хоёр нь тэнгэрлэг онгодыг романтик эсвэл механик хэмээн үздэг. Харин тэдгээрийн дундаж үзлээр бол тэнгэрлэг онгод нь амин онгод байдаг хэмээн үздэг байна.
Илүү либерал протестантууд голдуу романтик онгодын үзлийг баримталдаг. Үнэндээ энэ нь Шексдир, Рембрандт эсвэл Бахын тухай ярихдаа бидний хэлээд байдаг тэр л онгод юм. Ертөнцийн Эзэн библийн зохиогчдыг ном бичихэд хүргэсэн, гэхдээ тэднийг удирдаагүй. Өөрөөр хэлбэл Бичээс нь хүмүүсийн үзэл бодлын илэрхийлэл. Тйим учраас түүнд алдаа байж магадгүй. Тэгэхээр тэр сүмээс дээгүүрт тавигдах эрх мэдэл байж чадахгүй юм. Шинэчлэлийн амьсгалаар цааш урагшлахыг хүсч байгаа хүн ийм хандлагыг хүлээх авах аргагүй гэдгийг нотлох хэрэггүй биз ээ. Ийм хандлага нь Библийн алдаа мадаггүйд, түүний дээд эрх мэдэлд итгэдэг итгэлээс болон Сола Скрипчед үнэнч байдаг протестант хандлагаас няцна гэсэн үг юм.
Өөр нэг туйлширсан үзэл баримтлал бол механик онгодын тухай санаа юм. Үүнийг заримдаа “тушаал дорх онгод” гэж нэрлэдэг. Энэ үзлээр бол библийн номуудыг бичигчид нь ямар ч идэвхгүй байсан болдог. Тэгэхээр Ертөнцийн Эзэн Библийн автор болж харин зохиогчид нь дуулгавартай бичээчээс өөр хэн ч биш болж таардаг байна. Ийм хандлага Сола Скрипчегийн зарчмаас гаждаг. Учир нь зохигчийн түүхэн нөхцөл байдал ба текстийн эх утгыг үгүйсгэдэг байна. Шинэчлэгчдийн тэмдэглэн хэлж байснаар, хэрэв шууд утгын хэм хэмжээг үгүйсгэвэл Библийн утга санаа тодорхйлохын аргагүй болж, улмаар түүнийг амьдралдаа удирдамж болгох боломжгүй болох юм. Бид өөрийн гэсэн утга агуулгыг түүнд оруулах ёстой болж улмаар Библи теолог дахь дээд эрх мэдэл болж чадахгүйд хүрнэ.
Өнөөгийн шинэчлэлийн теологи нь романтик ба механик онгодын тухай үзэл баримтлалын аль алинаас нь хол байх ёстой юм. Харин онгодын амин шинж чанарын тухай үзэл санааг хатуу баримтлах хэрэгтэй. Ертөнцийн Эзэн хүмүүст Библи бичих сэдэл өгч, тэдний бичсэн нь алдаа мадаггүй эрх мэдэлтэй байхын тулд тэднийг удирдаж байсан байна. Гэхдээ Ертөнцийн Эзэн хүмүүсийн өөрийнх нь санаа бодол, эрмэлзэл, сэтгэл мэдрэмж болон теологийг үгүй хийгээгүй. Тэнгэрлэг ба хүний тал амин уялдаатай байна. Библи Ертөнцийн Эзэний мөнхийн үнэнийг хүний гараар бичигдсэн, соёлтойгоор нөхцөлдсөн текстээр илэрхийлдэг. Библийн бүх сургаал ямар ч цаг үед тохирдог, гэхдээ тодорхой нөхцөл байдлын хам сэдэвт өгөгддөг байна. Амин онгодын тухай шинэчлэлийн байр суурь нь Библийн тэнгэрлэг ба хүний тал, түүхэн ба хэтэдсэн талыг онцлон тэмдэглэсэн байдаг. Бичээс алдаа мадаггүй, түүний сургаал нь сүмд нээлттэй юм.
Бичээсийн амин онгодын тухай концепци нь шинэчлэлийн эхлэлийг тавьж улмаар түүнийг урагш хөтөлсөн тэрхүү зарчмуудтай нийцэж байна. Үүнийг шинэчлэлийн хөгжлийн талыг баримтлагчид олж харах нь дамжиггүй.
Шинэчлэлийн уламжлалыг баримтлагч өнөөгийн теологчдын хувьд Бичээсийн утга санааны мөн чанарыг олж мэдэх нь зайлшгүй чухал юм.
Утга
Энд янз бүрийн хандлага байдаг бөгөөд тэдгээрийн зарим нь шинэчлэлийн үзэл баримтлалаас хэтэрхий хол байдаг. Хэт туйлширсан нь орчин цагийн поливалент ба хялбарчилсан унивалент гэж нэрлэж болох хандлагууд юм. Харин дундаж байр суурийг нэгдсэн унивалент эзэлдэг. Эхлээд орчин цагийн поливалент гэж чухам юу болохыг үзье.
Сүүлийн арваад жилд теологчид поливалент буюу библийн текстүүдийн олон утга санааны талаар ярих болжээ. Гэвч сонгодог поливалентийн онолоор олон утга санааг Библийн тэнгэрлэг эх сурвалжтай холбоотой хэмээн тайлбарладаг бол орчин цагийн поливалент нь тухайн хүний хэлийг үл ойлгох явдлыг онцлон тэмдэглэдэг байна.
Ийм маягаар библийн текстүүд нь судлаачдын санаа бодлоо дүүргэдэг сав болж байгаа юм. Сав тодорхой хэлбэртэй байдгийн адилаар текстийн дүрэм зүй утга санааны тодорхой хэмжүүрийг тогтооно. Энэ хэмжүүрийн хүрээнд тодорхой утга санааг Библийн тайлбарлагчид өгнө.
Иймэрхүү ойлголт нь Шинэчлэлийн үзэл баримтлал болсон шууд утгын хэм хэмжээг анхаарч үзэхээс татгалзахад хүргэдэг байна. Тэгэхээр эх буюу шууд утгыг анхаарч үзэлгүйгээр тухайн текстэнд өөрийн үзэл бодлыг оруулах ёстой болж байна. Ийм үзэл баримтлал нь Бичээст өөрийн санааг суулгах эрхийг хүмүүст өгснөөр Бичээсийн эрх мэдлийг огт үгүй болгодог учраас бидний хувьд хүлээж авах боломжгүй юм.
Энэ байр суурины эсрэг үзэл санаа бол хялбарчилсан унивалент юм. Энэ үзэл баримтлал нь текст бүрийн нэг л утга санааны тухай зөв зүйтэй өгүүлдэг боловч тэрхүү утга санааг хэтэрхий хялбарчилдаг байна. Жишээ нь Иохан 3:16-г авч үзье:
Эзэн энэ ертөнцийг үнэхээр хайрласан учраас цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй харин мөнх амьтай болох юм.
Энэ үзэл баримтлалаар бол “энэ маш энгийн ишлэл байна. Бидний Христэд итгэ гэж хэлж байна” гэж тайлбарлаж болох нь.
Энэ нь зөв л дөө. Гэхдээ л ишлэлийн утга санаа хараахан бүрэн биш байна. Энд Ертөнцийн Эзэний агуу их хайрын тухай, Христ хүний биеэр ирсэн тухай, Түүний үхэл ба амилалтын тухай, ертөнцийн тухай, мөнхийн шийтгэл ба мөнхийн амьдралын тухай өгүүлж байна. Библийн сургаал нь олон янзын харилцан уялдааны систем байдаг учраас өөр хэсэгт илүү өргөн хүрээтэй илэрхийлэгдсэн сэдвүүдийг анзаарагдамгүй байдлаар хөндсөн байдаг. Тэгэхээр энэ ишлэл үнэхээр нэг утгатай боловч бидний хэлж чадах ямарваа утга агуулгаас хальж гарч байна.
Бичээсийн утга санаа нь ямагт бидний тайлбараас давж гардаг тйим өргөн хүрээтэй гэдгийг бид олж харахгүй бол том аюул тулгарч байгаа нь тэр. Бид Библийг өөрийнхөөрөө тайлбарлаж түүнийгээ Библи гэж хэлэхэд хүрнэ. Бид өөрсдийн тайлбарт Библийн нэр хүндийг нааж, Библи бидний тайлбараас дээгүүрт оршино гэсэн Сола Скрипчегийн зарчмыг үгйүсгэх болно.
Нэгдсэн унивалентын гол байр суурь нь эхэн үеийн Шинэчлэлийн байр суурьтай тохирч байдаг. Энэхүү байр суурийг Вестминстерийн итгэлийн тунхагийн 1-р бүлгийн 9-р зүйлд:
“Хэрэв Бичээсийн аль нэг хэсгийн үнэн зөв, бүрэн бүтэн утга санаанд эргэлзэж байгаа бол /аль ч хэсэг олон утгагүй харин нэг л утга санааг агуулсан байна/ энэ тухай илүү тодорхой өгүүлж байгаа бусад хэсгийн тусламжтайгаар тухайн хэсгээ нухацтай судалж тайлбарлавал зохино” гэсэн байна.
Ийм ойлголтоор бол Бичээсийн хэсэг бүр нэг утгатай, гэхдээ энэ утга нь олон талтай бөгөөд бүхэл Бичээстэй харилцан уялдаатай байна.
Нэгдсэн унивалент байр суурийг баримталснаар бид Библийг тодорхой эрх мэдэлтэй утга санаатай гэдгийг нотолно. Харин Библид өөрийн санааг оруулахыг хүлээх хэрэггүй юм. Ийм байр суурь нь Бичээсийг ягшмал номлолын конспектийн түвшинд хүргэхгүй. Учир нь Бичээсийн хэсэг бүрийн утга санаа нь бүхэл Бичээстэй нягт уялдаатай байдаг. Бичээсийн хэсэг бүрийн эрх мэдэл нэр хүнд нь бидний теологийн аливаа дүгнэлтээс дээгүүр оршино. Нэгдсэн унивалентийн байр суурь нь Бичээсийг улам бүр судалж, эрүүл теологийг бүрдүүлэх боломжийг олгодог.
Одоо бид Библийн тодорхой ойлгомжтой байдлын тухай орчин цагийн үзэл баримтлалын талаар ярилцах боломжтой боллоо.
Ойлгомжтой байдал
Хэт туйлширсан үзлээр бол Библийн утга санаа нэг бол хаалттай, нэг бол бүрэг төгс ойлгомжтой байдаг гэж үздэг. Харин шинэчлэлийн байр сууринаас бол тодорхой байдлын түвшний тухай ярих хэрэгтэй юм.
Бичээсийн утга санаа биднээс хаалттай байдаг гэж үздэг протестант хүнийг өнөөдөр ч олж болох юм. Тэд өөрчлөлт ба орчин цагийн тайбарын чиг хандлагыг дагаж Библийг бусад уран зохиолын нэг адилаар өөрөө өөртэйгөө зөрчилддөг, өөрөө өөрийгөө хамгаалдаг маягийн юм ярьдаг. Тэдний бодлоор бол Библийг судалсан түүх өчнөөн түвэгтэй асуудлыг гаргаж тавьснаар өнөөдөр чухам юуг зүйтэй гэж ойлгохд бэрх болсон байна.
Тийм ээ, аливаа мэдээллийг дамжуулахад тодорхой байх эсэх нь янз бүр байдгийн нэг адил Библид ч тодорхой байдлын янз бүрийн түвшин бий. Гэхдээ Библиэс юу ч ойлгох боломжгүй гэж нотлох нь утгагүй хэрэг. Тэнд олон зүйл тун тодорхой байдаг. Библийн утга биднээс хаалттай байдаг гэж нотлох нь Шинэчлэлийн байр суурьтай зөрчилдөх бөгөөд хэрэв бид Шинэчлэлийн замаар урагшилъя гэж байгаа бол ийм туйлшралаас хол байх хэрэгтэй юм.
. нөгөө талаас, зарим нэг протестантууд Бичээс бүхэлдээ тун тодорхой утга санаатай гэж үздэг. Утга санаа нь тун тодорхой учраас амархан ойлгочихно гэж тэд үздэг. Ийм байр суурийг баримтлагчид нь өөрсдийн явцуу хүрээнээс гаднах аливаа тайлбарыг ямар ч бодлогогүйгээр хаяж орхидог.
Өнөөгийн амьдралын бодит байдал аливаад эргэлзэх хэрэгтэйг шаардаж байна. Тэгэхээр юу ч болж байсан Бичээсийг үл итгэгчид болон увайгүй хүмүүсээс хамгаалах гэсэн хүслийг ойлгож болох юм. Гэхдээ Библийн тодорхой байдлын тухайд хэт хялбарчилсан хандлага нь Библийн зарим хэсгийг ойлгоход хэцүү, эсвэл бараг л боломжгүй гэж үздэг Шинэчлэлийн байр суурьтай нийцэхгүй.
Дээрх хэт туйлширсан хандлагуудын дунд тодорхой байдлын түвшинг харгалзан үздэг үзэл баримтлал бас бий. Энэ байр суурийг Весминстерийн итгэлийн тунхагийн 1-р бүлэг 9-р зүйлд тодорхойлохдоо:
“Бичээст өгүүлсэн зүйлс тэр бүрий бүгд энгийн, бүгдэд ойлгомжтой байдаггүй. Гэвч аврагдахад юуг мэдэж, дагаж мөрдөх ёстой, юунд итгэх ёстойг Бичээсийн зарим хэсэгт тун тодорхой нээж өгсөн байдаг бөгөөд тэгснээр энэ бүхнийг зөвхөн эрдэмтэн мэргэд төдийгүй ердийн арга барилыг эзэмшсэн энгийн хүмүүс ч хангалттай ойлгох чадвартай байна” гэжээ.
Аврагдахынтулд яах ёстойг зарим хэсэгт тун тодорхой нээж өгсөн гэдгийг итгэлийн тунхаг онцлон тэмдэглэж байгааг анхаараарай. Мөн бусад хэсгүүд нь тэр бүрий ийм тодорхой ойлгомжтой байгаад байдаггүй гэдгийг ч хүлээн зөвшөөрсөн байна. Өөрөөр хэлбэл Библийг бүхэлдээ тун ойлгомжтой эсвэл бүхэлдээ огтхон ч ойлгомжгүй гэж хэлэх боломжгүй юм.
Өмнөх хичээлээрээ бид теологийн янз бүрийн дүгнэлтэнд итгэх итгэлийн түвшний талаар ярилцсан. Конусны доод хэсэгт нэг их хатуу бариад байдаггүй итгэл үнэмшил маань байдаг. Учир нь бид тийм ч итгэлтэй биш байгаа хэрэг. Орой хэсэгт нь орших дүгнэлтүүдэд бид хатуу итгэдэг. Учир нь тэднээс няцах нь христ итгэлээсээ няцахтай адил хэрэг болно. Харин конусын дунд хэсэгт та бидний их бага хэмжээгээр итгэдэг бусад зүйлс оршин байдаг.
Тэгвэл яг ийм байдлаар Библийн тодорхой байдлыг төсөөлж болох юм. Библийн сургаалд ойлгоход бэлтгэл шаардаад байдаггүй олон зүйл бий. Түүний нэг жишээ нь авралын асуудал. Итгэлийн тунхагт хэлсэнчлэн “энэ бүхнийг зөвхөн эрдэмтэн мэргэд төдийгүй ердийн арга барилыг эзэмшсэн энгийн хүмүүс ч хангалттай ойлгох чадвартай байна” Энэ ангилалд Бичээсийн нэлээд том хэсэг хамрагдана.
Ертөнцийн Эзэн орчлон ертөнцийг бүтээсэн, хэзээ нэг цагт Абрахаам, Мөшэх, Давид нэртэй хүмүүс амьдарч байсан, израйлийн ард түмэн Египетэд байсан, дараа нь боолчлогдсон гэдгийг ойлгоход тун амархан. Есүс Назаар хотод өссөн, апостлууд амьдарч байсан гэдгийг Шинэ гэрээ тун тодорхой өгүүлсэн байдаг. Үүнчлэн ямар нэг боловсрол, хүч чармайлт шаардаад байхгүйгээр ойлгомжтой зүйлс олон бий.
Нөгөө талаас, зөвхөн эртний түүх, шүүмж судлал, грек ба иврит хэл судлал, теологи ба тайлбар судлалаар дагнан ажилладаг эрдэмтэд л мэдэх зүйлс бас бий. Жишээ нь эсхатолог буюу эцсийн өдрүүдийн асуудал, эсвэл Эхлэл номын түүхэн ач холбогдол мэтийг хэлж болох юм. Энд арай өндөр боловсрол хэрэгтэй бөгөөд ихээхэн хүч чармайлт гаргаж байж л ойлгомжгүй байсан олон зүйлсээс ойлгож болох юм.
Эцэст нь эрдэмтэд хичнээн чармайгаад ч ойлгомжгүй хэвээрээ байгаа зүйлс Бичээст байна. Хаад болон Шастир номуудыг эсвэл Сайн мэдээний номуудыг зэрэгцүүлж үзээд адил төстэй хэсгүүдийг дүйцүүлэх гэж хичээгээд ч олон зүйл ойлгогдохгүй үлддэг. Олон талд амжилт олж байгаа ч шийдэгдээгүй зүйлс бас байсаар л байгаа.
Тийм учраас Бичээсийг судлахдаа бид зарим нэг зүйлс бусдаасаа илүү ойлгомжтой гэдгийг мартах ёсгүй. Ингэж байж л бид Бичээсийн эрх мэдэл нэр хүнд гэж чухам юу болохыг ойлгоно. Бичээс бүхэлдээ эрх мэдэлтэй гэдэг нь маргаангүй. Гэвч түүний мадаггүй зөв удирдамжийг дагаж мөрдөх бидний чадвар Бичээсийг хэрхэн ойлгож байгаагаар хязгаарлагддаг байна. Тэгэхээр Шинэчлэлийн уламжлалд үнэнч байхын тулд Библийн ойлгомжтой байдлын тухайд хэт туйлширсан үзэл баримтлалаас зайлсхийх хэрэгтэй юм. Түүнчлэн Бичээсийн янз бүрийн хэсэг янз бүрийн түвшинд ойлгомжтой байдаг гэдгийг ухамсарлах хэрэгтэй.
Одоо библийн текстийн тэнгэрлэг онгод, утга санаа, ойлгомжтой байдлын тухай сургаалыг санахын сацуу дараагийн асуудлаа авч үзье.
Орчин үеийн сүмийн нэр хүнд эрх мэдлийн тухайд шинэчлэлийн теологи ямар байр суурьтай байдаг вэ? Бид эхэн үеийн сүмийн нэр хүндийн тухай байр суурийг авч үзээд дараа нь өнөөгийнсүмийн нэр хүндийнасуудлыг авч үзнэ.
Ариун Сүнс эхэн үеийн сүмд олон үнэнийг нээж өгсөн гэдгийг протестантууд олйгож байсан тухай бид үзсэн. Тэд сүмийн өвөг дээдсийн үг сургаал, сүмийн нэгдсэн чуулгануудын тогтоол шийдвэрүүд, сүмийн өвд хүндэтгэлтэй хандаж тэдгээрийг урьдчилсан эргэцүүлэл үзэл бодол хэмээн хүлээн авч байсан. Гэхдээ нөгөө талаас, Бичээсийг сүмийн сургаал номлолоос дээгүүр тавьж байсан. Тэд өнгөрснийг үгйүсгээгүй харин Бичээсээр шалгаж байсан юм.
Харамсалтай нь, өнөөдөр шинэчлэлийн теологчдод энэ тэнцвэрийг хадгалахад хэцүү болжээ. Хэт туйлширсан хоёр тал байгаа бөгөөд тэдгээрийн дунд симпир риформанда хэмээх байр суурь бий болсон байна.
Нэг талаас, зарим нэг теологчид “уламжлалын “ хэмээн нэрлэгддэг урхинд ордог. Тэд дундад зууны үед католик сүмийн баримталж байсан байр суурь луу халтирч байна. Бичээсийн нэр хүндийг баталж католик уламжлалыг үгүйсгэхдээ тэд өнгөрснийг бодитой харах чадваргүй болтлоо шинэчлэлийн өв болон өмнө нь бий болсон томъёоллоос хатуу зуурч байдаг.
Орчин цагийн шинэчлэлийн теологтой танилцаж байхдаа та энэ хандлагыг анзаарч болох юм. Тэд түүхэн томъёлолд хэтэрхий үнэнч байдаг учраас тэднийг онол практикийн маргашгүй үндэс болгодог байна. Теологийн асуултанд хариу олох гэж хичээхдээ тэд голдууу “Библид юу гэж хэлсэн байна вэ? Гэхийн оронд “Шинэлэлийн итгэлийн тунхагт юу гэж хэлсэн байгаа бол? “ гэж асуудаг байна?”
Нөгөө нэг туйлшрал нь модернизмын христ итгэлийн хувилбар юм. Бүх хүн теологийн бүхий л асуудалд протестант уламжлалд хандалгүй зөвхөн Библиэс л хариу олох ёстой гэж орчин цагийн шинэчлэгч теологчид үздэг байна.
Шинэчлэлийн уламжлалд няцаалт өгөхийн тулд тэд голдуу “Сүм юу гэсэн нь хамаагүй ээн. Ббилид юу гэж хэлсэн нь л надад сонирхолтой байна” гэж хэлдэг юм. Иймэрхүү хандлага нь зөвхөн Бичээсийг дээд эрх мэдэл гэж үздэг үзэл санаанд үнэнч тууштай байгааг харуулж байгаа хэрэг биш ээ. Энэ нь нэн түрүүнд сүмд Ариун Сүнсээр өгөгдсөн мэргэн ухаанаас татгалзаж байгаа хэрэг юм. Мөн түүнчлэн өнөө үеийн теологийн үзэл баримтлалыг л илүүтэйд үзэж тэднийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм.
Шинэчлэлийн замаар урагш явъя гэж бодож байгаа бол бид симпир риформанда хэмээх зарчим руу хандах ёстой. Бичээсийн эрх мэдэлд захирагдахын сацуу уламжлал чухал нөлөөтэй гэдгийг зөв ойлгох хэрэгтэй юм.
Симпир риформандагийн зарчим нь өнөөдөр зөвхөн сүмийн эцэг дээдсийн үг сургаал болон сүмийн өв уламжлалыг төдийгүй өөрсдийнхөө уламжлал итгэлийн тунхагийг өмнөтгөл болгон авч үзэхийг шаардаж байна. Бидэнд Вестминстерийн итгэлийн тунхаг байна, Вестминтерийн их бага катахизис, Гейдельбергийн катхизис, Белгийн тунхаг, Дортын Синодын канон байна. Эдгээрээс гадна, теологчид болон удирдагчдын олон бүтээл туурвил бий. Эдгээр уламжлалт нэр хүнд бүхий бүтээлүүд нь Бичээсийн мадаггүй сургаалд захирагдсан байх ёстой бөгөөд бүрэн үндэслэлтэйгээр бидний теологийн урьдчилсан шалгуур болж байдаг. Бид Бичээсийн эрх мэдэл дор сүмийн өв уламжлалын ач холбогдлыг зохих ёсоор үнэлж сурах хэрэгтэй юм.
Одоо өнөөгийн сүмийн тухайд шинэчлэгч теологчид ямар байр суурьтай байдаг тухай авч үзье. Орчин цагийн теологт болж байгаа зарим нэг үйл явцад яаж хандах ёстой вэ?
Эхэн үеийн протестантууд сүмийн үйлчлэгчдийн теологийн бүтээл туурвилд зохих ёсны хүндэтгэлтэй хандаж байсныг бид үзсэн. Харамсалтай нь орчин цагийн шинэчлэлийн теологчид иймэрхүү асуудалд тэнцвэрт байр суурийг олж чадалгүй хэт туйлшрах байдалд орж байна.
нэг талаас, зарим нэг нь өнөөгийн номлолын томъёололд дэндүү үл итгэх байдлаар хандаж байна. Нөгөө талаас, олон хүн догматизм руу халтиран орж байна. Шинэчлэлийн жинхэнэ байр суурь бол орчин цагийн томъёололд тууштай үнэнч байдлаа хадгалах явдал юм.
Догматизм ба үл итгэх үзлээс зайлсхийж орчин үеийн томъёололд үнэнч байнаа гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ асуултанд хариулахын тулд теологийн томъёоллын үнэн байдал гэж чухам юу болохыг авч үзье.
Ягшмал номлолыг бинар зарчмаар үнэлж байдаг учраас үл итгэх үзэл ба дпогматизм байсаар байгаа хэрэг юм. Бинар зарчим гэдэг нь нэг бол үнэн, эсвэл худал гэсэн зарчим. Энэ зарчмаас зайлсхийж, бодит ертөнцийн талаарх бидний дүрслэл, судалгааны бүхий л талбарт хамаатай бидний үзэл бодол үнэн ба худал гэсэн хоёрхон ангид хуваагддаггүй гэдгийг олж харах нь нэн тустай. Бид теологийнхоо дүгнэлтүүдийг аналог зарчмаар үнэлж үзвэл зохино. Энэ зарчмаар бол үнэн ба худлын хооронд бусад олон арга боломж байдгаг. Теологийн бүхий л дүгнэлт үнэнд нэг бол ойр, нэг бол үнэнээс хол оршин байдаг. Энэ нь тэдгээр дүгнэлтүүд Бичээсийн мадаггүй үнэн сургаалд хэр ойр байгаагаас шалтгаалдаг байна.
Энэ цувааны нэг талаас Бичээсийн сургаалыг хангалттай сайн илэрхийлж байгаа дүгнэлтүүд байх бөгөөд бид тэдгээрийг айх ичих юмгүй үнэн гэж нэрлэж болох юм. Тэдгээр нь мэдээж төгс биш, гэхдээ тэдгээрийг тохиромжгүй гэж үзэх ямар нэг дүгнэлт гарч ирэх хүртэл боломжийн сайн байж таарна. Цувааны нөгөө талаас худал гэж нэрлэх бүрэн үндэслэлтэй дүгнэлтүүд байх бөгөөд тэдгээр нь Бичээсээс дэндүү хол байдаг байна. Хүлээж авах боломжтой гэсэн ямарваа үндэслэл гарч ирэхгүй бол ийм вүгнэлтүүдийг худал гэж үзнэ.
Жишээ нь “ Ертөнцийн Эзэн бүхнийг захирах эрхтэй” гэсэн дүгнэлтийг авч үзье л дээ. Библид өгүүлсэнтэй хангалттай ойрхонбайгаа учраас энэ дүгнэлтийг үнэн гэж үзэхэд эргэлзээд байх юмгүй. Библид ингэж л сургадаг. Гэхдээ энэ үзэл санааг илүү сайн томъёолж болох юм. Тэгэхээр тодорхой утгаар энэ дүгнэлт нь төгс биш юм. Жишээ нь тэнгэр ертөнцийг тогтоосон гэж үздэг деизм , эсвэл хувь тавиланд итгэх фатализмаас христ итгэлийг ялгаатай гэдгийг онцлох гэвэл дээрх дүгнэлт тийм ч их үнэн санагдахгүй. Тэгэхээр ЕртөнцийнЭзэний төлөвлөгөө ба хүн төрөлхтний түүхэн дэх Эзэний оролцооны тухай илүүтэй нягтлан үзэх хэрэгтэй болно.
Яг үүнчлэн “Есүс бол Эзэн” гэсэн дүгнэлт байна. Нэг талаас Бичээст хэлсэнтэй хангалттай ойр байгаа учраасс олонх тохиолдолд дүгнэлтийг үнэн гэж үзэж болох юм. Энэ дүгнэлт Бичээсийн сургаалыг боломжийн илэрхийлж байна. Гэвч бусад зарим тохиолдолд энэ дүгнэлт “Есүс бас хүн байсан” гэж Библид сургадгийг нуун дарагдуулах болно. Ийм нөхцөлд бол бид Христ хүн мөн чанартай байсныг тодотгож байж энэхүү үнэнийг хүлээж авах хэрэгтэй болно.
Төгсгөлд нь орчин үеийн теологийн тухайд дараах зүйлийг хэлж болох юм. Түүний зарим нэг дүгнэлт Бичээст хангалттай ойр байдаг тул бид тэдгээрийг үнэн гэж үзэж болох юм. Зарим нэг дүгнэлтийг худал гэж үзэхээс өөр аргагүйгээр Бичээсээс хол байдаг байна. Гэхдээ үнэний тухайд бас нэг зүйлийг хэлэх хэрэгтэй юм. Сүмийн түүхийн явцад бий болсон теологийн бүхий л дүгнэлтүүдийг илүү сайжруулах боломжтой. Ингэхийн тулд тэдгээрийг Бичээсээр шантралгүйгээр шалгаж үзэх хэрэгтэй юм. Үүнд л чухамхүү Шинэчлэлийн уриа болох симпир риформандагийн мөн чанар оршиж байгаа Эсвэл “эцсийн дүндээ теологийн томъёолол гэдэг нь хоосон санаа байхгүй гэдгийг л илэрхийлэхээс өөр юу ч биш юм” гэж би хэлмээр байна.
Орчин үеийн шинэчлэлийн теологийн үүрэг нь томъёололд тууштай үнэнч байх явдал гээд байгаа маань үүнийг л хэлж байгаа хэрэг юм. Нэг талаас, бид скептикууд биш учраас сүмийн эрх мэдэл ба өнөөдөр сүмийн хэлж ярьж байгаа зүйлд захирагдах ёстой гэдгийг үгүйсгэдэггүй. Нөгөө талаас, бид догматикууд биш учраас орчин цагийн теологийн дүгнэлтүүдийг алдаа мадаггүй хэмээн үздэггүй.
Бид теологийнхоо томъёололд үнэнч байхын тулд Ертөнцийн Эзэнээс өгөгдсөн бүхий л арга хэрэгслүүдийг, Бичээсийн тайлбар, хүний нийгмийн нөлөө, христ итгэлийн амьдралыг даруугаар, хариуцлагатайгаар ашиглах болно. Бид боломжийнхоо хэрээр өөрсдийн сургаалыг Бичээст захируулахыг хичээх болно. Бидний сургаал Бичээст хэр ойр байна, тэр хэрээр эрх мэдэл нэр хүндтэй байна. Бичээсээс хэр хол байна, тэр хэрээрээ түүний нэр хүнд эрх мэдэл тааруу байна. Аль ч тохиолдолд манай сүмийн теологи нь Бичээст захирагдах ёстой. Теологийн зөв томъёоллыг бий болгох нь бидний эрмэлзэх ёстой зүйл юм.
энэ хичээлээрээ бид Библи ба сүмийн нэр хүнд, эрх мэдлийн хоорондын уялдаа холбоог авч үзлээ. Сүмийн түүхийн явцад дундад дууны үеийн үзэл бодол ямар байсныг мөн авч үзсэн. Тэдгээр үзэл санаанд Шинэчлэл хэрхэн өөрчлөлт оруулсныг үзсэн. Тэгээд эцэст нь Бичээс ба сүмийн нэр хүнд, эрх мэдлийн тухайд өнөөдөр бид шинэчлэлийн байр суурийг баримтлах ёстой тухай ярьсан.
Христ итгэлийн теологи бүрэлдэн бий болохдоо Библи ба сүмийн нэр хүнд, эрх мэдлийг сайтар тооцож байхыг шаарддаг. Энэ хичээлээрээ авч үзсэн зарчмуудыг дагаж мөрдөхдөө бид сүмийг өнгөрсөнд төдийгүй өнөөдөр ч зовоож байгаа олон асуудлаас зайлсхийж чадна. Тэгсэн цагт бидний теологи сүмийн нэр хүндийг өргөж, бидний Их Эзэнд алдрыг авчрах болно.
Continue reading the full transcript